Бүтээлийн нэр “ХБНГУ-ын Бавари муж улс ба Монгол улсын нутгийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллага,тэдгээрийн , эрх хэмжээ, үүрэг даалгаврын хуваарилалт”
Зохиогч Дугар Сүнжид
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Магистрын зэрэг хамгаалсан бүтээл
Бүтээлийн ангилал Харьцуулсан эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Харьцуулсан захиргааны эрх зүй
Бүтээлийн товч Урт удаан суурин соёлын явцад ХБНГУ-ын Бавари муж улсын орон нутгийн нэгж, түүний удирдлагын байгууллага, орон нутгийн үүрэг даалгаврыг хуулиар маш тодорхой нарийвчлан зохицуулжээ. Бавари муж нь үүрэг даалгаврын хосолмол дуалист тогтолцоог хэрэглэдэг. Энэ онолын үүднээс авч үзвэл Монгол улсад нутгийн удирдлагын дуалист үүрэг даалгаврын тогтолцоог хэрэглэж байна. Үндсэн Хуулийн дагуу нэг талаас Иргэдийн Хурал тухайн орон нутаг, оршин суугчдын ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах үүрэгтэй бол Засаг Дарга төрийн удирдлагыг тухайн нэгжид хэрэгжүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Засаг Захиргаа Нутаг Дэвсгэрийн Нэгж, түүний Удирдлагын тухай хуулиар нутгийн удирдлагын эрх зүйн байдлыг зохицуулдаг ба үүрэг даалгавар хэмээн тусгайлан заадаггүй, харин нутгийн удирдлагын бүрэн эрх, нийтлэг эрх, онцгой эрх, эрхийг хамруулсан эрх хэмжээ хэмээх ойлголт хэрэглэсэн энэ нь мөн үүрэг даалгаварыг давхар агуулдаг. Энэ ажил нь 2002 онд бичигдсэн хэдий ч агуулгын зарим асуудал тухайлбал, нутгийн удирдлагын эрх зүйн хүрээнд чиг үүргийн оновчтой хувиарлах нь тулгамдсан асуудлын нэг хэвээр бөгөөд "Subsidiarity" гэсэн энэ зарчмыг хуульчлан тодорхойлох талаар 2016 оны нутгийн удирдлагын чуулган дээр яригдаж байв. "Subsidiarity" хэмээх зарчим нь засаг захиргааны хамгийн доод шатны нэгжийн гүйцэтгэж чадах чиг үүргийг дээд шатны нэгжид хариуцуулах нь шудрага ёсонд нийцэхгүй гэж үздэг. Тиймээс доод шатны нэгж өөрийн хүчээр асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлд л дээд шатны нэгж оролцох, эсвэл доод шатны нэгж аль болох олон чиг үүргийг хэрэгжүүлэхэд нь тусламж дэмжлэг үзүүлэх ёстой гэсэн утгыг илэрхийлнэ.
Түлхүүр үг Нутгийн удирдлага
Эрх хэмжээ
Чиг үүрэг
Засаг дарга
Иргэдийн Хурал
ХБНГУ-ын Бавари мужийн нутгийн удирдлага
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
Бүтээл бичигдсэн огноо 2003
Хуудасны тоо 60
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-10-24
Товч мэдээлэл үзсэн 1813
Бүрэн эхээр нь үзсэн 195
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)