Бүтээлийн нэр Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн эрх зүйн орчин, дүн шинжилгээ
Зохиогч Цэндийн Цогт
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Гүйцэтгэх эрх мэдэл
Захиргааны эрх зүй
  • Захиргааны эрх зүйн үндсэн асуудал
Процессын эрх зүй
  • Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч Товч агуулга

Энэхүү илтгэлд Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсан эрх зүйн үндэслэл, шүүхийн тогтолцоонд захиргааны хэргийн шүүхийн эзлэх байр суурь, шүүхийн үйл ажиллагааны төлөвшил, дагнасан шүүхийн тогтолцооны онцлог, хэргийн харьяалал, маргааны төрөл, ачаалал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог, тулгамдсан асуудал зэрэг асуудлыг хөндсөн болно. Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны үр дүн нь (1) дагнасан хэрэг маргааны онцлогт тохирсон өвөрмөц хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон (2) мэргэшсэн шүүгч, хуульчдын чадвараар илэрхийлэгдэн хэмжигдэх учир эдгээр чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг цаашид боловсронгуй болгох шаардлага байгаа. Нөгөө талаар, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн бодит гүйцэтгэл, хэрэгжилт нь энэхүү дагнасан шүүх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг гүйцэлдүүлэх эцсийн хэмжүүр болохынхоо хувьд тулгамдсан асуудлын нэгэн болоод байгаа талаар эцэст нь танилцуулах юм.
Түлхүүр үг Захиргааны хэргийн шүүх, захиргааны хэрэг, дагнасан шүүх, мэргэшсэн шүүгч, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэргийн шүүхийн тогтолцоо, захиргааны шүүхийн төлөвшил.
Бүтээл бичигдсэн огноо Хууль дээдлэх ёс сэтгүүлийн 2016 оны №3 (58)
Хуудасны тоо 20
Хэл Монгол
Үнэ 10000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2016-11-01
Товч мэдээлэл үзсэн 1945
Татаж авсан 44