Бүтээлийн нэр
Эв эе – ийг эрхэмлэх үзэл нь XIII зууны Монголын нийгэм, төрийн оршихуй, үнэт зүйл мөн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи
Бүтээлийн товч
Хүн төрөлхтөн нийгмийн хөгжлийн явцад өөр хоорондоо эсрэг тэсрэг байж, зөвхөн өөрийн амин хувийн ашиг сонирхолыг дээдлэн хамгаалах бус, харин харилцан тохиролцож, бие биенийхээ эрх ашиг сонирхолыг хүлээн зөвшөөрч, зохицож хамтран аж төрөх нь тэдний оршихуй мөн болохыг ухааран ойлгосноор, энэхүү зохицлыг хангах төр, эрх зүйг бий болгон хөгжүүлж ирсэн билээ. Монголчууд ч энэхүү зүй тогтлоос хазайсангүй. Харин ч хүний амьдралын зүй тогтлыг танин мэдэж, түүхэн хөгжлийнхөө явцад “эв эе” – хүний оршихуй” болох сургаал ёсыг бий болгосноор хүн төрөлхтний сэтгэлгээний үнэт зүйлийг бий болгожээ.
“Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэсэн ардын зүйр цэцэн үгнээс улбаатай Алун-гоо хатны “эв эе”-ийг сахих сургаал нь монголчуудын оюун соёлын илрэл бөгөөд “Монголын нууц товчоон”-д санамсаргүй бичигдсэн хэрэг биш юм. Энэ нь монголчуудын оршихуй мөнх, хүчирхэг байхын үндсийг “эв эе”-ийг сахих сургаал болохыг илэрхийлжээ. Иймд “Эв эе”-ийг сахих сургаал монголчуудын тэнгэрлэг зарчим болохын хувьд овог ургийн бичил нэгдлээс аймаг улсын үзэл баримтлал болж хөгжсөн тул доктор Н.Лүндэндорж: “Эв нэгдлийн үзэл санаа – монголчуудын төр ёс, эрх зүйн үзэл сэтгэлгээний язгуур эх сурвалж мөн” гэжээ.
“Эв эе”-ийг сахих сургаал нь монголчуудын нийгэм, төрийн оршихуй, тэнгэрлэг зарчим төдийгүй хүний өөрийнх нь мөн чанартай холбогдож, нийгмийн нэгжээс эхлэн олон улс, түмнүүдийн хүрээнд байх ёстой зохистой хэм хэмжээ болохын хувьд өнөөгийн глобальчлалын үед хүн төрөлхтний оршихуйн үндэс, бүх нийтийн зайлшгүй даган мөрдөх хэм хэмжээ (категорический императив) юм. Иймд “Эв эе”-ийг сахих сургаал нь монголчуудын өв соёл, хүн төрөлхтний үнэт зүйлсийн нэг юм.
Түлхүүр үг
Монголчууд, эв эе, Монголын нууц товчоо, эв эеийг сахих сургааль, эв эеийг сахих
Бичигдсэн огноо
2013-02-25
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-04-14
Товч мэдээлэл үзсэн
9082
Бүрэн эхээр нь үзсэн
42
Санал болгож буй эшлэлийн загвар
Х.Сэлэнгэ “Эв эе – ийг эрхэмлэх үзэл нь XIII зууны Монголын нийгэм, төрийн оршихуй, үнэт зүйл мөн” (2013), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/205
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх