“Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
2 years ago
Монгол Улсад Хууль зүй, дотоод хэргийн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2021.12.03/ Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд зохион байгуулагдлаа.
Хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ. Тэрээр “Энэ онд туурга тусгаар Монгол Улсынхаа үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны түүхт 110 жилийн ой тохиож байна. 110 жилийн өмнөх монголын шинэ түүхийн эхлэл болсон энэхүү бахархалт үйл явдлыг үндэснийхээ ой санамжинд нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд монгол улсын засгийн газраас ёслон тэмдэглэдэг. Монгол Улсад шинэ цагийн хууль зүйн алба үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэхүү “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал шийдэл” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаад талархаж байна. Энэ хурлаар хууль зүйн албаны түүхэн хөгжил, тэр дундаа ХЗДХЯ болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын түүхэн хөгжлийг тэмдэглэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” гэдгийг онцлоод хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Оросоо: “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй практик” илтгэлээс
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Хууль зүйн ухааны доктор (Dr.Jur) Д.Сүнжид: “Хүний эрхийг хамгаалах тогтолцоо” илтгэлээс
Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Д.Мөнгөнжин: “Гэрээт хилчний албаны эрх зүйн орчин, боловсронгуй болгох зарим асуудлууд” илтгэлээс
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Ахлах мэргэжилтэн, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор, цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул: "Цагдаагийн байгууллагын соёлын төлөвшилт, шийдвэрлэх арга зам" илтгэлээс
“Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг эндээс үзнэ үү.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
3 hours ago
legal talk+ №4 – Шүүгч хариуцлагатай юу?
1 day ago
Ярилцлага: Цэц шинэчлэгдэх үү?
2 days ago
ProGer.mn "10 асуулт" #БЛИЦ: "Легал гайд" хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Ч.Отгонбаатар оролцлоо.
2 days ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-07 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-05-06 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Шүрэнцэцэгийн Алтансоёмбо
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2024-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-02 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-30 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-04-28 Судалгааны тайландуудаж байна !