Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн үзэл баримтлалыг тодруулах нь
Зохиогч
Тэмдэглэл
Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр хийгдсэн судалгаа болно. Судалгааг ННФ-ын forum.mn сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Өмчийн эрх зүй
Бүтээлийн товч
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны төсөлд дурдсан агуулга, хэлбэрийг зөвшилцлийн ажлын хэсэг өөрчилсөн. УИХ-ын дарга 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ерөнхийлөгчид танилцуулах үеэрээ Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Ерөнхийлөгчийн санаачилсан төслийн “байгалийн баялаг ашигласны үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх зарчим” туссан талаар дурджээ. Хэдийгээр 2019 оны 11 дүгээр сарын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээр дурдсан зарчим, мөн “төрийн нийтийн өмч” гэх зэрэг нэр томьёонууд Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт буусан боловч агуулгын хувьд тус нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт ч дээрх үзэл баримтлал байсан гэдгийг энэхүү судалгаанд дурдагдсан эх сурвалжуудаас харж болно. Өөрөөр хэлбэл, тус нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт орсон зохицуулалт нь агуулгын хувьд огтоос шинэ зүйл биш гэж үзэх судлаачид ч цөөнгүй бий.
Өмнөх зохицуулалтын үзэл баримтлал одоогийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэгт хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд тус үзэл баримтлалыг илүү тодруулжбичсэн гэж тайлбарладаг. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуульд ь нарийвчилсан байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулах нь Үндсэн хуулийн явцуу хүрээнд тайлбарлах нөхцөлийг бий болгож байдаг. Гагцхүү аливаа өөрчлөлт Үндсэн хуульд тусна гэдэг нь түүнд салбар хуулиуд нийцэж, тухайн салбарын хуулиуд нь бодит амьдрал дээрх харилцааг зохицуулан, эрх зүйн үр дагаврыг үүсгэж байдаг учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн зохицуулалтыг хэрхэн зүй зохистойгоор тайлбарлаж ойлгох вэ гэдэг нь ихээхэн ач холбогдолтой. Тиймээс судлаачдын баг 2019 оны 11 дүгээр сард Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд нэмэлт, өөрчлөлтөөр орсон Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн үзэл баримтлалыг тодруулах замаар тус зохицуулалтыг хэрхэн ойлгож, салбар хуулиа түүнд нийцүүлэх талаар судлах бодит шаардлага тулгарч байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгаа нь 2019 оны 11 дүгээр сард Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийг дэлгэрэнгүй судалсан цөөн судалгааны нэг юм. Дээр дурдсанчлан, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэг нь Монгол Улсын газар нутаг дээрх, хүнээс үл хамааран бий болсон нөөц (баялаг)-тэй холбогдох эрх зүйн харилцааг зохицуулсан үндэс суурь нь учраас тус зохицуулалтын үзэл баримтлалыг тодруулах нь цаашид түүнийг салбар хуульдаа хэрхэн тусгах вэ гэдэгтэй шууд холбогдох өндөр ач холбогдолтой.

Түлхүүр үг
Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Төрийн өмч, Төрийн нийтийн өмч, Газар, баялаг, баялгийн сан, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, баялгийн үр өгөөж, үзэл баримтлал
Бичигдсэн огноо
2021-07-01
Хуудсын тоо
133
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-03
Товч мэдээлэл үзсэн
4392
Бүрэн эхээр нь үзсэн
113
Эшлэлийн тоо
187
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Гүнбилэг
Д.Ганхүрэл
Д.Сүнжид
А.Түвшинтөгс
Н.Лхамцэрэн
“Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн хоёр дахь хэсгийн үзэл баримтлалыг тодруулах нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1052
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
3 days ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монголбанкны Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд хуульд заагаагүй өөрчлөлт оруулах эрхгүй.
2025-04-24
-
Жолооч огцом тоормослохыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зорчигч унаж гэмтсэнийг гэмт хэрэгт тооцов
2025-04-24
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
ЖАРГАЛ ДӨЛГӨӨН
2025-04-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүний эрхийн Үндэсний комисс
2025-04-24 Судалгааны тайландуудаж байна ! -
Ганхуягийн Агар-Эрдэнэ Данзангийн Лүндээжанцан
2025-04-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа
2025-04-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна !