Бүтээлийн нэр
Эзэмшлийн талаарх хууль тогтоомжийн зохицуулалт ба зөрчилдөөнт байдал
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Иргэний эрх зүй
    - Өмчийн (эдийн болон эдийн бус баялаг) эрх зүй
Бүтээлийн товч
Монголчууд бид “Амьтай бүхэн сүнстэй, амьгүй болгон эзэнтэй ” гэж ярьдагчлан биднийг хүрээлсэн эд юмс болгон өөрийн гэсэн эзэнтэй байдаг. Бидний өдөр тутмын амьдралд байнга тохиолдож байдаг үзэгдэл болох “эзэмшил” хэмээн ойлголтыг манай улс үе үеийн иргэний хууль тогтоомжуудаараа зохицуулагдсаар иржээ. Гэвч эдгээр иргэний хуулиудад эзэмшил хэмээх ойлголтыг өмчлөгчтэй адилтган үзэж явцуу хүрээнд тодорхойлж байжээ.
Харин 2002 онд УИХ-аас батлан гаргасан одоо хүчин төгөлдөр үйлчил буй Монгол улсын иргэний шинэ хуулийн 10 дугаар бүлэгт “ Эдийн болон эдийн бус баялаг-ийн, 11 дүгээр бүлэгт “ Эзэмшил”-ийн талаархи ойлголтуудыг сонгодог номлолоор хуулиндаа тусгажээ .Шинэ иргэний хуульд эдгээр ойлголт тусдаа бие даасан бүлэг болон орсон нь иргэний эрх зүйн хөгжилд томоохон хувь нэмэр бүхий ач холбогдолтой зүйл болсон хэмээн иргэний эрх зүйн судлаачид үздэг.
Хэдийгээр дээр дурьдсанчлан эзэмшлийн талаарх иргэний хуулийн зохицуулалтад олон шинлэг зохицуулалт, эерэг талууд, ач холбогдол байгаа боловч эзэмшлийн талаарх тодорхойлолтоос авахуулаад хоорондоо зөрчилдсөн, сонгодог онолын ойлголтын хүрээнд няцаагдахаар, агуулгын хувьдойлгомжгүй байхаар хэд хэндэн заалт, зүйлүүд байгаа юм.Гэвч энэ асуудлуудыг үр дүнтэй эрх зүйн зохицуулалтуудаар даван туулж болно гэдэгт би итгэдэг.
Иймээс миний бие тухайн асуудлын үүсэншалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнчлэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж болохуйц санал дэвшүүлэх зорилгоор хууль тогтоомж, судалгаа шинжилгээний ажлуудтай танилцах, уг асуудлыг эрхэлсэн албан тушаалтнуудтай уулзаж ярилцах зэргээр олж цуглуулсан мэдээллээ боловсруулан хуулийн зохицуулалт оновчтой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэх гарц олохын тулд өөрийн олж харсан арга зам болон гадаад улс орны зохицуулалтыг туршлага болгон судлахыг хичээсэн болно.
Түлхүүр үг
Эзэмшил, Өмчлөгч, Эд юмс, Эдийн баялаг , Эдийн бус баялаг,
Бичигдсэн огноо
2016.5 сар
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Үнэ
2000 төгрөг
Бүтээл
Байршуулсан огноо
2017-05-15
Товч мэдээлэл үзсэн
2777
Бүрэн эхээр нь үзсэн
15
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn