Бүтээлийн нэр
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР ЖИШИГ БОЛОХ НЬ
Хамтран зохиогчид
Т.Мөнхсүлд
Бүтээлийн хэлбэр
Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал
Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал
Үндсэн хуулийн эрх зүй
    - Үндсэн хуулийн хяналт
Процессын эрх зүй
    - Үндсэн хуулийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү судалгаандаа “жишиг” гэдэг ойлголтыг Англи-Саксоны болоод Ром-Германы эрх зүйн бүлийн зарчмын ялгаатай талаас нь бус ойртон нягтарч буй өнцгөөс нь харж судалсан болно. Энэ үүднээсээ Үндсэн хуулийн Цэц өөрийн гаргасан шийдвэрийг дагаж мөрдөх, тухайн нэг тохиолдолд эх сурвалж болгон хэрэглэх хэм хэмжээ болгох, шийдвэрээрээ эрх зүйн зарчмыг тогтоож, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг бэхжүүлж, Үндсэн хуулийг хамгаалах дархлааг буй болгож буй хэм хэмжээ гэдэг утгаар жишгийг авч үзлээ.
ҮнХЦ-ийн жишиг шийдвэрийн шалгуур нь тухайн шийдвэр нийгмийн харилцааг хэр бодитой, шударга зохицуулж, Үндсэн хуулийн суурь зарчмуудыг хэрхэн бэхжүүлж, шинээр эрх зүйн зарчим (зохицуулалт)-ыг тогтоож, Үндсэн хуулийн хяналтыг үр дүнтэйгээр хэрэгжүүлж байгаагаар тодорхойлогдох бөгөөд түүний хүчин чадал нь агуулгын хувьд ижил төстэй маргааны тоо, ҮнХЦ-ийн нэр хүнд, тухайн шийдвэрт өгч буй ач холбогдол болон жишиг гэдгийг тодорхойлох хамгийн чухал хэсэг болох тухайн шийдвэрийн үндэслэлээс хамаарна.
Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрүүд, шүүхийн эрх зүйн байр суурь нь тухайн асуудлаар цаашид олон жил үйлчлэх жишиг тогтоох хандлагатай байдгаараа тун их хариуцлагатай, гүн гүнзгий судалгаатай, эрх зүйн шинжлэх ухааны нийтлэг зүй тогтолд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд энэхүү шаардлагын үүднээс Үндсэн хуулийн Цэцийн жишиг шийдвэр нь Үндсэн хуулийн эрх зүйн хөгжилд бодитойгоор нөлөөлнө.
Түлхүүр үг
үндсэн хуулийн шүүх, цэц, цэцийн шийдвэр, жишиг, прецедент, шүүхийн жишиг, жишиг шийдвэр, жишгийн дүрэм, шийдвэрийг хэвшүүлэх, цэцийн шийдвэрийн үр нөлөө
Бичигдсэн огноо
2008, Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2009, №1 (24) дүгээрт хэвлэгдсэн.
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Үнэ
Үнэгүй
Байршуулсан огноо
2016-04-22
Товч мэдээлэл үзсэн
3420
Бүрэн эхээр нь үзсэн
160
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn