Үндсэн хуулийн цэц Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол зөвшөөрөгдөх үндэслэлийн талаарх зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлэнэ
1 year ago
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5.а, 25.7.5.б, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь заалт, 173 дугаар зүйлийн 173.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9.30 цагаас Цэцийн хуралдааны танхимд хийхээр товлоод байна.
2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдаж 2021 оны 3 дугаар сарын 01-ээс хэрэгжиж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь хэсэгт Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх: a) анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; б)хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн; в) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэрэг үндэслэлийг хуульчилсан. Хууль тогтоогч Монгол Улсын шүүхийн тухай хуулийг батлахдаа эдгээр үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулж тусгасан. Тодруулбал Улсын дээд шүүх хяналтын журмаар гаргасан гомдлуулаас зөвхөн эдгээр үндэслэлд хамаарах гомдлыг хүлээн авч хэлэлцэхээр болсон билээ.
Үндсэн хуулийн цэцээс гаргасан мэдээллээс үзэхэд иргэнээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол зөвшөөрөгдөх дээрх гурван үндэслэл гурвуулаа, харин захиргааны болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн хоёр үндэслэл нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг гаргажээ.
Дээрх мэдээлэлтэй холбоотой Легал датагийн бүтээлийн сан дахь судалгааны ажлууд:
- С.Цэрэндолгор. “Хяналтын журмаар гомдол гаргах шалгуурын үзэл баримтлал ба улсын дээд шүүхийн чиг үүрэг: Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах арга хэрэгсэл болох нь” (2021), эрдэм шинжилгээний өгүүлэл
- М.Маралмаа, Б.Мягмарсүрэн нар “Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогт нийцүүлж, хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоолын үндэслэлийг сайжруулах нь” (2021), эрдэм шинжилгээний өгүүлэл
- Р.Оюундэлгэр “Улсын дээд шүүхийн чиг үүрэг ба хяналтын журмаар гомдол гаргах зохицуулалтын хэрэгжилт, тулгамдсан асуудал” (2022), бакалаврын судалгааны ажил
Легал дата
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
22 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
3 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
3 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !