Бүтээлийн нэр
ХМХ | Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
Зохиогч
Тэмдэглэл
ХМХ | Хэргийн мэдээллийн хуудас нь шүүхээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон, хууль хэрэглээний нэгдмэл байдлын хангах, эрх зүйг хөгжүүлэхэд ач холбогдолтой маргаануудын товч дүн шинжилгээний цуврал
Хэлбэр
Мэдээллийн хуудас
Салбар
Иргэний эрх зүй,
Гэрээ & Үүргийн эрх зүй
Бүтээлийн товч
Нэхэмжлэгч нь өөрийн 24 тооны үхрээ хавар хүртэл Хариуцагчаар маллуулахаар болж, хүлээлгэн өгсөн бөгөөд сарын хөлс хэд байх талаар асуухад Хариуцагч “тэр яах вэ болох байх” гэж хэлсэн тул хавар малаа авахдаа хөлс төлнө гэж ойлголцжээ. Цагаан сарын дараа Хариуцагч нь Нэхэмжлэгчид өвөл зудын байдалтай байснаас Хариуцагчийн 21 тооны үхэр үхсэн талаар мэдэгдсэн бөгөөд үлдсэн үхрийн буцаан хүлээлгэн өгсөн байна.
Өмнөх түүх. Хариуцагчтай хамт нутаглаж байсан нэг этгээд Хариуцагч малчин нэлээд хэдэн тооны үхрийг өөр аймгийн нутагт аваачиж зарсан бөгөөд тэр дунд нь Нэхэмжлэгчийн үхэр байсан талаар хэлсэн тул уг асуудлыг эрүүгийн журмаар гомдол гарган хянуулсан. Үүний үр дүнд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол гарсан.
Нэхэмжлэгчийн үндэслэл. Хариуцагч нь миний 21 тооны үхэр үхсэн болохыг нотолж чадаагүй, тухай бүр нь хэлсэн бол би өвс явуулах байсан, үнэхээр үхсэн бол зургийг нь ч болов явуулж баталгаажуулах боломжтой байсан ч тэгээгүй тул ИХ-ийн 497.1, 510.1-т заасны дагуу 21 үхрийн үнийг гаргуулах.
Хариуцагчийн үндэслэл. Манайд тавьсан тавиул үхрүүд их туранхай байсан. Цагаан сарын өмнө Нэхэмжлэгчийг үхрүүдээ ирж ав гэж хэлсэн боловч ирж аваагүй бөгөөд 3 сард цас ихээр орж, зуд дээд цэгтээ хүрсэн. Уг зуднаар манай мал болон тавиул мал ихээр үхсэн. Тэр жил их хэцүү өвөл, хавар болсныг түмэн мэднэ. Нэхэмжлэгчийн зүгээс нэг ч удаа өвс, тэжээл өгөөгүй.
Түлхүүр үг
Гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, гэрээний эрсдэл, гэрээний хариуцлага, таван хошуу мал, мал хариулах, гэм хор
Бичигдсэн огноо
2025-05-05
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-05-07
Товч мэдээлэл үзсэн
378
Бүрэн эхээр нь үзсэн
17
Санал болгож буй эшлэлийн загвар
Judilogy
“ХМХ | Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?” (2025), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2389
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
1 week ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !