МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 танилцууллаа
1 year ago
Нээлттэй нийгэм форум ТББ, Оюуны Инноваци ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн МОНГОЛ УЛС: ШҮҮХИЙН ИНДЕКС 2021 судалгааны дүнг танилцууллаа. Тус байгууллага нь 2008 оноос эхлэн шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх зорилгоор судалгаа шинжилгээ, олон талын оролцоо бүхий бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан шүүхийн салбарын судалгаа шинжилгээний туршлага, олон улсад туршигдсан эрх зүйн салбарын үнэлгээний арга зүй, дотоодын шинжээчдийн үнэтэй зөвлөгөөний дагуу үндэсний индексийн арга зүйг тодорхойлж Монгол Улсын шүүхийн нөхцөл байдлыг 2021 оны байдлаар үнэлж индекс буюу тоогоор илэрхийлэх судалгааг хийсэн байна.
Шүүхийн индексийн анхны үнэлгээ нийт 100 онооноос 51,94 оноотой гарсан ба энэхүү үнэлгээг шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал; нээлттэй, ил тод байдал; шүүхэд итгэх олон нийтийн итгэл; дэд бүтэц, нөөц; шүүгчийн ёс зүй, хариуцлага; шүүхийн үр ашигтай үйл ажиллагаа гэсэн 6 үндсэн хэмжигдэхүүн 42 дэд хэмжигдэхүүн, 108 шалгуур үзүүлэлтээр гаргаж ирсэн юм. Түүнчлэн судалгааны мэдээллийг 21 аймаг, нийслэл хотын нийт 2200 иргэнийг хамруулсан олон нийтийн санаа бодлын асуулга судалгаа, 300 гаруй хуульч мэргэжлийн хүмүүсийн санаа бодлын судалгаа болон захиргааны статистик мэдээлэл гэсэн үндсэн гурван эх сурвалжаас цуглуулан тооцлоо. Энэхүү үнэлгээ нь 2021 онд батлагдан хэрэгжиж буй шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг бус, өмнөх үеийн нөхцөл байдлыг үнэлж байгаа бөгөөд цаашид тогтмол хэрэгжүүлснээр шинэ хуулийн үр нөлөөг өргөн хүрээнд судлах арга хэрэгсэл болох боломжтой. Улмаар шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд, бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдийн хувьд нөхцөл байдлыг таньж мэдэхэд нь туслах эх сурвалж болно гэж найдаж байна.
Судалгааны тайлан хүртээмжтэй, хэрэглэхэд хялбар байх үүднээс хэвлэмэл хувилбараас гадна цахим хэлбэрээр танилцуулж байгаа бөгөөд судалгааны нийт өгөгдлийг нээлттэй өгөгдөл болгон нийтэд нээлттэй болгожээ. Шүүхийн индекстэй http://judindex.forum.mn/ хаягаар орж танилцах, тайланг татаж авах боломжтой.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
21 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !