Бусдын хөрөнгийг үндэслэлгүй авч болохгүй
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022.03.22, 181/ШШ2022/00590
Шийдвэрийн төлөв: хүчин төгөлдөр болсон.
2022.09.26, шийдвэр-хураангуй-4
Иргэн Шинээ нь мөнгө өсгөх зорилгоор фэйсбүүкийн “Wiselling” сүлжээнд элсэхээр иргэн Уламбаяртай урьдчилан тохиролцож, энэ зорилгоор иргэн Сэлэнгийн дансанд 9,4 сая төгрөгийг шилжүүлсэн боловч Wiselling.com сайт хаагджээ.
Иргэн Шинээ нь 9,4 сая төгрөгөө Сэлэнгээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “… “Wiselling” сүлжээнд элсээгүй” гэж, хариуцагч Сэлэнгэ нь “ …би Уламбаяртай хамтран “Wiselling” сүлжээнд нэгдсэн, Уламбаярын даалгаснаар нэхэмжлэгч Шинээгийн надад шилжүүлсэн 9,4 сая төгрөг нь Уламбаярын надад өгөх ёстой өрөнд шилжүүлсэн мөнгө” гэж маргав.
Уг хэрэгт гэрчээр татагдсан Уламбаяр нь “...“Wiselling” гэдэг интернетээр арилжаа хийж ашиг олдог сайтад Монгол Улсаас 782 хүн холбогдсон байсан боловч сайт хаагдаж, бид цагдаад өргөдөл гаргаснаар нийт 12 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Би нэхэмжлэгч Шинээг танихгүй, мөн хариуцагч Сэлэнгэд төлөх өр төлбөр байхгүй” гэж шүүхэд мэдүүлсэн, түүнчлэн нэхэмжлэгч Шинээ нь www.wiselling.com сайтад бүртгүүлээгүй нь тогтоогдсон байна.
Шүүхээс нэхэмжлэгч Шинээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Сэлэнгээгээс 9,4 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шинээд олгож шийдвэрлэсэн.
Учир нь, хариуцагч Сэлэнгэ нь 9,4 сая төгрөгийг ямар үндэслэлээр Шинээгээс шилжүүлэн авсан нь тодорхойгүй буюу хууль ёсны орлого олсон болохоо нотлоогүй гэж шүүхээс үзжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол энд дарна уу.
Хураангуй бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн
анхан шатны шүүх, шүүгч Г.Энхцэцэг
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-07 Мэдээллийн хуудасдуудаж байна !