"Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлэг боллоо
1 year ago
Монголын Олон Улсын Арбитраас санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхимтай хамтран "Шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх нь" сэдэвт хэлэлцүүлгийг МҮХАҮТ-ын Их танхимд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагаа болох арбитр, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчны практик, ололт, амжилт, тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, мөн хуулийн байгууллагын ажилтан, албан хаагч, хуульч, өмгөөлөгч, судлаачдад маргаан шийдвэрлэхтэй холбоотой мэдээллийг хүргэж, бодлого тодорхойлох, олон нийтэд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны мэдлэгийг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэн хөгжүүлэх, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсад хувийн эрх зүйн шинэтгэлийн тухай ярьж, бизнесийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулах, түүний үр өгөөжийг дээшлүүлэх нэн тэргүүний зорилго болоод байгаа билээ. Тус хэлэлцүүлгийн үр дүнд дэлхийн олон оронд түгээмэл хэрэгжиж байгаа бизнесийн маргааныг шүүхийн бус журмаар буюу цаг хугацаа, зардал хэмнэсэн арбитр болон эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэдэг арга барилыг дэлхийн стандартад нийцүүлэн хөгжүүлэхэд бид бүхний хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.
Тус хэлэлцүүлгээр дараах сэдвүүдээр ярилцсан:
- Монгол Улсын хэмжээнд шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох бодлого;
- Арбитрын маргааны харьяалал
- Олон нийтийн байгууллагын дэргэдэх эвлэрүүлэн зуучлал ба тулгамдаж буй асуудлууд
- Арбитрын маргаан хянан шийдвэрлэхэд шүүхийн оролцоо
- Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал
- Гадаадын арбитрын шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх: нийтийн дэг журмын асуудал
- Арбитр, эвлэрлийн журмаар хэрэг хянан шийдвэрлэснийг албадан гүйцэтгэх ажиллагааны онцлог, зарим асуудал.
Онцлох эшлэлүүд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
13 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !