Бүтээлийн нэр
Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол: Үзэл баримтлал ба тулгамдсан асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн оршилд тухайлсанаар Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай 3.2 дахь заалт, 2010 оны Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тухай 48 дугаар тогтоолын 1.1.2-т зааснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын язгуур ашиг сонирхол нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй байна: 1.Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, 2.Нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй байдал 3.Үндэсний эв нэгдэл, 4. Хүний эрх эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, 5.Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, 6.Эдийн засгийн тогтвортой хөгжил, 7.Экологийн тэнцвэртэй хөгжил гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байх ажээ. Өнөөдөр Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлын хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, тухайлбал УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг нэгэн зэрэг хаших, УИХ-ын чуулганы хуралдааны хүчинтэйд тооцох ирцийн хувь, улмаар 2016 оны сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын төлөв байдал, авилгын нөхцөл байдал, төрийн албаны тогтвортой байдал, эдийн засгийн бодлого, байгаль орчны тэнцвэрт байдлын бодлого гэсэн дэд сэдвийн хүрээнд хязгаарлаж холбогдох тоо мэдээлэл, судалгааны дүгнэлтэнд үндэслэн товч илэрхийллээ. Өнөөдрийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, Монгол Улсын төрийн байгууллагаас аливаа бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг нэн тэргүүнд эрхэмлэх төдийгүй хангах үүргээ биелүүлэх, энэ хүрээнд тухайлбал УИХ-ын гишүүдээс санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлэх нь зүй ёсны шаардлага болж байна.
Түлхүүр үг
Үндэсний язгуур ашиг сонирхол, нийт иргэн ба улсын ашиг сонирхол, төрийн ашиг сонирхол, хууль дээдлэх ёс, төрийн үүрэг
Бичигдсэн огноо
2017-06-15
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-21
Товч мэдээлэл үзсэн
6112
Бүрэн эхээр нь үзсэн
82
Эшлэлийн тоо
68
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Сүнжид
“Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхол: Үзэл баримтлал ба тулгамдсан асуудал” (2017), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1260
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP19. П.Намуун - Хууль бусаар мөрдөж мөшгих гэмт хэргийн шүүхийн шийдвэрт хийх дүн шинжилгээ
19 hours ago

2025 оны 4 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 week ago

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
2 weeks ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
2025-05-08
-
Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн
2025-05-08
-
Тавиул мал зудад үрэгдсэний эрсдэлийг малчин хариуцах уу, малын эзэн хариуцах уу?
2025-05-05
-
Мягмаржавын Уянга
2025-05-08 Магистрын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-05-07 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батцэнгэлийн Тэлмэн, Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-05-06 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !