Бүтээлийн нэр
Өмгөөлүүлэх эрхийг хангах зарим асуудал (нотлох ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийн хүрээнд)
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Өмгөөлөгчийн эрх, оролцоо ЭБШ ажиллагааны яллах тал буюу мөрдөн байцаагч, прокуророос шууд хараат байдалтай хэрэгжиж байгаа энэхүү байдал нь эргээд өмгөөлөгЧдийг идэвхгүй байдалд оруулж, эцсийн дүндээ өмгөөлөгчдийн нэр хүндийг унагах нэгэн хүчин зүйл болж байна.
Иймд ЭБШ ажиллагаанд өмгөөлүүлэх эрхийг бүрэн дүүрэн хангах үүднээс нотлох ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг өргөжүүлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь шүүх эрх мэдлийн салбарт хийх өөрчлөлт, шинэчлэлийн нэгэн чухал хэсэг болох төдийгүй хүний эрхийг хангах бодит алхам байх болно. Өмгөөлөгчийн эрхийг ийнхүү өргөжүүлснээр өмгөөлүүлэх эрхийг бодитойгоор хангах зүй ёсны баталгаа бүрдэх юм.
Уг илтгэлийн зорилго нь өмгөөлөгч ЭБШ ажиллагааны нотолгоонд хэрхэн оролцож байгааг эрх зүйн зохицуулалтын болоод практикийн түвшинд судалж, гадаад улс орнуудын зохицуулалттай харьцуулах замаар нотлох ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийг өргөжүүлэх зүй ёсны шаардлагыг тодорхойлж, өөрийн зүгээс дүгнэлт, санал дэвшүүлэхэд оршино.
Түлхүүр үг
өмгөөлүүлэх эрх, өмгөөлүүлэх эрхийг хангах, нотлох ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо,
Бичигдсэн огноо
2010-05-18
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-11-17
Товч мэдээлэл үзсэн
6255
Бүрэн эхээр нь үзсэн
350
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхжаргал “Өмгөөлүүлэх эрхийг хангах зарим асуудал (нотлох ажиллагаан дахь өмгөөлөгчийн эрхийн хүрээнд)” (2010), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/129
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх