Бүтээлийн нэр
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссын 11 дэх илтгэл
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэ удаагийн илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комиссын хийсэн хяналт шалгалт, судалгаа, гаргасан шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас авсан арга хэмжээний талаарх тоо баримт, мэдээлэл, ажлын тайлан, иргэний нийгмийн байгууллагуудын мэдээлэл, судалгаа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан материал болон иргэдээс Комисст хандан гаргасан гомдолд үндэслэн боловсруулав.

Тус илтгэлийг бичихдээ нийгэмд тулгамдаж байгаа, зайлшгүй анхаарвал зохих дараах сэдвүүдийг сонгон авсан болно.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн Шүүхийн Эсрэг Хорооны 2010 оны 45 дугаар хуралдаанаас Эрүүдэн Шүүхийн Эсрэг Конвенцийн хэрэгжилтийн талаарх Монгол Улсын анхдугаар илтгэлийг хэлэлцээд өгсөн зөвлөмжийн биелэлтийг хангах болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих анги, хорих анги, орон нутгийн цагдан хорих төвүүдэд гарч буй хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх, хорих байгууллагын алба хаагчид, ялангуяа эмэгтэй алба хаагчдын хөдөлмөрлөх эрх, түүний хэрэгжилт, ажлын орчин нөхцлийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар хийсэн судалгааны дүнг эхний хэсэгт оруулав.

Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал дорвитой буурахгүй байгаатай уялдан төрийн болон хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийн, тухайлбал ажилтан, ажилчид эрх ашгаа хамгаалуулах зорилгоор эвлэлдэн нэгдэх, баталгаатай ажлын байраар хангагдах, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Иймд хөдөлмөрлөх эрхийн зарим асуудалд дүгнэлт хийсэн болно.

Ашигт малтмалын томоохон орд газрууд ашиглалтад орж, уул уурхайн үйлдвэрлэл эрс нэмэгдсэнээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил эрчимжиж байгаа боловч, нөгөө талаас уул уурхайн хайгуул, хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлтээс үүдсэн агаар, хөрс, усны бохирдол нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах болон бусад эрхэд сөргөөр нөлөөлөх боллоо.

Төр нь иргэнийхээ өмнө хүлээсэн хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргээ биелүүлэх хэрэгтэй байна.

Хорт хавдар болон бусад эдгэршгүй хүнд өвчний улмаас өдөр хоногоо хүлээж буй өвчтөний өвчин, зовиурыг бага боловч нимгэлэх, сэтгэцийн эмгэгтэй өвчтөний талаар төрөөс шинээр авч хэрэгжүүлэх бодлого чухал байгаа учраас эдгээр асуудлыг мөн хөндсөн болно.

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар 6 асуудлаар зөвлөмж хүргүүлж байна.
Түлхүүр үг
хорих байгууллага ба хүний эрх, Хоригдогсдын эрхийг хамгаалсан олон улсын гэрээ, Хорих байрны стандарт ба сэжигтэн, яллагдагч, ялтны эрх
Бичигдсэн огноо
2012-02-01
Хуудсын тоо
93
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2019-04-10
Товч мэдээлэл үзсэн
7475
Бүрэн эхээр нь үзсэн
181
Санал болгож буй эшлэлийн загвар
Хүний эрхийн Үндэсний Комисс “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссын 11 дэх илтгэл” (2012), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/494
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх