Бүтээлийн нэр ТӨРИЙН АЛБАН ТУШААЛЫГ ХҮЛЭЭЛЦЭХ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ
Зохиогч Мөнхбат Мөнхжаргал
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Захиргааны эрх зүй
Бүтээлийн товч Манай улсад 1994 онд Төрийн албаны хуулийг батлаж, төрийн албаны эрх зүйн орчинг бүрдүүлсэн үеэс мэргэшсэн, тогтвортой төрийн албыг төлөвшүүлэх үйл явц гараагаа эхэлсэн. Үүний зэрэгцээ төрийн албаны шинэтгэлд бодитойгоор нөлөөлөх баримт бичгүүдийг батлан хэрэгжүүлж байна.
Гэвч төрийн албаны харилцаанд зайлшгүй нарийвчлан зохицуулах шаардлагатай, төрийн албанд доголдол учруулж буй асуудлууд өнөөг хүртэл байсаар байна. Эдгээрийн нэг нь төрийн албан тушаалыг хүлээлцэх асуудал юм. Тодруулбал, тухайн албан тушаалд ажиллаж буй этгээд халагдаж, солигдлоо гэхэд албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх нь зохих ёсоор залгамжлагдан шилжиж чадахгүй байгаагаас албан тушаалын тогтвортой байх шинж чанар алдагдаж, төрийн үйлчилгээ чанаргүйжих сөрөг үр дагавар үүсч байна. Түүнчлэн төрийн албан тушаалыг хүлээлцэх ажиллагааны нарийвчилсан эрх зүйн зохицуулалт (төрийн албаны нэгдсэн стандарт, журам) байхгүй, зохицуулж байгаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжих нөхцөл тодорхой бус, албан тушаалаа хүлээлгэн өгөхгүй байгаа этгээдэд хүлээлгэх хариуцлагын механизм бүрдээгүй зэрэг шалтгаанаас үүдэн албан тушаалаа хүлээлгэн өгөлгүй хаяж явах, өгөхгүй гэж тамга тэмдгээ авч зугтах, өрөөгөө цоожлон бүгэх асуудал практикт бий болоод байна.
Түлхүүр үг төрийн албан тушаал, төрийн алба, ажил хүлээлцэх, төрийн албан тушаал хүлээлцэх, төрийн албаны зохицуулалт, төрийн албаны харилцаа, төрийн албаны залгамж чанар, албан тушаалын наймаа
Бүтээл бичигдсэн огноо 2012, Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2013, №4 (44) дүгээрт хэвлэгдсэн.
Хуудасны тоо 12
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-04-22
Товч мэдээлэл үзсэн 1485
Татаж авсан 27