Бүтээлийн нэр УЛС ТӨРИЙН НАМЫН БҮРТГЭЛ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АСУУДАЛ /онол-практикийн харьцуулсан судалгаа/
Зохиогч Батболд Эрхэмбаяр
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бакалаврын төгсөлтийн ажил
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Улс төрийн нам
Захиргааны эрх зүй
  • Захиргааны үйл ажиллагааны хэлбэр (акт, гэрээ, хэм хэмжээний акт, бусад хэлбэр)
Процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч Тус бүтээлээс та дараах ойлголт, асуудлын талаар дэлгэрэнгүй унших боломжтой. Үүнд:

 Нийтийн болон хувийн эрх зүйн хуулийн этгээдийг зааглах асуудал
 Намын хуулийн этгээд болох онцлог
 Хуулийн этгээдийн бүртгэл, ач холбогдол
 Намын бүртгэлийн асуудлыг цогцоор нь тодорхойлох
 Намын бүртгэлийг харъяалах байгууллагыг тусгайлан судлах
 Одоогийн Дээд шүүхээс намыг бүртгэж байгаа үйл явц ямар журмаар хэрхэн явагддаг болохыг тодорхойлж, түүнийг шүүхийн хэрэг маргаан шийдвэрлэх чиг үүргээс ялгагдах онцлогийг гаргах
 Дээд шүүхээс намыг бүртгэж байгаа үйл ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс хийгддэг хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааны нэг хэсэг болохыг батлах
 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдон гарч болох маргааны төрлийг тодорхойлох,
 Маргааны харъяаллыг тогтоох, гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх боломж бий эсэхийг судлах,

Бүтээлийн товч нь:

Монгол Улсын Их Хурлын 5 дахь удаагийн сонгууль өнгөрсөн онд болсонтой холбоотой олон үйл явдал болж өрнөсний нэг нь намын бүртгэлийн асуудал байсан бөгөөд 2011 он гараад Дээд шүүхээс Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний зориг болон Ногоон намын нэгдэл, Ногоон намын дүрмийн өөрчлөлт зэргийг бүртгэсэн нь нилээдгүй маргаан үүсгэж энэ талаар харилцааг зохицуулсан эрх зүйн зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг харуулсан гэж хэлж болно.
Энэ нь Дээд шүүхээс улс төрийн намыг бүртгэсэн эсхүл бүртгэхээс татгалзсан шийдэл, үйл явц зөв буруу гэхээс илүүтэйгээр бүртгэлийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой гомдол гаргах, маргааныг хянан шийдвэрлэх талаар харилцааг зохицуулсан эрх зүйн орчин тодорхой бус байгаа явдлаар тайлбарлагдана. Эрх зүйн орчин тодорхой бус гэдэгт нэгт; Дээд шүүхээс намыг бүртгэх процедур ямар журмаар хэрхэн явагдах, хоёрт; Дээд шүүхээс намыг бүртгэсэн, бүртгэхээс татгалзсан шийдлийг хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзэх эсхүл хэрэг маргаан шийдвэрлэсэн Дээд шүүхийн шийдвэр /тогтоол/-тэй адилтгаж үзэх эсэх, гуравт; хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн үзсэн тохиолдолд намыг бүртгэсэн эсхүл бүртгэхээс татгалзсан шийдвэрийн талаар гомдол гаргах боломжтой эсэх, дөрөв; тэрхүү маргаан нь нийтийн эсхүл хувийн эрх зүйн маргааны алинд хамаарч аль шүүхээр шийдвэрлэгдэх, тав; намын бүртгэлийн асуудлаар ямар төрлийн маргаанууд гарч болох зэрэг болно.
Нөгөөтэйгүүр намын бүртгэлийг харъяалах байгууллага, бүртгэлийн үйл ажиллагаанд ямар ойлголтууд хамаарах /намууд нэгдэх, нийлэх, татан буугдах, нэр, дүрмийн өөрчлөлт, үйл ажиллагааг нь зогсоох, тараах гэх мэт/, түүний ач холбогдол зэрэг асуудлууд нь Монгол Улсад тусгайлан судагдаагүй, судлах хэрэгцээ шаардлагыг нөхцөлдүүлсэн судалгааны сэдэв гэж хэлж болно. Улс төрийн намын бүртгэл /эрх зүйн чадвар/-ийг тусгайлсан судлах буюу шинжлэх ухааны эргэлтэнд оруулах явдал нь нийтийн болоод хувийн эрх зүйн бусад хуулийн этгээдээс ялгарах онцлог /нэгдэл, холбоо/, түүнтэй холбоотой эрх, үүрэг, хүлээх хариуцлага зэргийг ойлгох, цаашлаад энэ талаар маргааныг шүүхээр хянан шийдвэрлэхэд тустай юм.
Дурьдсан асуудал нь сэдвийг судлах хэрэгцээ, шаардлага болоод судалгааны хамрах цар хүрээг тодорхойлж байгаа бөгөөд судалгааны хамрах хүрээ нь хоорондоо уялдаа холбоо бүхий дараах зүйлд төвлөрч байна. Энэ нь улс төрийн намын бүртгэл, харъяалах байгууллага, бүртгэлийн үйл ажиллагаа, ач холбогдол болоод түүнтэй холбоотой маргааныг ямар журмаар, хэрхэн хянан шийдвэрлэх асуудал юм.
Түлхүүр үг Улс төрийн нам, хувийн эрх зүйн хуулийн этгээд, нийтийн эрх зүйн хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрх зүйн чадвар, намын бүртгэл, санхүүжилт, намууд нэгдэх, нийлэх, захиргааны байгууллага, захиргааны акт, Дээд шүүх, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, намын нэр, өөрчлөлт, намыг татан буулгах, намын үйл ажиллагааг зогсоох
Бүтээл бичигдсэн огноо 2013.05.20
Хуудасны тоо 36
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-04-15
Товч мэдээлэл үзсэн 1911
Бүрэн эхээр нь үзсэн 205
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)