Бүтээлийн нэр
КРИМИНАЛИСТИКИЙН ХЭЛ, ХӨГЖЛИЙН ХУУЛИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Бүтээлийн хэлбэр
Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Бүтээлийн товч
Дэлхий ертөнц даяаршиж байгаа өнөө үед Criminal Investigation ба Криминалистикийн шинжлэх ухааны онолын болон практик ялгаа тодорхой болж манай улсын төдийгүй дэлхийн зарим улс орнуудын хууль зүйн тогтолцоо бүрэлдэх, төлөвших үйл явцад тулгамдсан асуудал болж байна. Байгаль, техникийн шинжлэх ухаан дэлхий нийтэд нэг ойлголт, нэг хэлээр илэрхийлэгддэг бол нийгмийн шинжлэх ухаан, тэр дундаа криминалистик буюу гэмт хэрэг мөрдөхүйн ухааны мэдлэг эмхлэгдэн төлөвших үйл явц эхлэл төдий байна гэж үзэж болох юм. Энэ үйл явцыг судлаж шинжлэх ухааны нэг мөр ойлголтод хүрэх асуудал чухал болж байна.
Энэ асуудлыг судлаж, шинжлэх ухааны нэг мөр ойлголтонд хүрэх асуудал нь нэлээд өргөн хүрээтэй судалгаанаа шаардахаас гадна манай улсын эрх зүйн тогтолцоотой холбоотойгоор цаг хугацаанаас хамаарах асуудал юм. Энэхүү судалгаагаар Криминалистикийн хэлний зарим асуудлыг хөндөж шийдвэрлэхийг зорилоо. Криминалистикийн хэлний асуудал нь Монгол улсын хувьд зөвхөн өнөөдөр бус Криминалистикийн шинжлэх ухааны салбар төлөвшиж эхэлсэн үеэс эхтэй гэж үздэг. Криминалистикийн хэл гэдэг нь зөвхөн нэр томъёо төдий асуудал биш, тухайн нэр томъёоны утга агуулгатай холбоотой. Өөрөөр хэлбэл, криминалистикийн хэл гэдэг нь “шинжлэх ухааны агуулгыг оновчтой илэрхийлж чадах ойлголт, тодорхойлолт, нэр томъёо, таних тэмдгийн тогтолцоо ” юм.
Түлхүүр үг
Гэмт хэрэг мөрдөхүй, Криминалистик, Criminal investigation, Шүүх шинжилгээ зүй, Криминалистикийн техник зүй, Forensic Science, Шинжлэн магадлахуй
Бичигдсэн огноо
Хуудасны тоо
9
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2019-01-17
Товч мэдээлэл үзсэн
795
Бүрэн эхээр нь үзсэн
20
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn