Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр хүний эд, эрхтэнийг авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заажээ
Шийдвэрийн дугаар: 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр №326
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
2025.03.13 шийдвэр-тойм: №5
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй, бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”.
П.Батчулуун нь “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт холбогдсон.
Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Батчулууныг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа замд зам тээврийн осолд орж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирж хагалгаанд орж, тархины үхэлтэй болохыг тодорхойлсон А-н ар гэрийн хүмүүсээс зөвшөөрөл авалгүйгээр /зөвшөөрсөн эрхтнээс өөр/ эд, эрхтнийг нь авсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч П.Батчулуунд холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Б.Баяраа, Э.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцээд, П.Батчулууныг “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, улмаар түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд нь тохирсон байна гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Учир нь хуурч, мэхлэх гэдэг нь үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдыг төөрөгдүүлж авсныг ойлгох бөгөөд П.Батчулуун нь хохирогч А-ийн ар гэрийн хүмүүст “элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авна” гэж тайлбарлан хэлж “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж зөвшөөрөл авахдаа авах эрхтний нэр бичих хэсгийг хоосон орхиж гарын үсэг зуруулсны дараа “элэг, бөөр шөрмөс” гэж нөхөн бичиж донорын биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхлэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг нэмж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн
ХУУЛИЙН ЛАВЛАГАА
Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/
15.3 дугаар зүйл.Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах
/Энэ зүйлийн гарчигт 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
1.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хохирогчийн хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэр бүлийн таагүй орчин, амьдрал ахуйн бусад хүнд байдал, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж эрхшээлдээ байгаа хүний эсрэг үйлдсэн, эсхүл энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
3 weeks ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 month ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Захиргааны шийдвэр гаргахдаа олон тооны этгээдэд хандсан сонсох ажиллагааны мэдэгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрхэн хүргүүлэх вэ?
2025-03-28
-
Улсын дээд шүүх өмнөх жишгээ өөрчлөв үү? (АМНАТ-ийн жишээ дээр)
2025-03-25
-
Хууль ёсны зөвшөөрөлгүйгээр хүний эд, эрхтэнийг авсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эрүүгийн хуульд заажээ
2025-03-22
-
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-25 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-03-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Дорж Чинзориг
2025-03-19 Докторын диссертацидуудаж байна ! -
Judilogy
2025-03-17 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2025-03-11 Сэтгүүлдуудаж байна ! -
Мэндбаярын Долгорсүрэн
2025-03-11 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна !