Шүүхийн шийдвэрийн хураангуй
Нийт: 313 шүүхийн шийдвэрийн хураангуй байна.
-
2023-09-29 Шүүхийн академиНэхэмжлэгч А.У, Г.О, О.А нар нь 2022 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад бүртгүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор О.А-д хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгож, А.У, Г.О нарт хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. Улмаар, нэр бүхий бүртгүүлэгч нарын гомдлоор бүртгэлийг хянан үзээд Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор О.А-ийн хуульчийн мэргэжлийн шалгалтад орох зөвшөөрөл олгосон тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Ингэхдээ, нэхэмжлэгч нарыг “120 багц цаг”-ийг хангасан ч “суралцах хугацаа 4 жилээс багагүй байх” шаардлагыг хангаагүй гэж үзэж шалгалтад оруулахаас татгалзсан байна.дэлгэрэнгүй
-
2023-09-22 JudilogyГуравдагч этгээд газар дээрээ 17 давхар 2 барилга барихаар болсон байна. Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хүсэлт гаргасны дагуу тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зургийг батласан бөгөөд тус барилга баригдсан. Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс барилгыг шаардлага хангасан гэж үзэж ашиглалтад оруулах зөвшөөрөл олгов. Гэвч тус барилга нь ойролцоох орон сууцтай маш ойр баригдсан бөгөөд нарны гэрлийг нь хааж байсан тул ийм барилгыг барих болон ашиглалтад оруулах зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хууль болон холбогдох дүрэм, стандартуудыг зөрчсөн гэж (i) болон (ii)-т заасан шаардлага бүхий нэхэмжлэлийг оршин суугчид гаргажээ.дэлгэрэнгүй
-
2023-09-19 Шүүхийн академиНэхэмжлэгч иргэнийг 1986 онд гэмт хэрэгт холбогдуулан гэрчээр байцааж мэдүүлэг авч байсан боловч тус гэмт хэргийг гуравдагч этгээд үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгчийг уг хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан тухай тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болголгүйгээр 21 жил болсон ба 139 хоног цагдан хоригдсон байна. Нэхэмжлэгч иргэн нь цагдан хоригдсон хугацааны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240,000 төгрөгөөр тооцож 139 хоногийн цалин 960,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол нийт 500,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-09-11 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар нь арилжааны банкнуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авсныг буруутгаагүй, харин шимтгэл, хураамжийн хувь, хэмжээг үндэслэлтэй тогтоох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж шийтгэлийн хуудас бичиж, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгах” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-09-04 Шүүхийн академиШударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргагч компанийг 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. Гомдол гаргагч компани нь “мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-09-01 Шүүхийн академиШүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд тухайн үйлдлийн дараа хохирогч нь Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас баржээ.дэлгэрэнгүй
-
2023-08-17 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБаянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны авто машины зогсоолын хажууд байрлуулсан хогийн цэгт 2020 оны 07 дугаар сарын 07-ны 18 цаг 20 минутын орчимд гал гарч, иргэн А-гийн эзэмшил, өмчлөлийн 00-00 УБ... улсын дугаартай автомашин шатсан байна. Иргэн А нь гал гаргасан гэх Б-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, шатсан автомашины төлбөрт 31,800,000 төгрөг нэхэмжилжээ.дэлгэрэнгүй
-
2023-08-07 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхИргэн А нь иргэн Г, Д нарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, алдангид нийт 463,934,417 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг иргэн Г, Д нар эс зөвшөөрч маргасан ба иргэн Д анх зээлийн гэрээ байгуулахад хамтран зээлдэгчээр ороогүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээж аваагүй тул хариуцахгүй гэжээ.дэлгэрэнгүй
-
2023-08-01 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхИргэн М нь шүүхэд хандаж, өөрийн ажиллаж байсан компанид холбогдуулан, “… урьд эрхэлж байсан албан тушаал болох Дотоод хяналтын ахлах ажилтны ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд шилжүүлэн томилсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, энэ зөрүүгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэл гаргасан, хариуцагч компани нь “… компанийн ТУЗ-өөс шинэ бүтэц баталсан, зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан, мөн нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсч болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөр ажилд томилсон… тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-07-31 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхБанк бус санхүүгийн байгууллага нь иргэн Дорж, Цэрэн нартай 2021.07.09-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, орон сууц барьцаалж, 30,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. Зээлдэгч Дорж, Цэрэн нар 2022.08.15-ны өдрийг хүртэл гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлсөн боловч 8, 9, 10 дугаар сарын төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчжээ. Банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн үндэслэлээр “зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар 2022.10.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, зээлдэгч Дорж, Цэрэн нар “зээлийн гэрээг цуцлах талаар урьдчилан мэдэгдээгүй, зээлийг хуваарийн дагуу төлнө” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
2023-07-31 Улсын дээд шүүхИргэн А өндөр насны тэтгэмж тогтоолгож байгаатай холбогдуулан олгох тэтгэмжид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 68,084,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр нэхэмжлэлийн үндэслэлдээ “...ажил олгогч ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасан “...дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж заасантай зөрчилдөж байна. Иймд 20 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 68,084,000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү...” гэсэн байна. Хариуцагч хариу тайлбартаа “...Хөдөлмөрийн тухай хуульд дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хэмжээний тэтгэмжийг олгохоор тусгасан хэдий ч нэг сарын тэтгэмж үү, эсхүл түүнээс дээш хугацаа гэдэгт ямар хугацаа хамаарах талаар нарийвчлан зохицуулаагүй, харин дээрх зохицуулалтыг үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх зохицуулалтыг Хамтын гэрээгээр зохицуулсан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан 2020-2021 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээний 8 дугаар бүлэг нь тэтгэвэр тогтоолгож буй ажилтанд олгох тэтгэмжийн хэмжээг зохицуулсан. Нэхэмжлэгч нь үйлдвэрийн газарт 31 жил 3 сар ажилласан, Хамтын гэрээний 8.11.5-д зааснаар 30 буюу түүнээс дээш жил ажилласан ажилтанд 20 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор зохицуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.дэлгэрэнгүй
-
2023-07-25 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхАхмад настан Ц нь “хөгшрөлтийн бүрэн бус болрын цийлт” оношоор нүдний эмнэлэгт үзүүлэн, хэвтэн “баруун, зүүн нүдний болор солиулах” мэс засалд орж эмчилгээний зардалд нийт 2 700 000 төгрөг төлж, уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нөхөн олгохыг шаарджээ.дэлгэрэнгүй
-
2023-07-06 Улсын дээд шүүхД нь бусдын хулгайлсан малд гарал үүслийн гэрчилгээ авч өгөх, мал төхөөрөх, борлуулахад оролцож, гэмт хэргийн улмаас олсон мөнгийг өөрийн дансаар авч, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Д-г мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.дэлгэрэнгүй
-
2023-06-27 Улсын дээд шүүхЗавхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ. А “...ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан байна.дэлгэрэнгүй
-
Ховор ургамал зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд хохирлын нөхөн төлбөрийг тав дахин нэмэгдүүлж гаргуулна2023-06-22 Улсын дээд шүүхИргэн Б нь 2022 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 6-ны хооронд С аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр 50.5 кг ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүүг түүжээ. Улмаар ургамлыг “Тоёота приус” загварын тээврийн хэрэгсэлд ачиж, Д аймгийн нутаг дэвсгэрт байрлах хяналтын пост хүртэл тээвэрлэн явсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна. Б-ийн уг үйлдлийн улмаас байгаль экологид 5,701,450 төгрөгийн хохирол учирсан гэж хөндлөнгийн шинжээчид дүгнэжээ.дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !