Бүтээлийн нэр ХОРИХ ЯЛЫН ҮР НӨЛӨӨ
Зохиогч Хууль зүйн үндэсний хүрээлэн
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Эрүүгийн эрх зүй
  • Эрүүгийн хариуцлага, ял, түүнээс чөлөөлөх, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ
Бүтээлийн товч Улсын Их Хурал 2002 онд эрх зүйн шинэтгэл хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаани шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн баталсан билээ. Нийгэм, эдийн засгийн болон амьдралын хэв маягийн өөрчлөлттэй уялдан Монголын нийгмийн амьдралд эерэг, сөрөг олон шинэ үзэгдэл бий болж үүнтэй холбоотойгоор гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал, арга хэрэгсэл, хэв маягт ч өөрчлөлт гарсан.
Монгол Улсын төрөөс эрүүгийн ял шийтгэлийн талаар баримтлах бодлого, хорих ял эдлүүлэх, ажиллагаа, түүний Эрүүгийн хуульд заасан зорилгоо хэрхэн хангаж буй байдал, хорих ялын үр нөлөөг хэрхэн сайжруулах талаар судлан, үр дүнг шийдвэр гаргах эрх бүхий субьектэд танилцуулж санал, зөвлөмж гаргах асуудал нь энэхүү судалгааг хийх үндэслэл болсон.
Судалгааны зорилго нь Эрүүгийн хуульд заасан хорих ялын (буюу шүүхээс оногдуулсан хорих ялын) хэмжээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэгтний гэм бурууд тохирсон эсэх ,хорих ял эдлүүлэх нөхцөл байдал нь хорих ялын урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгыг хэрхэн хангаж буй , өөрөөр хэлбэл хорих ял үр нөлөөгөө өгч буй эсэхийг тодорхойлоход оршино.

Судалгааг Хууль зүйн үндэсний төв, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын ажилтан , эрдэмтэн судлаачдын баг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид 2007 оны 4 сарын 1-нээс 2007 оны 5 дугаар сарын 20 хүртэл хугацаанд явуулсан болно .
Түлхүүр үг хорих ял, хорих ялын үр нөлөө, хорих анги, шүүхийн шийдвэр, эмэгтэй хоригдол, ялтан
Бүтээл бичигдсэн огноо 2007
Хуудасны тоо 30
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2017-06-07
Товч мэдээлэл үзсэн 799
Татаж авсан 38