БНСУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн хураангуй
2021МЫ12320 Гэр бүл цуцлалт, 12337(нэгтгэх) Гэр бүл цуцлалт, хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох тухай шүүхийн шийдвэрийн хураангуй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуй нь гадаадын хяналтын шатны шүүхийн шийдвэр болно.
Дээд шүүхийн судалгаа, олон нийттэй харилцах алба
Дээд шүүх нь 2021.09.30 нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) ба холбогдогч(Вьетнам эмэгтэй) нар нь харилцан гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж, хүүхдүүдийнхээ хууль ёсны асран хамгаалах эрхийг өөртөө авахаар шүүхэд хүсэлт гаргасан хэрэг юм. Хүүхдийн асран хамгаалах давуу эрхийг авахын тулд шалтгаан нь тод томруун байх ёстой. Ялангуяа гадаад эхнэртэй буюу эхнэр нь солонгос хэлээр ойлгох чадвар дутмаг гэх үндэслэлээр хүүхдийг асран хамгаалах энгийн шаардлагуудыг хангахгүй байна гэж үзээд, хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч талыг хууль ёсны асран хамгаалагчаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож эргүүлэн буцаав. Дээд шүүх 2021.09.30 шийдвэр 2021МЫ12320, 12337(нэгтгэх)vшийдвэр.
1. Асуудлын хураангуй
А. Баримт
- Нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) нь холбогдогч(Вьетнам эмэгтэй)-той гэрлэж 2 хүүхэд төрүүлэн хамтран амьдарч байсан боловч хоорондын зөрчил давтамжтай үүсч хэрэгт холбогдогч нь том охиноо өөр дээрээ авч тусдаа амьдрах болсон. Нэг жилийн дараагаар тус тусын эсрэг гэр бүл цуцлуулах тухай хүсэлтийг гаргасан.
- Холбогдогч нь БНСУ-д ирсэний дараа ойрхон 2 удаа хүүхэд төрүүлсэн. Хүүхдээ асрах шалтгааны улмаас солонгос хэл сурах боломж гараагүй, солонгос хэлээр харилцахад бэрхшээлтэй тал бий, нөхрөөсөө тусдаа амьдрах болсноор ажилд орж, сард 2 сая орчим воны цалингийн орлоготой болж өөрийн ээжийн тусламжтайгаар том охиноо асран хамгаалж (анхан шатны шүүх хурлын үед 3-4 орчим настай байсан) өсгөн хүмүүжүүлж байна.
- Нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр орон сууцтай бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, зээлээр амжиргаагаа залгуулдаг бөгөөд том охиныхоо хууль ёсны асран хамгаалагч болох хүсэлт гаргасан.
Б. Шүүх хурал явагдсан процесс
- Анхан шат:
- Хоёр талын хүсэлтээр гэр бүл цуцлалтыг зөвшөөрсөн,
- Холбогдогч(эмэгтэй)-ын нэхэмжлэл буцаагдсан,
- Нэхэмжлэгч тал(эрэгтэй)-ыг хууль ёсны асран хамгаалагчаар тогтоосон.
- Давж заалдах шат: Холбогдогчын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
- Холбогдогч тал насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч болоход шаардагдах нийтлэг ойлголтуудын нэг болох солонгос хэлний чадвар дутмаг
- Одоогийн байдлаар холбогдогч талын амьдардаг газар болон ажлын байр аюулгүй, найдвартай биш, хойшид хүүхдээ өсгөх орчин, өсгөх чадвар баталгаатай бус.
- Холбогдогч ажлаа хийх явцад ээж нь хүүхдийг асран хамгаалахад туслаж буй боловч шүүгдэгчийн ээж нь солонгос хэл огт мэдэхгүйгээс үүдэн хүүхдийн хэлзүйн хөгжил болон цэцэрлэг, сургуулийн орчинд дасан зохицоход бэрхшээл учрах үр дагавартай.
2. Дээд шүүхийн шийдвэр
А. Хэргийн маргаан
- Хүүхдийн асран хамгаалагчийг өөрчлөх нь хүүхдийг асран хамгаалуулах, хүмүүжлийн байдалд сөрөг үр дагавартай эсэхийг харгалзан үзэх шаардлага бий эсэх
- Солонгос хэлээр харилцан ойлголцох чадвар дутмаг байдал нь хүүхдийн асран хамгаалагч байх нийтлэг ойлголтод хамаарах боловч зайлшгүй авч үзэх шаардлага мөн эсэх
Б. Дээд шүүхийн шийдвэр
- Давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийн том охины тухайд хууль ёсны асран хамгаалагч, хүүхдийн тэтгэлэг, хүүхэдтэйгээ уулзах эрхийн тухай хэсгүүдийг хэрэлсэхгүй болгож анхан шатны шүүх рүү хэргийг буцаах
В. Хүүхэд асран хамгаалах тухай хуулиар шүүн хэлэлцсэн тухай
- Асран хамгаалагчийг тогтоох үндсэн зарчим, хүүхдийн одоогийн хэвийн амьдралд өөрчлөлт авчирч болзошгүй шийдвэр
- Дээд шүүх, Иргэний хуулийн 837 бүлэг, 4 дүгээр зүйлийг үндэслэж насанд хүрээгүй хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохдоо насанд хүрээгүй хүүхдийн нас, хүйс болон тэдэнд үзүүлэх эцэг эхийн хайр халамж, өөрөө өсгөх бодол байгаа үгүйг нь авч үзэх нь үндсэн шаардлагын нэг хэсэг бөгөөд эдийн засгийн чадвартай эсэх, эцэг болон эх нь хүүхдээ халамжлах арга хэлбэрийн утга учир оновчтой бөгөөд нийцтэй байдал, харилцан эвтэй байж чадах эсэх, эцэг болон эх ба насанд хүрээгүй хүүхдийн хоорондын ойр дотно байдал, хүүхдийн санаа бодол зэрэг бүхий шаардлагуудыг цогцоор нь авч үзэж, насанд хүрээгүй хүүхдийн өсөлт хөгжил, жаргалтай амьдралд нь бүхнээс илүү нэмэр болохуйц тохиромжтой талыг баримтлан шийдвэрлэх хэрэгтэй. (Дээд шүүхийн шийдвэр 2020.05.14, 2018МЫ15534 хэргийн шийдвэрээс лавлаж үзэх)
- Тусдаа амьдарч эхэлснээс хойш шүүхийн шийдвэрээр гэр бүл цуцлалт албажих хүртэлх хугацаанд эцэг эхийн аль нэг нь насанд хүрээгүй хүүхэд ялангуяа нярай хүүхдийг амар тайвнаар хэвийн асарч байсан бол, одоогийн нөхцөл байдлыг өөрчлөж нэхэмжлэгч талыг хууль ёсны асран хамгаалагч болгох нь түүнчлэн амьдралын нөхцөл байдалд орох өөрчлөлт нь насанд хүрээгүй хүүхдийн өсөлт хөгжил, баяр хөөртэй амьдралд нь тусгүйгээс гадна сөргөөр нөлөөлж болох бөгөөд, эсрэг талыг хууль ёсны асран хамгаалагч гэж шийдвэрлэе гэвэл хүүхэд байгаа одоогийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэхээс гадна хүүхдэд илүү ашигтай байдал бий болох тухай шалтгаан нь маш тодорхой байх ёстой. (Дээд шүүхийн 2008.05.08 өдрийн 2008МЫ380 шийдвэр, дээд шүүх 2010.05.13 өдрийн 2009МЫ1458, 1465 шийдвэрүүдээс лавлаж харах)
- Хууль ёсны асран хамаалагч бус эцэг эх нь өөрийгөө хууль ёсны асран хамгаалагчаар шийдвэрлэж өгөх талаар хүсэлт гаргасан тохиолдолд шүүх байгуулага хүүхдийн асран хамгаалагчийг тодорхой шийдвэрлэснээр хүүхдийг цаашид асран чиглүүлж чадах эсэх, тэр чадамж сул байхад тухайн талыг хүүхдийн асран хамгаалагчаар шүүхээр шийдвэрлэж өгснөөр эд хөрөнгө эдийн засгийн ашиг сонирхол харж хүүхдийн тэтгэмж олгогч талд эдийн засгийн хүндрэлд оруулж болзошгүй байдлыг нухацтай авч хэлэлцэж байж шийдвэрлэх нь чухал юм.
- Гадаадын иргэн асран хамгаалагчийг солонгос хэлний ойлголцох чадвар болон хүүхдийг асран хамгаалахад нийцэх нийцэл
- БНСУ-ын иргэнтэй гэрлэлтээ батлуулснаар солонгос улсад нэвтрэн орж ирж, оршин суух визээр амьдрах явцдаа солонгос хэлийг сурч дадлагашиж амжихгүй хугацаанд гэр бүлээ цуцлахаар болж буй гадаадын иргэний хувьд насанд хүрээгүй хүүхдийг солонгос хэлээр ойлголцох чадвар дутмаг харь хүнийг бодвол БНСУ-ын иргэн тухайн хүүхдийг асарч хүмүүжүүлэх нь зөв зүйтэй гэсэн үнэнээс хол бүрхэг шийдвэрээр тухайн гадаад иргэн хүүхдийнхээ ёсны асран хамгаалагч болох нь тохиромжгүй гэж дүгнэж байгаа нь буруу юм.
- Солонгос улс нь нийтийн боловсрол болон бусад боловсролын асуудал батжин бэхэжсэн учир насанд хүрээгүй хүүхдийн солонгос хэлний хөгжил болоод сурах боломж бүрэн бий гэж үзэж байна, мөн гадаад эцэг эхийн солонгос хэлний чадвар дутуу байдал нь насанд хүрээгүй хүүхдийн өсөлт хөгжил, амьдралд нь чухал ач холбогдолтой гэж үзэхэд учир дутагдалтай юм. Харин эсрэгээрээ Гэр бүлийн шүүх нь хүүхдийн асран хамгаалагчийг тогтоохдоо солонгос хэлний ойлголцох чадварын талаар авч үзэхдээ магадгүй гарвал угсаа зэргийг ялгаварласан сэтгэхүйгээс үүдэх эсхүл ялгаварласан шийдвэр гаргаж болзошгүй байдлыг анхаарах, гадаад эцэг эхийнхээ төрөлх хэл болон соёлын тухай ойлголт нь тухайн хүүхдийн эгод хүндлэл бишрэл үүсгэж болох чухал хэрэглэгдэхүүн байж болох талаас нь анхаарах шаардлагатай.
- Гэр бүлийн гадаад хүний солонгос хэлний мэдлэг нь нийгмийн харилцаанд орсноор дээрдэж тухайн хүний хичээл зүтгэлээр тасралтгүй хөгждөг гэдгийг орхигдуулж болохгүй.
- Энэ хэргийн талаарх:
Том охины хууль ёсны асран хамгаалагчаар нэхэмжлэгчийг тодорхойлж үүнээс үүдэн хүүхдийн тэтгэмж болон хүүхэдтэйгээ уулзаж байх зөвшөөрлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хүүхдийн асран хамгаалагчийг тогтоох тухай хуулийн дагуу чухал хэрэгтэй баримтуудыг сайтар нягтлаагүй нь өмнөх шийдвэрийг давтахад хүргэсэн буруутай байна.
-
- Том охины тухайд одоогийн амьдралын нөхцөл байдлыг нь алдагдуулж болохуйц шийдвэр гаргаж нэхэмжлэгч талд хууль ёсны асран хамгаалах эрхийг шилжүүлэх зайлшгүй гэж үзэх шаардлага тод томруун харагдахгүй байна.
- Холбогдогч тал болон нэхэмжлэгч талууд тусдаа амьдрах болсон тэр үед 2 настай байсан том охин нь шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл 2 жил гаруй хугацаанд хэвийн бөгөөд амар тайван амьдралаар эхийнхээ халамжид өсөж байгаа нь харагдаж байна. Холбогдогч талын хүүхэд асаргааны байр байдал, хандлага, асран хамгаалах хүсэл, эдийн засгийн чадамж, хүүхэдтэйгээ ойр дотно байдал зэрэгт ямар нэг асуудал байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс чадвар дутмаг болон бусад шаардлагуудад нийцэхгүй байдал мөн л тодорхой үндэслэлтэй гэж харагдахгүй байна.
- Холбогдогчийн солонгос хэлний чадвар дутмаг байдлыг нэхэмжлэгч талаас хүүхдийг халамжлан өсгөх чадвар дутмаг гэж асуудлыг адилтгаж үзэх нь харьцангуй ойлголт юм. Давж заалдах шатны шүүх хурлаар холбогдогчийн ээж нь хүүхэд харж туслаж байгаа, тэрээр солонгос хэлээр ойлголцох, ярих чадваргүй нь хүүхдийн хэлний хөгжил цаашлаад цэцэрлэг, сургуулийн орчинд дасан зохицоход бэрхшээлтэй тал бий, гэвч оновчтой бус таамаглалаас давж одоогийн нөхцөл байдалд хүүхдийн эрүүл өсөлт хөгжил, сэтгэл хангалуун амьдарч байгааг няцаах ямар нэг асуудал хөндсөн, гаргаж тавьсан баттай шалтаг, шалтгаан байхгүй байна. Гадаад иргэн холбогдогч нь жирэмслэлт болон төрөлт давтагдаж явснаар солонгос хэлийг сурах боломж байгаагүйгээр үл барам, нэхэмжлэгч талаас хэл сурах боломжоор хангаж чадаагүй гэж харагдаж байна. Гэрлэлт цуцлах болсон үед хэлний бэрхшээлтэй гэж үзэж болох ч 2 жил гаруй хугацаанд хэлний чадвар нь өсөн нэмэгдсэн байж болохыг орхигдуулж болохгүй.
3. Дээд шүүхийн шийдвэрийн ач холбогдол
- Дээд шүүх нь энэхүү тогтоолоороо хүүхдийн одоогийн амьдралд сөрөг өөрчлөлт бий болгож болох, хүүхдийн асран хамгаалагчийг шүүхээр тогтоохдоо авч үзэх, анхаарах шаардлагуудын талаар болон гадаад иргэн асран хамгаалагчийн асран хамгаалах чадамжинд үнэлэлт дүгнэлт өгөхдөө солонгос хэлний чадварыг хэрхэн авч үзэх зэрэг асуудлыг дэлгэрэнгүй тунхаглаж, олон соёлт гэр бүлийн эрхэм чанар ба хүүхдийн аюулгүй, тайван орчинд амьдрах эрхийн ойлголтод Гэр бүлийн шүүх цаашид насанд хүрээгүй хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоохдоо чухал үзүүлэлт болон үнэлэлт, дүгнэлтийн хэмжүүр болгоно хэмээн үзэж байна.
---ооООоо---
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
2 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
6 days ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
2024-11-19
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Болдхуягийн Пүрэвсүрэн
2024-11-17 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-11-15 Сэтгүүлдуудаж байна ! -
Мөнх-Алдар Ингүүн
2024-11-14 Бакалаврын ажилдуудаж байна !