Бүтээлийн нэр
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Манай улсад “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн туршлага, хүний нөөц, материаллаг баазад түшиглэн төлбөрийн чадваргүй иргэнд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлын эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Улсын Их Хурлаас “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийг баталсан.
“Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяанд 2014 онд Хууль зүйн туслалцааны төвийг байгуулан төлбөрийн чадваргүй яллагдагчид дээрх хуулийн дагуу үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг Улсын өмгөөлөгч хариуцах болсон.
Улсын өмгөөлөгчдийг ажиллуулснаар төлбөрийн чадваргүйн улмаас өмгөөлөгч авах боломжгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад эрхээ хамгаалж чадахгүй байгаа, эрх нь зөрчигдөх магадлал бүхий иргэдэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, бололцоог төрөөс бүрдүүлж өгсөн төдийгүй Хууль зүйн салбар анх удаа “Улсын өмгөөлөгч” гэдэг статус бүхий өмгөөлөгчтэй болж, төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс улсын өмгөөлөгчөөр дамжуулан үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж байна.
Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин нь “Үндсэн хууль”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”, “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль”болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
Түлхүүр үг
Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль, “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үндэсний хөтөлбөр”
Бичигдсэн огноо
2017-06-28
Хуудсын тоо
55
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2024-05-12
Товч мэдээлэл үзсэн
821
Бүрэн эхээр нь үзсэн
13
Эшлэлийн тоо
34
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгааны тайлан” (2017), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1966
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Судалгааг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал”-ын дагуу Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд тулгамдсан зарим асуудлын хүрээнд боловсруулав.

[2] “Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмж” судалгаа. Хууль зүйн туслалцааны төв. УБ.,2016 он. 4 дэх тал.

[3] Хууль зүйн туслалцаан төвийн салбаруудын 2014, 2015, 2016 оны тоон тайлан.

[4] Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоол. Нэгдүгээр хавсралт.

[5] Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны тайлан. УБ.,2016 он. 11 дэх тал.

[6] Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны 2014, 2015, 2016 оны тайлан.

[7] Монголын хуульчдын холбооны цахим хуудас. Хуульчдын тоо, нэгдсэн статистик.
https://www.mglbar.mn/?action=content&view=category&layout=detail&id=23. 2017.03.06-ны өдөр зочилсон.

[8] “Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмж” судалгаа. Хууль зүйн туслалцааны төв. УБ.,2016 он. 13-14 дэх тал. Судалгаанд хэд хэдэн хариулт сонгох боломжтой санал асуулга авагдсан тул дүн нь давхардсан тоогоор илэрхийлэгдсэн болно.

[9] Захиргааны болон иргэний эрх зүйн маргаан.

[10] 2016 оны албан ёсны статистик нь 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар хараахан гараагүй талаар салбарын мэргэжилтнээс авсан мэдээлэлд үндэслэв.

[11] Статистикийн Үндэсний хороо, Дэлхийн банк “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа” 2014 он.

[12] Тус тайлан дахь Хууль зүйн зөвлөгөө өгсөн хүний тоо нь давхардсан тоо болохыг анхаарна уу.

[13] Төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг.

[14] Монголын Хуульчдын холбооны 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2/170 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл.

[15] Хууль зүйн туслалцааны төв болон Монголын Хуульчдын холбооны 2014-2015 онд хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн нийт иргэдийн тоон үзүүлэлт.

[16] “Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх хууль зүйн туслалцааны хүртээмж” судалгаа. Хууль зүйн туслалцааны төв. УБ., 2016 он. 7 дахь тал.

[17] Аргачлалын 3.1.2-т зааснаар “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нийгмийн бүлэг, иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийг тодорхойлохоор байгаа. Харин манай тохиолдол нь “аж ахуйн нэгж, байгууллага, бусад этгээд”-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул энэхүү судалгааны 1.2 дахь хэсгийн нэршлээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхгүй бүлгийг хассан болно.

[18] 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсон.

[19] Мика Изка. Төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа. Өмгөөлөгч судлал. УБ.,2011 он, 290 дэх тал.

[20] Б.Пүрэвням. Төлбөрийн чадваргүй иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахад өмгөөлөх байгууллагын гүйцэтгэх үүрэг. Өмгөөлөл судлал. УБ.,2011 он, 162 дахь тал.

[21] Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас. http://mojha.gov.mn/news/3d/Эрх_зүйн_туслалцаа_харилцан_үзүүлэх_нь.html.

[22] Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас. http://mojha.gov.mn/news/3d/Эрх_зүйн_туслалцаа_харилцан_үзүүлэх_нь.html.

[23] Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас. http://mojha.gov.mn/images/files/geree/Vietnam.pdf.

[24] Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас.http://mojha.gov.mn/images/files/geree/Kazakstan.pdf.

[25] Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудас. http://mojha.gov.mn/images/files/geree/India.pdf.

[26] Энэхүү зардлын тооцоог “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд “Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах тайлан”-гийн хавсралт байдлаар гүйцэтгэв.

[27] Төрийн байгууллагын ажилтны нэг жилд ажиллах дундаж хугацаа. Минутаар тооцов.

[28] 2012 оны Засгийн газрын 78 дугаар тогтоолын хавсралт

[29] Улсын ахлах өмгөөлөгчийн цалингаар үндсэн цалинг тооцов.

[30] ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 99 дүгээр тушаалын хавсралт 3

[31] ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 99 дүгээр тушаалын хавсралт 3

[32] Энэхүү зардал нь Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх улсын өмгөөлөгчийн нэг жилд зарцуулах нийт зардал юм.

[33] Энэ хэсэгт заасан төлбөрийн чадваргүй иргэн гэдэг нь зардлыг тооцох гэж буй хийсвэр хуулийн заалтад хамаарах төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, гэмт хэргийн хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой иргэний хэргийн нэхэмжлэгч, эд хөрөнгөө хууль бусаар хураалгасан захиргааны хэргийн нэхэмжлэгч зэргийг хамааруулж байгаа болно.

[34] Энэ хэсэгт заасан төлбөрийн чадваргүй иргэн гэдэг нь зардлыг тооцох гэж буй хийсвэр хуулийн заалтад хамаарах төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, гэмт хэргийн хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой иргэний хэргийн нэхэмжлэгч, эд хөрөнгөө хууль бусаар хураалгасан захиргааны хэргийн нэхэмжлэгч зэргийг хамааруулж байгаа болно.