Бүтээлийн нэр ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САНГИЙН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ, ЦААШИД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ
Зохиогч Бүрэнбат Ган-эрдэнэ
Хамтран зохиогчид
Бүтээлийн хэлбэр Бодлогын судалгаа, дүн шинжилгээ
Бүтээлийн ангилал Хувийн эрх зүй
Бүтээлийн дэд ангилал Бизнесийн эрх зүй
  • Үнэт цаасны эрх зүй
Бүтээлийн товч Монгол улсын ажиллах хүч, тэтгэврийн насны иргэдийн тооны харьцаа тэнцвэржиж яваандаа
тэтгэврийн насны иргэдийн тоо өсөх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн даатгалын
сангийн алдагдлийг улсын төсвөөс нөхөж байгаа нь төсөвт хүндээр тусч байна. Улсын тэтгэврийн
тогтолцоо буюу заавал даатгуулах тэтгэврийн даатгал түүнээс хуримтлагдсан шимтгэл нь тэтгэврийн
даатгалын санд төвлөрч тэтгэврийг хувиарилдаг. Улсын тэтгэврийн даатгалын зарчим нь өнөөдөр
төлсөн шимтгэл өнөөдөртөө тэтгэвэр хэлбэрээр суутгагдаж байдаг. Магадгүй даатгуулагч тэтгэврийн
насанд хүрэх үед заавал даатгуулагчгүй боллоо гэж үзэхэд тухайн хүн тэтгэвэр авах боломжгүй юм.
Харин нэмэлт тэтгэврийн үйлчилгээ Монгол улсад нэвтэрснээр иргэд улсын тэтгэврийн
даатгалд хамрагдахаас гадна сайн дурын үндсэн дээр нэмэлт тэтгэврийн үйлчилгээнд хамрагдаж
ирээдүйд их хэмжээний өгөөж авах боломж бүрдэх юм.
Дээрх боломжийг Монгол улсад бий болгох цаг болсон бөгөөд хууль, эрх зүйн орчинд зохих
өөрчлөлтийг хэрхэн хийх талаар энэхүү судалгаагаар санал дэвшүүлхийг зорьлоо.

Нэмэлт тэтгэврийн тогтолцоо бий болсноороо хувийн тэтгэврийн сангууд бий болж Монгол үнэт цаасны зах зээлд тодорхой хэмжээний хувь, нэмэр оруулах буюу байгууллагын хөрөнгө оруулагчид /institutional investor/ бий болох том нөхцөл бүрдэх юм.

Байгууллагын хөрөнгө оруулагчид бий болсноороо дотоодын хөрөнгийн биржийн арилжаа идэвхтэй явагдах боломжтой юм.
Түлхүүр үг Хувийн тэтгэврийн сан, Хувийн тэтгэврийн даатгал
Бүтээл бичигдсэн огноо 2017 оны 6 сарын 21
Хуудасны тоо 6
Хэл Монгол
Үнэ 2000 төгрөг
Бүтээл QPay-ээр төлөх
Байршуулсан огноо 2017-07-16
Товч мэдээлэл үзсэн 966
Татаж авсан 2