Бүтээлийн нэр
Захиргааны шийдвэрийг шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Захиргааны эрх зүй
    - Захиргааны эрх зүйн үндсэн асуудал
    - Захиргааны үйл ажиллагааны хэлбэр (акт, гэрээ, хэм хэмжээний акт, бусад хэлбэр)
Бүтээлийн товч
Энэ илтгэлд захиргааны шийдвэрийг Шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагаа (Judicial Review of Administrative Decision буюу цаашид МША гэнэ)–ны стандартын талаар хөндөж авч үзнэ. Энэхүү “шүүхээс магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт” гэдэг нь нэхэмжлэлийн үндсэн дээр шүүх захиргааны шийдвэрийг магадлан (хянан) шийдвэрлэх хязгаар/цар хүрээ”-г илтгэх ойлголт юм. Нэг үгээр хэлбэл, захиргааны хэргийн шүүх тодорхой маргааныг шийдвэрлэхдээ уг хэрэг дэх захиргааны шийдвэрийг ямар хэмжээнд магадлах (хянах) эрхтэй байх вэ гэдэг асуудал юм.
Захиргааны эрх зүйд шүүхийн магадлах ажиллагааны стандартыг Standard of Judicial Review, Scope of Judicial Review, Intensity of the judicial Review гэх зэргээр томъёолон судалдаг. “Хяналт” гэдэг нь Англи хэл дээр control гэж томъёологддог. Нэр томъёололын хувьд “шүүхийн хяналт” гэдэг үгнээс зайлсхийх шаардлагатай. Захиргааны хэргийн шүүхээс захиргааны шийдвэр, үйл ажиллагааг хууль зүйн үүднээс магадладаг. Учир нь эрүү, иргэний хэргийн шүүх анхлан хэргийг шийддэг, үүнээс өмнө тухайн маргааныг шийдсэн ямар нэгэн шийдвэр байхгүй гэж хэлж болно. Харин захиргааны хэргийн шүүх ихэнхи тохиолдолд захиргааны байгууллагын гаргасан “тодорхой” шийдвэрийг магадладаг. Мэдээж үүний өмнө, тухайн маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалалын мөн эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1, 54.1.1-д заасны дагуу шийдвэрлэсэн байна. Ийнхүү тодорхой маргаан захиргааны хэргийн шүүхийн харьяалал болох нь тогтоогдсны дараа захиргааны шийдвэрийн төрөл, нэхэмжлэлийн шаардлагын төрөл зэргээс хамаарч шүүх уг шийдвэрийг ямар цар хүрээнд хянах буюу шүүхийн магадлах ажиллагааны цар хүрээ тодорхойлогдох учиртай.
Түлхүүр үг
магадлан шийдвэрлэх ажиллагааны стандарт, захиргааны шийдвэр, захиргааны хэргийн шүүх,
Бичигдсэн огноо
2019
Хуудсын тоо
20
Хэл
Монгол
Үнэ
8000 төгрөг
Бүтээл
Байршуулсан огноо
2019-12-11
Товч мэдээлэл үзсэн
655
Бүрэн эхээр нь үзсэн
3
Эшлэлийн тоо
47
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn