“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
1 day ago

Монголын Олон Улсын Арбитрын арбитрч, хууль зүйн ухааны доктор Т.Алтангэрэл нь Сингапурын Олон Улсын Арбитрын Төв (SIAC), Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв (ICSID), БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөл (KCAB) -ийн арбитрчаар томилогдон ажиллаж байна.
SIAC (Сингапурын Олон Улсын Арбитрын Төв) нь олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэх дэлхийд тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. 1991 онд Сингапур улсад байгуулагдсан бөгөөд хил дамнасан арилжааны маргаанд оролцогч талуудад шударга, үр дүнтэй, найдвартай арбитрын үйлчилгээ үзүүлдэг. SIAC нь Ази тивд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт байр сууриа тэлж байгаа бөгөөд Сингапурын шударга, төвийг сахисан хууль эрх зүйн орчин нь үүнийг улам бататгаж байна.
ICSID (Хөрөнгө Оруулалтын Маргааныг Шийдвэрлэх Олон Улсын Төв) нь гадаадын хөрөнгө оруулагч болон улс орнуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд чиглэсэн тэргүүлэгч байгууллага юм. Энэхүү төв нь Дэлхийн Банкны хүрээнд, 1966 онд ICSID-ийн конвенцийн дагуу байгуулагдсан бөгөөд АНУ-ын Вашингтон хотноо үйл ажиллагаа явуулдаг.
KCAB (БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөл) нь Өмнөд Солонгосын дотоод болон олон улсын худалдааны арбитрын тэргүүлэх байгууллага юм. 1966 онд байгуулагдсан бол KCAB INTERNATIONAL буюу олон улсын арбитрын нэгжийг 2018 онд байгуулжээ. KCAB нь Ази болон дэлхийн олон улс оронд худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн маргаан шийдвэрлэхэд улам бүр түгээмэл сонголт болж байна.
Арбитрч нь олон улсын жишгийн дагуу хэд хэдэн арбитрын байгууллагын жагсаалтад орсон байх нь түгээмэл бөгөөд манай байгууллагын арбитрчид ч мөн энэ чиг хандлагад нийцүүлэн гадаад орны арбитрын байгууллагуудад бүртгэгдсэн байгааг онцлоход таатай байна.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
1 day ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна !