Бүтээлийн нэр
Монгол Улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэл
Зохиогч
Тэмдэглэл
О.Мөнхсайхан - Судалгааны удирдагч,
О.Машбат - Судалгааны гүйцэтгэгч,
Д.Үүрцайх - Судалгааны гүйцэтгэгч,
Э.Энхгэрэл - Судалгааны гүйцэтгэгч,
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
“Засаглалын хямрал”-ыг даван туулж, улс орныг хөгжүүлэх алсын даацтай бодлогоо тогтуун хэрэгжүүлж, ажлын гүйцэтгэлийг бүрэн хангахын тулд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг зааглаж, эрх хэмжээг нь тодотгож,хяналт-тэнцлийнх нь харьцааг оновчтой болгох шаардлагатай юм. Үүнтэй холбоотой дараах дөрвөн тулгамдсан асуудал байна хэмээн энэ номд үзэж,
дүгнэлт зөвлөмж гаргасан:
1. Засгийн газрыг байгуулах ажиллагаа,
2. парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран гүйцэтгэх эсэх асуудал,
3. төсөв батлах процесс дахь парламентын оролцоо,
4. парламентыг огцруулах үндэслэл.
Судалгааны явцад үндсэн хуулийг судалдаг, илтгэл, өгүүлэл тогтмол бичдэг судлаачийн дунд дугуй ширээний ярилцлага зохиож, тулгамдсан асуудлын талаар өргөн хэлэлцсэн. Харьцуулах аргыг ашиглан өнөөдөр Монгол Улсад тулгамдаад байгаа бэрхшээлийг бусад оронд хэрхэн туулсныг шинжилж, зохицуулалт, практикийн онцлогийг судлав. Харьцуулсан судалгаанд улсыг сонгохдоо хэд хэдэн шалгуур тавьлаа. Юун түрүүнд, гүйцэтгэх эрх мэдэл нь тогтвортой ажилладаг эсэх, ардчилал төлөвшсөн эсэх, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хянал, тэнцэлийн үр нөлөөтэй механизм бий эсэх зэргийг нийтлэг шалгуур болгов. Дээрх тулгамдсан дөрвөн асуудал бүрийн онцлогтой холбоотой, өөр өөр улсыг сонгосон, тийнхүү сонгосон үндэслэлийг тухай бүрт нь тайлбарласан.
Энэ ном нь дөрвөн бүлэгтэй. Эхний бүлгийг О.Мөнхсайхан бичсэн бөгөөд парламентын болон хагас ерөнхийлөгчийн засаглалтай улс дахь засгийн газрыг байгуулах ажиллагааны талаарх зохицуулалт, практикийг харьцуулан судалж, үүний үндсэн дээр Монгол Улс дахь засгийн газрыг байгуулах ажиллагаанд анализ хийж, түүнийг сайжруулах тодорхой саналууд дэвшүүлсэн. “Давхар дээл”-ийн тухай хоёр дахь бүлэгт Д.Үүрцайх парламентын гишүүн засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэж болох эсэх асуудлыг харьцуулан судалсан бөгөөд Монгол Улсын хувьд ийнхүү хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх нь зүйтэй эсэх дээр санал дүгнэлт дэвшүүлсэн. Гурав дахь бүлэгт Э.Энхгэрэл парламент төсөв батлахад хэрхэн оролцдог вэ гэдгийг харьцуулан судалж, Монголд УИХ-ын оролцоо ямар байгаа вэ, цаашид хэрхэн боловсронгуй болгох вэ гэдгийг шинжилж, санал дэвшүүлсэн. Дөрөв дэх бүлгийг О.Машбат бичсэн бөгөөд парламентын засаглалтай улсад парламентыг ямар үндэслэл, журмаар тараадаг вэ гэдгийг судалж, УИХ-ыг тараах нөхцөлийг тодорхой болгохыг зөвлөсөн.

Түлхүүр үг
парламентын ардчилал, хагас ерөнхийлөгчийн ардчилал, төрийн тэргүүн, төрийн эрх мэдэл хуваарилах, хяналт-тэнцэл, төсөв
Бичигдсэн огноо
2015-03-31
Хуудсын тоо
160
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2025-04-29
Товч мэдээлэл үзсэн
300
Бүрэн эхээр нь үзсэн
18
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Мөнхсайхан
“Монгол Улс дахь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэл” (2015), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2382
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 days ago

“Хиймэл оюун ба эрх зүйн тогтолцоо” олон улсын эрдэм шинжилгээний хурал
3 days ago

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
2 weeks ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Газрын тосны тухай хууль, Төсвийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар үүсгэсэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгосон Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 14 дүгээр магадлалын тойм
2025-05-21
-
Шинжээч хохирогчийн сэтгэцэд “хохирол учраагүй” гэж дүгнэсэн байхад шүүх хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй
2025-05-19
-
Хохирогч сандлын ар түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан явдалд шүүгдэгч гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан уу ?
2025-05-19
-
Нямдоогийн Баярмаа
2025-05-22 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Чадраабалын Баатар
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхтүвшингийн Одончимэг
2025-05-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-20 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2025-05-20 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батбилэгийн Пүрэвдагва
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмсэн зарим зүйл, хэсэг үндсэн хууль зөрчсөн үү?2025-05-19 Нийтлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-05-19 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар
2025-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Жаргалын Дөлгөөн
2025-05-12 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Нурболатын Алтынбек
2025-05-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !