"ҮНДСЭН ХУУЛИЙН БОЛОН ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДСЭН АСУУДЛУУД" ХЯМРАЛЫН ҮЕИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА
2 years ago
Энэ өдрүүдэд МУИС-Хууль зүйн сургуулиас Нагояагийн Их Сургуулийн Хуулийн сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Нагояагийн Их сургуулийн Азийн Сателит Кампус Институт, Монгол Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Ханнс Зайделийн сан, Азийн сан, Монголын хуульчидын холбоо, Чимид сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан legadata.mn -тай хамтран энэхүү хурлыг Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд: "Хямралын үеийн тулгамдсан асуудал" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Энэ хурал дотоодын долоон байгууллага, олон улсын гурван байгуулага, гадаадын нэг байгууллага болон Хятад, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон, Өмнөд Солонгос, Америкийн Нэгдсэн Улс, Эстони зэрэг улсуудын төлөөллийг оролцуулж байна.
Хурлын үйл ажиллагааг нээж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Амарсанаа үг хэлэв. Тэрээр, Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудлууд олон улсын хурал 3 дахь жилдээ зохиогдож байна. Анхны хурлыг 2018 онд, хоёрдугаар хурлыг 2019 онд амжилттай зохион байгуулж байсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласаны эцэст гуравдугаар хурлыг ийнхүү шинэлэг буюу цахим болон танхимаар зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын гуравдугаар хурал нь төрийн бүтэц, эрх мэдэл хуваарилалт, үндсэн хуулийн хяналт, хүний эрхийн асуудлууд, Үндсэн хууль болон захиргааны эрх зүй, үйл ажиллагаан дахь хямралын үеийн тулгамдсан асуудлуудыг багтаасан өргөн хүрээний сэдвийг хамруулахдаа цар тахлын үед тулгарсан сорилт, нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл ажиллагаан дахь тулгамдсан асуудлуудыг хөндөж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдолтой болохыг тэмдэглэмээр байна.
Энэхүү хурал нь та бүхний өөрсдийн байр суурь, үзэл бодол, санал зөвлөмжөө харилцан солилцох таатай орчин болж чадна хэмээн найдаж байна. Дэлхий нийтэд тулгарч буй хүнд цаг үеийн асуудал болох цар тахлын нөхцөл байдал, цаг үеийн асуудлуудад хөтөлбөрийн агуулга чиглэгдэх бөгөөд цаашид илтгэлүүдийг хэвлэн нийтлүүлэх, олон нийтийн хүртээл болгох ажлыг хийх болно гэлээ.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэх юм.
Шууд үзэх холбоос:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
14 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
2 days ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !