Шүүхийн шийдвэр судалгааны төслийн уралдаанд урьж байна
1 year ago
Нээлттэй Нийгэм Форум (ННФ) нь Эрх зүйн хөтөлбөрийнхөө хүрээнд шүүхийн шийдвэрийн судалгаа хийх эрх зүйч, хуульч, судлаачдыг хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Шүүхийн шийдвэрийн сан олон нийтэд нээлттэй мэдээллийн сан болохын хувьд судалгааны эргэлтэд орж, улмаар шүүхийн шийдвэрийн чанар, үндэслэл сайжрахад хөшүүрэг болох нь чухал юм. 2023 онд ННФ-ын Шүүхийн шийдвэрийн судалгааны редакцын зөвлөлөөс дараах сэдвийн хүрээнд судалгаа хийх сонирхолтой судлаачдыг хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:
- Иргэний хэргийн шүүхийн шийдвэр
- Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Хувьцаа эзэмшигчийн хязгаарлагдмал хариуцлагын зарчимд хамаарах маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Дампуурлын маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Үйлдвэрлэлийн осолтой холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Хөршийн газраар дамжин өнгөрөх зам, шугам хоолой барьж байгуулах зэрэг хөршийн эрхийн маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр
- Захиргааны байгууллагын шийдвэр зохистой байх зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэр
- Захиргааны ерөнхий хууль дахь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэглэсэн шүүхийн шийдвэр
- Татварын нөхөн ногдуулалтын актад холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааны зарчмыг тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр
- Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр
- Мөнгө угаах гэмт хэргийн зүйлчлэл, шүүхийн шийдвэр
- Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэг)-ийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг (Эрүүгийн хуулийн 21 дүгээр бүлэг)-ийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр
- Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр
- Улсын Дээд шүүхийн 2022 онд хүлээн авч шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр
Дээр дурдсан шийдвэрүүдээс сонгон тухайн хэрэг маргаан шийдвэрлэсэн нийт шийдвэрээс хангалттай төлөөлөхүйц байдлаар түүвэрлэн авч, нэгтгэсэн дүн шинжилгээ хийн хууль хэрэглээний болон бусад холбогдох санал зөвлөмжийг боловсруулахад энэхүү судалгааны зорилго оршино.
Судалгааны төсөл ирүүлэх судлаач, судалгааны баг нь дараах шалгуурыг хангаж буйгаа батлах өөрийн намтар, бүтээлийн жагсаалтыг төслийн саналд хавсаргана. Үүнд:
- Судалгааг 2-3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой байх;
- Судалгааны төсөв 6 сая төгрөгөөс хэтрэхгүй байх;
- Судалгааны баг нь 3 болон түүнээс доош тооны гишүүнтэй байх;
- Багийн ахлагч нь эрх зүйн чиглэлээр магистр, түүнээс дээш цолтой байх;
- Сонгон авсан эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийсэн туршлагатай байх;
- Тайлан, дүн шинжилгээний мөрөөр нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох боломжтой байх;
- Аливаа хэлбэрийн сонирхлын зөрчилгүй байх.
Сонирхсон судлаачид зохих төслийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөж, өөрийн шалгуур хангаж байгааг илтгэх баримтын хамт 2023 оны 4 сарын 10-ны Даваа гарагт багтаан fellowship@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүй болно.
Нэмэлт мэдээлэл, тодруулга өгсөн FB Live линк. Утсаар болон цахим шуудангаар тусгайлсан хариу өгөх боломжгүйг анхаарна уу. FB Live линк.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
21 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !