Жолооч огцом тоормослохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зорчигч унаж гэмтсэнийг гэмт хэрэгт тооцов
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүх Эрүүгийн хэргийн танхим 2025.03.26-ны өдрийн 2025/ХШТ/28 дугаар тогтоол /хэсэгчлэн авав/
Шүүхийн шийдвэрийн тойм: №57 /ЭХТ-19/, 2025.04.23
Төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормослосны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.
Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн. Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12,409,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүх А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.
Учир нь, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”-ыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон байдаг.
Хэрэг гарах үед зорчигчид нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан бөгөөд халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан.
Гэтэл зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормослосноор зорчигч Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтсэн, ийнхүү унасныг жолооч А автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна.
Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах ёстой.
Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.supremecourt.mn/mn/printc?id=45850
Тоймыг бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан /илтгэгч/
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
57 minutes from now

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
1 day ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !