Бүтээлийн нэр Эрх зүйн философийн орчин үеийн хандлага
Зохиогч Хаянхярваа Сэлэнгэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Эрх зүйн бусад салбар
Бүтээлийн дэд ангилал Эрх зүйн философи
Бүтээлийн товч Хүн төрөлхтөн нийгэмшлийн үеэсээ эхлэн өөр хоорондын харилцааг зохицуулах хамгийн зохистой хэлбэрийг эрж хайх болсоноор эрх зүйн тухай санаа үүсч, хамгийн зохистой, хамгийн шударга эрх зүйн тухай эрэгцүүлэн, эрх зүйн үнэнд хүрэхийг эрмэлзсээр ирсэн билээ. Эрх зүйн тухай хүний оюун ухааны энэхүү эрхэм зорилгыг шийдвэрлэгч нь эрх зүйн философи юм.
Эрх зүйн философийн онолын сэтгэлгээний чиг хандлагыг шинжлэн судалбал эрх зүйн сэтгэлгээний чиг хандлага нь жам ёсны эрхийн / юснатурализм / ба позитив эрхийн чиг хандлага / хууль зүйн болон социологийн позитивизм / гэсэн хоёр том үндсэн уламжлалт урсгалд хуваагдсан хэвээр байгаа нь Ром - Германы болон Англо-Саксоны эрх зүйн сэтгэлгээнээс ажиглагдаж байгаагийн зэрэгцээ олонхи эрдэмтэд эрх зүйн сэтгэлгээний чиг хандлагыг гурван чиглэлд хуваан:
 “Шударга ёсны онол”-д тулгуурласан “Жам ёсны онол”-ын /юснатурализм/ буюу идеалист чиг хандлага,
 Хууль зүйн аюулгүй байдлыг хангах үүднээс эрх зүйн гадаад хэлбэр талыг голлодог “Позитив” буюу “формаль” чиг хандлага,
 Эрх зүйг нийгмийн үзэгдэл болохын хувьд социологийн аспектын үүднээс авч үздэг “Реалист” чиг хандлага хэмээн авч үзэх нь зонхилж байна.
Түлхүүр үг эрх зүйн философийн түүх, эрх зүйн ерөнхий онол, жам ёсны онол, формаль чиг хандлага, реалист чиг хандлага
Бүтээл бичигдсэн огноо 2013
Хуудасны тоо 8
Хэл Монгол
Үнэ 2000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-04-11
Товч мэдээлэл үзсэн 2123
Татаж авсан 6