Бүтээлийн нэр ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХЭД ГАРГАХ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ТОГТООХ НЭХЭМЖЛЭЛ, ТҮҮНД ТАВИГДАХ УРЬДЧИЛСАН НӨХЦӨЛ
Зохиогч Пүрвээгийн Баттулга
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн §32.5-д нэхэмжлийн шаардлагын агуулга гэдэг байдлаар хүчингүй болгох нэхэмжлэл (§32.5.1), тогтоох нэхэмжлэл /үүнд: захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох (§32.5.2)/, хохирлоо арилгуулах (§32.5.3) нэхэмжлэлийн төрлийг заасан боловч нэхэмжлэлийн төрөл нь шүүхийн практикт үүгээр хязгаарлагдахгүйгээр тус хуулийн §70.2-т заасан шүүхээс гаргах шийдвэрийн төрлөөр тодорхойлогдож ирсэн. Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн §70.2-т зааснаас үзэхэд хүчингүй болгох нэхэмжлэл (§70.2.2), тогтоох нэхэмжлэл /үүнд: эрх зүйн харилцаа байгаа эсэхийг (§70.2.1) болон захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох (§70.2.3)/, даалгах нэхэмжлэл (§70.2.4), хохирлоо арилгуулах нэхэмжлэл (§70.2.6) зэргийг тогтоосон байсан.
Иймд үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны акт хууль бус байсныг тогтоох нэхэмжлэлийн төрөл тодорхой хуульчлагдаагүйн улмаас өнгөрсөн хугацаанд шүүхийн практикт тухайн захиргааны актын үйлчлэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад болон шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дуусгавар болсон байсан ч хүчингүй болгож шийдвэрлэж байсан билээ.
Харин 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн §106.3.3-т шүүхээс гаргах шийдвэрийн төрлийг заахдаа “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” хэмээн “үргэлжлүүлэн тогтоох” нэхэмжлэлийг хуульчилжээ. Мөн хуулийн §52.5.1-д “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэсэн нэхэмжлэлийн төрлийг тусгайлан заасан бөгөөд §106.3.4-т шүүх “эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” шийдвэр гаргаж болохоор заасан.

Энэхүү өгүүлэлд үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэлийн ойлголт, түүнд тавигдах урьдчилсан нөхцөл болон уг нэхэмжлэлтэй маргааныг захиргааны хэргийн шүүхээс хэрхэн шийдвэрлэж буй практикийг судалж, тодорхой санал, зөвлөмжийг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг нэхэмжлэл, нэхэмжлэлийн төрөл, захиргааны хэргийн шүүхэд гаргах нэхэмжлэлийн төрөл, үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэл, нөхөн тогтоох нэхэмжлэл, захиргааны акт хууль бус байсныг тогтооолгох, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны хэргийн шүүх
Бүтээл бичигдсэн огноо 2018 оны 10 сар
Хуудасны тоо 11
Хэл Монгол
Үнэ 3000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2018-11-14
Товч мэдээлэл үзсэн 416
Бүрэн эхээр нь үзсэн 42
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)