“Монгол Улсын процессын эрх зүйн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
1 year ago
- МУИС-ийн Эмерит профессор, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх, Академич С.Нарангэрэл “Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд процессын эрх зүйн эзлэх байр суурь” сэдэвт илтгэл,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх, хууль зүйн доктор А.Бямбажаргал “Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа: сорилт, шийдэл” илтгэл,
- МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор, профессор О.Мөнхсайхан “Үндсэн хуулийн хяналтын загварууд ба Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн харьцуулалт” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн доктор, профессор А.Эрдэнэцогт “Монгол Улсын захиргааны процессын эрх зүйн тулгамдсан зарим асуудал” илтгэл,
- Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: тулгамдсан зарим асуудал” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор Х.Сэлэнгэ “Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хууль хэрэглээний нэгдмэл байдалд хийсэн дүн шинжилгээ” илтгэл,
- Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Н.Баярмаа “Монгол Улс дахь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн хөгжил: Иргэний хэргийн тухай зарим асуудал” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн магистр Н.Норовсамбуу “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шинэчлэлийн зарим асуудал” илтгэлүүдийг хэлэлцэв.
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор М. Уянга “Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх эрх зүйг тодорхойлоход арбитрчийн гүйцэтгэх үүрэг” илтгэл,
- Олон улсын худалдааны танхимын арбитрын шүүхийн гишүүн, Улсын Их Хурлын даргын хууль зүйн бодлогын зөвлөх, хуульч О.Номинчимэг “Арбитрын хэлэлцээрийн хүчин төгөлдөр байдал ба шүүхийн оролцоо” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, дэд профессор, хууль зүйн доктор С.Болормаа “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаан шийдвэрлэх зохицуулалт, онцлог” илтгэл,
- Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, хууль зуйн доктор Ц. Давхарбаяр “Шүүгчийн сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог” илтгэл,
- Судлаач, хууль зүйн магистр П.Баярцэцэг “Шүүгчийн сахилгын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа: Хуулийн зохицуулалт ба хэрэгжилт” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн зөвлөх профессор, хууль зүйн доктор Д.Баярсайхан “Гадаад орнуудын Эрүүгийн процессын хөгжлийн чиг хандлага, нийтлэг жишиг” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан “Монгол Улсын Эрүүгийн процессын эрх зүйн тогтолцоо, онцлог, сорилт, бэрхшээл” илтгэл,
- МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Х.Болормаа, МУИС-ийн Хууль зуйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хойшлуулашгуй зарим асуудал” илтгэлийг хэлэлцүүлэв.
Үндсэн хууль, захиргаа, иргэн, эрүүгийн процессын эрх зүйн тогтолцооны тулгамдсан асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн судлаачдын зүгээс Монгол Улсын процессын эрх зүйг боловсронгуй болгох тухай олон чухал санал, шүүмж солилцлоо. Тус эрдэм шинжилгээний хуралд хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, шүүгч, прокурор, арбитрч, хуульчид өргөнөөр оролцсон юм.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
6 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !