Бүтээлийн нэр
Монгол дахь иргэний нийгмийн төлөвшилд төрийн засаглалын зүгээс үзүүлж буй зарим сөрөг нөлөөллүүд
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Эрх зүйн бусад асуудал
Бүтээлийн дэд ангилал
Иргэний нийгмийн байгууллагын эрх зүйн зохицуулалт
Бүтээлийн товч
Иргэний нийгмийн тухай ялангуяа түүний төлөвшлийн үйл явц нь нийгмийн шинжлэх ухааны хүрээнд олон талаасаа судлагджээ. Онолын үүднээс авч үзвэл иргэний нийгэм нь хувь хүний эрх ашгийг хамгаалж байдаг. Харин төр нь нийтийн эрх ашгийг хамгаалдаг бөгөөд тухайн хоёр хүчин зүйл харилцан уялдаж ардчилсан нийгэм төлөвшдөг байна.
Төр ба иргэний нийгмийн ухагдахуунууд нь нийгмийн амьдралын өөр өөр талыг илтгэн харуулдаг. Тухайлбал, төр нь нийтлэг эрх ашгийг илэрхийлдэг бол иргэний нийгэм нь хувийн эрх ашгийг илэрхийлж байдаг. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралд төрийн оролцоо, тусламжгүйгээр өөрсдийн хэрэгцээ, ашиг сонирхлоо хэрэгжүүлж байх тэр орчинг "Иргэний нийгэм" гэж ойлгож болно. Ерөөсөө иргэний нийгэм нь өөрөө нийгмийн шинжлэх ухааны хүрээнд нэлээд өргөн хүрээтэй олон өнцгөөс нь тодорхойлж болдог ойлголт юм. Энэ үүднээсээ иргэний нийгэм нь иргэний санаачлагын үндсэн бий болсон олон нийтийн байгууллагууд, төрийн болон бизнесийн байгууллагын хамтын ажиллагаа, үр дүнг гол төлөв илэрхийлдэг. Тухайн өгүүлийн хүрээнд манай улс дахь иргэний нийгмийн төлөвшилд төрийн засаглалын зүгээс үзүүлж байгаа зарим сөрөг гэж хэлж болох нөлөөллүүдийг илэрхийлэх оролдлого хийсэн.
Түлхүүр үг
Иргэний нийгэм
Засаглал
Оролцоо
Хамтын ажиллагаа
Нөлөөлөл
Иргэний санаачлага
Бичигдсэн огноо
2012 оны 11 дүгээр сар
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-12-09
Товч мэдээлэл үзсэн
357
Бүрэн эхээр нь үзсэн
16
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn