“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
1 year ago
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, “Легалдата” эрдэм шинжилгээ, судалгааны цахим сантай хамтран “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн номын сангийн 5 давхрын хурлын танхимд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний хурлыг нээж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Ханнс Зайдел сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн, шүүгч Д.Мөнхтуяа нар үг хэлэв. Эрдэм шинжилгээний хуралд, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг, Эрх зүйн боловсролын академи /Хайннс зайдел/-ийн захирал А.Энхтуяа нар хүндэт зочноор, Улсын дээд шүүхийн шүүгчдийн төлөөлөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон судлаач, өмгөөлөгч нар оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд:
-Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ “Шүүхэд шударгаар шүүлгэх эрхийн баталгаа: Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй процесс”
-Судлаач Д.Мягмарсүрэн, Yun Chan Eun нарын “Дуусгавар болсон Захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа”
-Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач С.Цэрэндолгор, Д.Бямба-Од нарын “Хүрээлэн байгаа орчны асуудлаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ойлголтын плюрализм ба нэхэмжлэл гаргах этгээдийн зохицуулалтыг боловсронгуй болгох нь”
-Өмгөөлөгч Т.Баясгалан, Ж.Гантуяа нарын “Улсын Дээд шүүхээс гаргасан захиргааны актыг захиргааны хэргийн шүүхээс хянах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал”
-Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, шүүгчийн туслах Г.Цэрэндэжид нарын “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”
-Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Батбаяр, Хууль зүйн сургуулийн магистрант Л.Энхтайван “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал /шүүхийн эрх хэмжээ/
Эрдэм шинжилгээний хурлын модератороор Тамгын газрын дарга Н.Батхүү, шүүгч Н.Дамдинсүрэн нар удирдан чиглүүлж, панелист шүүгч Ц.Одмаа, Д.Халиуна нар илтгэлүүдийг дүгнэн, илтгэгч нарт асуулт тавьж холбогдох сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хуралд илтгэгч нарын дэвшүүлсэн санал судалгаа нь Захиргааны процессийн эрх зүйг улам боловсронгуй болгох, тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлох, процессын хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн ач холбогдолтой, чухал үр өгөөжтэй боллоо гэж дүгнэлээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
25 minutes from now
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
1 day ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !