Иргэний хуулийн 216.4 дэх хэсгийн “төлөх хугацаа болсон өр” гэдэгт гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр хамаарна
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2022/00380 дугаартай тогтоолд Иргэний хуулийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасныг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар тайлбарлажээ.
Тодруулбал, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр болсон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Г, Г.Н нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, У.Азжаргал нарын хамтран гаргасан гомдлоор хянан хэлэлцжээ.
Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Г.Г, Г.Н- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 160.301.382 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч Г.Г-болон хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Н- нартай 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1080019116 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 122.000.000 төгрөгийг зээлдэгч нарт 120 сарын хугацаатай, жилийн 3,3 хувь дээр 16,5 хувийн суурь хүүг нэмж, 19,8 хувийн хувьсах хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон байна.
Хариуцагч нар "зээлийн төлбөрт нийт 70,160,850 төгрөгийг төлсөн .... Зээлийн гэрээний 5.2-т Зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасан нь Иргэний хуульд нийцэхгүй, Иргэний хуулийн 216-р зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлэх журамтай. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгчийн хүлээх хариуцлага бөгөөд эдгээр хариуцлагыг эхэлж төлүүлэхээр гэрээгээр дараалал тогтоох нь хуульд нийцэхгүй гэж үзнэ. Хэдийгээр иргэний эрх зүйн харилцаанд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг тодорхойлох бүрэн эрхтэй хэдий ч Иргэний хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, хуульд нийцэхгүй агуулгаар үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоох нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш бөгөөд зээлдэгчид хохиролтой ..." гэж татгалзлаа тайлбарласан.
Анхан шатны шүүх "Хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасанд нийцэхгүй гэх тайлбар үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх "анхан шатны шүүх хариуцагч талын төлсөн мөнгийг зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар суутгаж аваагүй нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй гэж хуулийг буруу тайлбарласан, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх зохицуулалт нь зөвхөн гүйцэтгэх хугацаа нь болсон үүрэгт хамааралтай" гэж үзэв.
Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тайлбарыг зөвтгөн "Иргэний хуулийн 216 дугаар зүйлээр үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан ба 216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж гэж заасны “...төлөх хугацаа болсон өр” гэдэгт талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусах үед биелэгдээгүй үлдсэн өр хамаарна. Гэрээг цуцлахад гэрээг цуцлах хүртэл хугацааны төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүүгийн өр байгаа тул зээлдэгч төлбөр төлсөн бол зөвхөн зээлээс хасагдах учиргүй" гэж дүгнэв.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
6 hours ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
5 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !