Бүтээлийн нэр
Хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй,
Өмчийн эрх зүй,
Олон Улсын нийтийн эрх зүй,
Хөрөнгө оруулалт
Бүтээлийн товч
Энэхүү товч өгүүллээр Монгол улсын дотоодын болон олон улсын эрх зүйн эх сурвалжид хөрөнгө оруулалтыг хэрхэн тодорхойлж буй талаар хөндөхийг зорьлоо. Хөрөнгө оруулалтыг хэрхэн ямар шалгуураар, ямар хүрээгээр тодорхойлохоос хамааран олон улсын болон дотоодын эрх зүйн эх сурвалжийн хамгаалалтанд багтах эсэх, хөрөнгө оруулалтын маргааны харьяаллыг тогтоох зэрэгт чухал ач холбогдолтой байдаг. Хөрөнгө оруулалтын талаархи ойлголтыг манайд нэгдмэл болгох нийтлэг хэрэгцээ шаардлага байгааг харгалзан түүнийг хэрхэн зөв тодорхойлох талаар тус өгүүллээр хөндөхийг хичээлээ.
Монгол улсын Хөрөнгө оруулалтын тухай хууль болон ихэнх олон улсын гэрээ конвенцид хөрөнгө оруулалтыг өргөн агуулгаар, хөрөнгөд суурилсан, ямар нэг хязгаарлалтгүй байдлаар тодорхойлсон байна. Харин 2017 онд байгуулсан Канад-Монгол улс хооронд байгуулсан хоёр талт хэлэлцээрээр хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжид суурилсан хөрөнгө оруулалтыг хамруулахаар заасан. Энэ нь үндсэндээ Монгол улсад байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хэрэгжих шууд хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой гэж харагдаж байна. Түүнчлэн тус хэлэлцээрт хөрөнгө оруулалтад хамаарахгүй богино хугацааны арилжааны гэрээ, зээлийг тусгасан нь өргөн агуулгатай хамгаалалтад оруулж буй зүй ёсны хязгаарлалт юм.
Монгол улсын Засгийн газрын хариуцагчаар оролцсон арбитрын практикийг харвал хөрөнгө оруулалт бодитойгоор хийгдсэн эсэх, зээл мөн эсэх, гэрээ болон хоёр талт олон улсын хэлэлцээрийн арбитрын хэлэлцээрийн хамрах хүрээ зэргийг нарийвчлан хянаж үзсэний үндсэн дээр тухайн хөрөнгө оруулалтын маргааныг хянах эсэх (ratione materiae) арбитрын харьяаллын тогтоож байсан байна.
Хөрөнгө оруулалтын тодорхойлолт нь хууль зүйн болон эдийн засгийн ач холбогдол ихтэй. Иймд түүнийг шууд хөрөнгө оруулалтыг татах, дэмжих бодлогын хөшүүрэг болгох талаас нь оновчтой тодорхойлох, төрийн байгууллага болон шүүх нэгдмэл байдлаар ойлгож хэрэглэх тайлбарлах шаардлагатай байна.

Түлхүүр үг
хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын хоёр талт хэлэлцээр, Хөрөнгө оруулалтын тухай хууль
Бичигдсэн огноо
2022-01-01
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2024-01-12
Товч мэдээлэл үзсэн
977
Бүрэн эхээр нь үзсэн
68
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Алтангэрэл
“Хөрөнгө оруулалтыг тодорхойлох нь” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1829
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Ep3 Ипотек: Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр | Judilogy
3 days ago
Special Ep7: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Иргэний эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
4 days ago
#legaldataScholarship: Сургалтын тэтгэлэг зарлагдлаа
1 week ago
Special Ep6: Хуульчийн мэргэжлийн шалгалт (2023)- ын Эрүүгийн эрх зүйн бодлого ба шүүхийн шийдвэр
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Зээлийн хүүг тооцохдоо хуанлийн 365 хоногийг бууруулж болох уу?
2024-05-07
-
Жолоодох эрхгүй этгээдийн бусдад учруулсан хохирлыг тээврийн хэрэгсэл эзэмшигч нэн тэргүүнд хариуцан арилгана
2024-05-05
-
Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээнэ
2024-04-26
-
Найдандоржийн Мөнхзул
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-16 Судалгааны тайландуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Наянбаатарын Хулан
2024-05-16 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2024-05-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-13 Судалгааны тайландуудаж байна ! -
Judilogy
2024-05-13 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Хууль зүйн үндэсний хүрээлэн
2024-05-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-05-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !