Бүтээлийн нэр
Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын үүсэл, хөгжил, хэтийн төлөв судалгаа
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй, Хөрөнгө оруулалт
Бүтээлийн товч
Монгол Улс бол гадаад орчноос шууд хамааралтай, эмзэг эдийн засагтай жижиг улс. Хоёр их гүрний дунд, далайгаас алслагдсан, газар зүй, байгаль, цаг уурын тааламжтай бус нөхцөлд, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн бага эдийн засагтай, хүн ам цөөнтэй орон тул гадаад хүчин зүйлс, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж,эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд шийдвэрлэх үүрэгтэй. Энэ нь цаашид манай орны эдийн засгийн бүтцийг шинэчлэн хөгжүүлж, улмаар олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцоход чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг билээ.
Монгол орныг хөгжүүлэх гурван гол хүчин зүйл нь: а) байгалийн баялаг;
б) хүн ам; в) гадаадын шууд хөрөнгө оруулалт. Мөн Монголын эдийн засгийн харьцангуй давуу тал нь байгалийн баялаг, хөдөө аж ахуй, юуны өмнө мал аж ахуйн бүтээгдэхүүн юм.
Монгол орны хөгжлийн гарц бол энэхүү давуу тал, онцлогтоо тулгуурлах явдал мөн. Гадаадын хөрөнгө оруулалт нь манай оронд бүхэлдээ хийгээд бүсчилсэн нутаг дэвсгэр, тодорхой аймаг, сум, компанийн хөгжил дэвшил, үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг улс төр, эдийн засаг, эрх зүйн чухал хүчин зүйл билээ. Манай улс гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр компаниуд бизнесийн үйл ажиллагаагаа явуулах, өргөжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэртэй болох нөхцөлийг бүрдүүлэх юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар зохицуулж төрийн бодлогоор дэмжсэнээр компани, орон нутгийн хүрээнд “хөрөнгө оруулалт” хийгдэх бол монгол улсын хэмжээнд тэргүүний технологи, ноу-хау, шинэ менежмент “хөрөнгө оруулалт” хийгдэх боломжтой юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Засгийн газраас явуулж байгаа бодлогоо хэрэгжүүлэхэд “хөрөнгө оруулалт”, “гадаадын иргэн” гэсэн хоёр хүчин зүйлийн онцлог, ашиг сонирхлыг сайтар уялдуулах, харгалзан үзэх шаардлагатай болох нь харагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулах, төрийн эдийн засгийн бодлоготой хэрхэн хамааралтай болох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл ажиллагааг шууд хариуцаж байгаа байгууллагын эрх хэмжээ, бүтэц, зохион байгуулалт ямар байх, улсын болон орон нутгийн хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих ажиллагааг хэрхэн зохион байгуулах зэрэг тулгамдсан асуудлыг эрх зүйн хувьд цаашид нарийвчлан зохицуулах шаардлагатай байна.
Түлхүүр үг
гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой байдлын гэрээ, шууд хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалтын хөнгөлөлт, чөлөөлөлт,Вашингтоны конвенци, Сөүлийн конвенци,үндэсний дэглэм, хөрөнгө оруулалтын гэрээ,концессын гэрээ,
Бичигдсэн огноо
2009-12-01
Хуудсын тоо
98
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2017-06-15
Товч мэдээлэл үзсэн
9373
Бүрэн эхээр нь үзсэн
732
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалтын үүсэл, хөгжил, хэтийн төлөв судалгаа” (2009), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/263
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх