Дугар Сүнжид

Хууль зүйн доктор

Төгссөн сургууль:
Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль

Зэрэг цол авсан сургууль:
Людвиг-Максимилианы Их Сургууль, Мьюнхэн хот, ХБНГУ

Одоо эрхлэж буй ажил албан тушаал:
Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн дэд профессор, Иргэдийн оролцоо төслийн зохицуулагч

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй 1998 онд төгссөн.Нутгийн удирдлагын сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 2000 онд, ХБНГУ-ын Мьюнхен хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистрын зэрэг 2002 онд (LL.M), ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их Сургуульд “Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох зарчим, тухайлан хувийн эрх зүйн салбар дахь хэрэглээ” сэдвээр хууль зүйн докторын зэрэг 2009 онд тус тус хамгаалсан. 2003 оноос өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.
Удирдлагын академийн эрх зүйн тэнхмийн багш, ахлах багш, дэд профессор, өмгөөлөгч, төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал, хуулийн зөвлөх,төрийн албан хаагч, дотоодын болон олон улсын төслийн зөвлөх, зохицуулагчаар 18 дахь жилдээ ажиллаж байна.Үндсэн хуулийн эрх зүй, Захиргааны эрх зүй, Нутгийн удирдлага, Хүний эрхийн чиглэлээр судалгааны ажил хийж нийт 30 гаруй илтгэл, бүтээл, гарын авлага, эрдэм шинжилгээний ажил хэвлүүлсэн. Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажилласан.

Бүтээлийн тоо: 13

Бүтээлүүдийн товч мэдээлэл үзсэн: 43569

Бүтээлүүд уншигдсан: 2458

Зохиогчийн профайл үзсэн: 2375

Зохиогчийн бүтээлүүд

# Зохиогч Бүтээлийн нэр Tөрөл Үнэ Огноо Keyword
1 Д.Сүнжид ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ҮНДСЭН ХУУЛИЙН АСУУДЛУУД Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Үндсэн хуулийн эрх зүй, Өмч, Газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх, Газар Эрхийн хязгаарлалт
2 Д.Сүнжид ЗАХИРГААНЫ АКТЫН БИЕЛЭЛТИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Захиргааны эрх зүй, Захиргааны акт, Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл
3 Д.Сүнжид Үндсэн Хуульд заасан ХҮНИЙ ЭРХИЙГ хэзээ хязгаарладаг вэ? Хэн? Ямар шалгуураар? Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Хүний эрх, Үндсэн эрх, Эрхийн хязгаарлалт
4 Д.Сүнжид ХБНГУ-ын Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчим, түүний хэрэгжилт Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Тэгш эрх Ялгаварлан гадуурхахыг хориглох Үндсэн хуулийн зарчим
5 Д.Сүнжид “ХБНГУ-ын Бавари муж улс ба Монгол улсын нутгийн удирдлагыг хэрэгжүүлэгч байгууллага,тэдгээрийн , эрх хэмжээ, үүрэг даалгаврын хуваарилалт” Магистрын зэрэг хамгаалсан бүтээл Үнэгүй 2016-10-24 Нутгийн удирдлага Эрх хэмжээ Чиг үүрэг Засаг дарга Иргэдийн Хурал ХБНГУ-ын Бавари мужийн нутгийн удирдлага Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
6 Д.Сүнжид ОРОН НУТГИЙН ТҮВШИН ДЭХ ЧИГ ҮҮРГИЙН ХУВИАРЛАЛТ Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Нутгийн удирдлага Иргэдийн хурал Засаг дарга Чиг үүрэг Эрх хэмжээ Эрх Чиг үүрэг хувиарлах зарчим
7 Д.Сүнжид “Муслим[1] шашинтаны толгойн алчуурын хэрэг”  - Шашны эрх чєлєє Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Хүний эрх, эрх чөлөө Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө Европын холбооны хүний эрхийн шүүх Лалын шашин, гивлүүр буюу толгойн алчуур
8 Д.Сүнжид ХБНГУ-ЫН ЗАХИРГАА, ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Захиргаа Захиргааны эрх зүй Захиргааны байгууллага Захиргааны үйл ажиллагаа
9 Д.Сүнжид ЗАХИРГААНЫ ШИНЭТГЭЛ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Захиргааны эрх зүйн хөгжил Захиргааны ерөнхий хууль
10 Д.Сүнжид Эрх зүйт төр ба захиргаа Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Эрх зүйт төр Хууль дээдлэх зарчим Захиргаа Захиргааны үйл ажиллагаа Захиргааны байгууллага
11 Д.Сүнжид ЗАХИРГААНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРИМ ОНЦЛОГ ЗАРЧИМ Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Захиргааны үйл ажиллагаа Захиргааны үйл ажиллагааны зарчим Хууль ёсны итгэл хамгаалах Шийдвэрийг үндэслэлтэй гаргах Зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон , шаардлагатай байх зарчим
12 Д.Сүнжид ХБНГУ-ЫН ХУУЛИЙГ ТАЙЛБАРЛАХ СУБЬЕКТ, АРГА ЗҮЙ Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Үндсэн хууль Хуулийн тайлбар Хууль тайлбарлах арга Хууль тайлбарлах онол Үндсэн хууль тайлбарлах Үндсэн хууль тайлбарлах зарчим
13 Д.Сүнжид Захиргааны гэрээ: Концессын гэрээ буюу түүнээс үүсэх маргааныг хянан шийдвэрлэх харъяаллын асуудалд Эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, эссэ Үнэгүй 2016-10-24 Концесс Захиргааны гэрээ Гэрээ Арбитр Захиргааны хэргийн шүүх
14 Д.Сүнжид ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ Гарын авлага, аргачлал 50000 төгрөг 2016-10-24 Захиргааны ерөнхий хууль

Манай цахим хуудас нь Монгол Улс дахь хууль зүйн судалгааны бүтээлүүдийг нэгтгэн цахим сан бүрдүүлж, судалгааны эргэлтэнд оруулах зорилготой.

Та өөрийн хийсэн судалгааны бүтээлээ манай цахим хуудсанд байршуулж Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулна уу.

Холбоо барих

“Оюуны-Инноваци” Эрх зүйн судалгааны төв

Монгол Улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамж 16/03,
Unity center, 4 давхар 405 тоот.
Э-мэйл: contact@legaldata.mn