Бүтээлийн нэр Сонгуулийн хууль сонгогчийн хууль уу, сонгогдогчийн хууль уу ?
Зохиогч Энхээ Батбаяр
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Илтгэл, өгүүлэл, эссэ
Бүтээлийн ангилал Нийтийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Үндсэн хуулийн эрх зүй
  • Ард нийтийн санал асуулга
Бүтээлийн товч Хvмvvс бид хамтран амьдрахын тулд нийгэм гэдгийг байгуулж энэ орчиндоо зохицон оршихын үүднээс төрийг бий болгожээ. Иймд төрийг үүсгэн байгуулах эрх гагцхүү хүмүүс бидэнд олгогдсон бөгөөд энэхүү эрх нь хүн төрөлхтний түүхийн хуудаснаас ч, өнөө үеийн улс орнуудын хөгжлийн хандлагаас харахад янз бүрийн арга замаар хангагдаж байна. Мөн дээрх эрхийг хангах гол баталгаа болох хууль (хэв журам, зарлиг) нь нэг талаас зөвхөн төрд сонгогдогчийн хүсэл зоригийг илэрхийлсэн шинжтэй, түүнийг хамгаалсан агуулгатай гарч байсан бол нөгөө талд тэрхүү төрийн үндэс суурь болох ард түмэн буюу сонгогчийн эрхийг хамгаалсан, тэдний хүсэл зоригийг илэрхийлэх зорилготой гарч байлаа.

Эхний буюу сонгогдогчийн эрх ашигт тулгуурласан хууль гарсан тэр нийгэм бол дарангуйлагч, ганц хүний буюу цөөнхийн, хүний эрхийг зөрчсөн байдаг бөгөөд харин удаах буюу сонгогчийн эрхийг дээдэлсэн хуультай улс орон бол бидний өнөөдрийн хүрэх гээд байгаа иргэний, ардчилсан, хүмүүнлэг нийгмийн амин сүнс нь байдаг билээ. Тиймээс чөлөөт, ардчилсан, иргэний нийгэмтэй улсын сонгуулийн хууль бол ард түмнийхээ хүсэл зоригийг илэрхийлсэн, тэдний оролцоотойгоор бий болдог, Үндсэн хуультай эн тэнцэхүйц хэмжээний хууль юм.

Монгол Улсын ардчилсан шинэ Yндсэн хуулийн дагуу батлагдсан олон хуулиудын нэг нь 1992 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль билээ. Баталсан энэхүү хуулийн дагуу анх 1992 оны УИХ-н ээлжит сонгуулийг зохион байгуулж явуулсан. Түүнээс хойш уг хуульд зөвхөн нэг удаа буюу 1996 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан ба үүний дагуу 1996, 2000, 2004 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль болон нөхөн сонгуулиудыг зохион байгуулж ирсэн юм. 
Түлхүүр үг Сонгуулийн хууль, сонгуулийн тогтолцоо
Бүтээл бичигдсэн огноо www.tsahimurtuu.mn, 2005.11.23
Хуудасны тоо 5
Хэл Монгол
Үнэ Үнэгүй
Бүтээл Бүтээлийг бүрэн эхээр нь үзэхийн тулд веб сайтад энд дарж нэвтэрнэ үү
Байршуулсан огноо 2016-04-27
Товч мэдээлэл үзсэн 1201
Бүрэн эхээр нь үзсэн 19
Цуглуулганд нэмэх(удахгүй нэмэгдэнэ)