Бүтээлийн нэр ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
Зохиогч Осоржин Хишигмөнх
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Хууль тогтоох эрх мэдэл
Бүтээлийн товч Монголын ард түмний түүх, соёлын өвийн нэг хэсэг нь шашин, шашны зан үйлтэй холбогддог. Өнөөг хүртэл дэлхийн аль ч улс шашнаас ангид байж сүм хийдийн үйл ажиллагааг хориглосон тохиолдол цөөн. Учир нь хуулиар зохицуулагдахгүй нийгмийн харилцааны орон зайн нэг хэсгийг шашны зөв үзэл номлол зохицуулах боломжтой байдагтай салшгүй холбоотой.
Монгол Улс нь ардчилалын замыг сонгож хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийн суурь үндсийг тавих зорилгоор ардчилсан тодотголтой шинэ Үндсэн хуулиа 1992 онд батлан өнөөг хүртэл дагаж мөрдөж байна. Үндсэн хуулиараа шашин төрийн эрхлэх үйл ажиллагаа салангид тусдаа байх, төр, сүм хийдийн харилцааг тусдаа хуулиар зохицуулахаар заасны дагуу 1993 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг батласан боловч шашны үйл ажиллагаа өргөн дэлгэрсэн өнөө үед үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй болсон учир шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудал 2003 оноос хойш яригдаж одоог хүртэл нэг мөр болоогүй байна. Тиймээс цаг үеийн болон нийгмийн шаардлагаар энэ хууль өөрчлөгдөх хэрэгцээ байгаа боловч нийгмийн үндэс суурь болсон ард түмний соёл уламжлал хийгээд хуулийн үндэс болсон Үндсэн хуулийн үзэл баримтлалдаа нийцүүлэх, үндэсний аюулгүй байдал талаас харах асуудал чухал байна.
Түлхүүр үг Хүний эрх, харш урсгал, шашны хүмүүнлэг бус урсгал, үндэсний аюулгүй байдал
Бүтээл бичигдсэн огноо 2018.12.03
Хуудасны тоо 7
Хэл Монгол
Үнэ 5000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2019-11-08
Товч мэдээлэл үзсэн 51
Бүрэн эхээр нь үзсэн 0
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)