Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуулийн 66.1, 66.2, 64.1 дэх заалтуудыг тайлбарлах нь (Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээг өргөтгөх, маргаан хянан шийдвэрлэх журмыг боловсронгуй болгох тухай)
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Энэхүү судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн 66.1, 66.2, 64.1 дэх заалтуудыг тайлбарлах замаар Үндсэн хуулийн цэцийн харъяалан шийдвэрлэх маргааны хүрээг одоогийн хуульчлагдсан байдлаас өргөтгөх, Үндсэн хуулийн цэц нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагад Үндсэн хуулийн шүүхийн хяналтыг хэрэгжүүлдэг байх болон Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох боломжтой талаар шийдэл дэвшүүлэв.

Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээг Үндсэн хуулийн 66.2 дахь хэсэгт заасан асуудлуудаар хязгаарлан тодорхойлж, хэрэглэж байгаа нь иргэд зөрчигдсөн эрхээ Үндсэн хуулийн шүүхээр бүрэн хамгаалуулах боломжийг хязгаарлаж байгаа талаар Үндсэн хууль судлаач, эрдэмтэд өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Мөн Үндсэн хуулийн цэц хийсвэр хяналтыг хэрэгжүүлж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын үр нөлөөг бууруулах, олон улсын түгээмэл, тэргүүн туршлагад үл нийцсэн, боловсронгуй бус журам болох талаар судлаачид үндэслэл дэвшүүлж байна. Иймд тус асуудлуудыг шийдвэрлэх боломжийн тухай судлах нь чухал шаардлагатай болж байна.

Энэхүү судалгааны хүрээнд Үндсэн хуулийн эхийг баригч, гавъяат хуульч Б.Чимид агсаны Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр болон Үндсэн хуулийн 15 жилийн ойн хүрээнд хэлж байсан, судлаачдын дунд тэр бүр дэлгэрээгүй байр суурь, тайлбарыг олж ишлэх замаар судалгааны санаа, гаргалгааг дэмжсэн нь судалгааны шинэлэг, онцлог байдлыг тодорхойлно. Мөн судалгааг Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээний асуудлаар хязгаарлах бус маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны журмын талаар авч үзсэн нь судлаач Х.Тэмүүжингийн “Эрх зүйн хийдэл, түүнийг даван туулах арга зам” судалгаанаас ялгарах онцлог болно.

Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээнд тулгамдаж буй дээрх хоёр асуудлыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бус Үндсэн хуулийг тайлбарлах замаар бүрэн шийдвэрлэх боломжтой талаар гаргалгаа дэвшүүлсэн нь энэхүү судалгааны гол онцлог юм.

Энэхүү судалгаа нь Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ, маргаан хянан шийдвэрлэх журамтай холбоотой Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг өөрөөр тайлбарлах боломжтой талаар хуульч, судлаачдын дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх, цаашид гүнзгийрүүлэн судлах үндэс болно гэж бодож байна.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн хяналтын хүрээ, Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх журам, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа
Бичигдсэн огноо
2016 оны 12 дугаар сар
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2017-03-18
Товч мэдээлэл үзсэн
3435
Бүрэн эхээр нь үзсэн
128
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn