Бүтээлийн товч
Аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэх явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийн ерөнхий статистик үзүүлэлт болон дүгнэлтийн агуулгаас үндэслэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “шинжлэн магадлахуйн урьдчилан сэргийлэлийн тухай сургаал” нь олон улсад шинжлэн магадлахуйн ерөнхий онолын нэг элемент болон хөгжиж байна. Манай улсын хувьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгайлах, дээрэмдэх, залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд шинжилгээний байгууллага болон шинжилгээний байгууллагаас гадуур шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэсээр иржээ. Энэхүү судалгааны ажлаар өмчлөх эрхэд халдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилтыг шийдвэрлэхэд шинжлэн магадлахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй ашиглах боломжийн талаар хөндөж авч үзлээ.
Түлхүүр үг
Шинжлэн магадлахуйн урьдчилан сэргийлэлийн тухай сургаал, шинжлэн магадлахуйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг