Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-09-29 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Хохирогч Ёндон нь өөрийн фейсбүүк хаягт нэвтрэх нууц үгээ өөрийн утасны дугаараар хадгалсан байжээ. Шүүгдэгч Лантав нь фейсбүүк эзэмшигчдийн мэдээлэл дотроос тэдгээрийн гар утас, төрсөн он, сар, өдөр зэрэг мэдээллээс фейсбүүк хаягийн нууцлалыг таамаглах байдлаар хийж нэвтэрсэн. Улмаар Ёндонгийн фейсбүүк найзуудаас мөнгө зээлэх хүсэлт явуулахад Дэндэв нь Ёндонг гэж бодон 700,000 төгрөг шилжүүлсэн. 
    дэлгэрэнгүй
  • 2022-09-29 Улсын дээд шүүх
    Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар баталсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “... жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэнд эмнэлгийн хуудсыг ... жирэмсний 31-32 долоо хоногтойд ... олгоно”,  4.8.2-т “... жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд /эмнэлгийн хуудас бичиж олгохгүй/” гэж тус тус заасан байна.  Иргэн Сувдаас “... жирэмсний 31-32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас олгоно гэж хязгаарласнаар жирэмсний 36-37 долоо хоногтой надад эмнэлгийн хуудас олгоогүйгээс тэтгэмжээ авч чадаагүй, журмын дээрх заалтууд нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрхийг зөрчсөн” гэж үзэж, уг заалтуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-27 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Наран нь  2021 оны 3 дугаар сараас 8 дугаар сар хүртэлх хугацаанд фейсбүүк цахим орчинд иргэн Удвалын зургийг оруулан “иргэн Удвал нь  хөгжлийн бэрхшээлтэй иргэний өмчлөлийн орон сууцыг залилан авсан” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр илт худал мэдээллийг олон нийтэд тараажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-09-27 Улсын дээд шүүх
    “Н” ХХН нь өмгөөлөл, хууль зүйн туслалцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх этгээдэд тавьсан зарим шаардлагыг “тодорхойгүй шаардлага тавьсан, өрсөлдөөнийг хязгаарласан, тэгш боломж олгоогүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-23 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Болд нь фэйсбүүк ашиглан, шууд бичлэг хийх замаар “Покер” нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, нэг тоглолтод 10.000 - 20.000 төгрөг, нийт 5.891.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны дансаар бусдаас шилжүүлэн авчээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-22 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
     Болд нь гэртээ байхдаа “Таван Толгой, Цагаан хад Ганц-мод хоорондох нүүрсний тээврийн жолооч нар”, “Санхүү өгнө, авна”, “Санхүү авна”, “...Зарын Нэгдсэн Групп” зэрэг нэртэй фейсбүүк группүүд дээр өөрийн хэрэглэдэг цахим хаягаас Болор, Гэрэл нарын гэрэл зургийг “Хөх өгзөг сайтай 2 охин санхүү авна, урьдчилгаа авахгүй, шууд залга” гэсэн тайлбартай тэдгээрийн утасны дугаарын хамт байршуулсан мэдээлэл тараажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-21 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Сэлэнгэ нь 2016 онд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэрэг үйлдэж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 1 дүгээр сарын хооронд иргэн Одгэрэлээс “Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт ашигт малтмалын хайгуулын лицензтэй, хамтран ажиллана” гэж хуурч 24.700.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-21 Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх
    Насанд хүрээгүй Бат нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна.  Мөрдөн байцаалтын явцад өсвөр насны хүүхэд Батын хууль ёсны төлөөлөгчөөр төрийн байгууллагын төлөөлөгчийг томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх буруу гэж үзэж, хэргийг дахин хянуулахаар  прокурорт буцаажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-20 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Эрдэнэ нь Их сургуулийн багшаар ажиллаж байхдаа оюутнуудын хичээлийн дүнг үнэлэхдээ тэднээс “мөнгө нэхэх, ном худалдаж авах”-ыг шаардсан үйлдлийг прокуророос “Хахууль авах” гэмт хэрэгт буруутган яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-19 Легал дата
    Нэхэмжлэгч П нь худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн  хариуцагч Д-г дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөөгүй гэж түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардсан. Хариуцагч Д нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан буюу зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан байсан ба үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах зорилгогүй байсан, П нь шударга өмчлөгч биш гэж маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-16 Легал дата
    Иргэн Баатар нь 2018 онд “КЮМ” хадгаламж зээлийн хоршооноос 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлж, зээлийн хүүд 630,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй байна. “КЮМ” хадгаламж зээлийн хоршоо нь Баатараас үндсэн зээл 7,000,000 төгрөг, зээлийн хүү 3,724,000 төгрөг, нийт 10,724,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-10 Легал дата
    Нэхэмжлэгч Ж болон хариуцагч Я нь БНХАУ-ын иргэн 1998 онд гэр бүл болж Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд 1999 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэд гэр бүлийн харилцаагаа үргэлжүүлэх боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэгч Ж Монгол Улсын шүүхэд хандсан.
    дэлгэрэнгүй
  • 2022-09-08 Шүүхийн академи
    Хариуцагч О нь 2014 оноос “С” ХХК-тай ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй байна. Гэсэн хэдий ч О нь “С” ХХК-ийн зогсоолд машинаа тавьдаг байжээ. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зогсоолд машинаа тавихдаа өөр машиныг хааж тавьсан байсан учир зогсоолын манаач Д.Б-д “зогсоолд тавьсан автомашин гарах шаардлагатай бол автомашиныг маань хөдөлгөөд гаргачихаад буцаагаад зогсоолд тавиарай” гэж хэлж түлхүүрээ үлдээжээ. 3. Тус өдрийн шөнө 03 цагийн орчимд А.Т болон манаач Д.Б нар нь хариуцагч О-ийн өмчлөл, эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож Сүхбаатар дүүргийн замд жолооч Я-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Я-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна. 
    дэлгэрэнгүй
  • 2022-09-06 Шүүхийн академи
    Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь “Б.М”, “М.Т” нараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.М нараас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Б.М”, “М.Т” нар төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвийн үйл ажиллагаа жигдрээгүй шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.


    дэлгэрэнгүй
  • 2022-09-06 Шүүхийн академи
     Талуудын маргаж буй асуудал нь захиргааны акт гаргах гол үндэслэл болоогүй тул захиргааны актыг бүхэлд нь илт хууль бус биш гэж, зарим хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн. Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан. 
    дэлгэрэнгүй