Бүтээлийн нэр
Захиргааны гэрээ: концессын гэрээ буюу түүнээс үүсэх маргааныг хянан шийдвэрлэх харъяаллын асуудалд
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны эрх зүй,
Захиргааны процессын эрх зүй,
Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Түүхэн хөгжлийг нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт анхлан хэрэглэж байсан гэрээний төрөл нь концесс байдаг. Хувийн компаниуд байгалийн нөөцийг хайх, олборлох, борлуулах онцгой эрхийг нөөц ашигласны татвар төлсний үндсэн дээр концессоор олж авдаг. Уул уурхайн болон дэд бүтцийн салбарт урт удаан хугацаанд зохицуулалтын хэрэгсэл болохдоо концессын харилцаа нь баялаг түүхтэй гэрээ болон хэлбэржсэн юм. Олборлолтын салбар дахь концессын гэрээг түүхэн хөгжлийнх нь үүднээс уламжлалт болон орчин үеийн хэв шинжтэй хэмээн ангилна. Концессын гэрээг хувийн эрх зүйн талуудын тэгш эрх, гэрээний чөлөөт байдлын зарчимд суурилсан гэрээ, эсхүл захиргааны байгууллагаас баталсан захиргааны акт буюу шийдвэр гэж шууд тодорхойлох нь учир дутагдалтай бөгөөд нийтийн эрх ашиг хөндөгдөж, нийгэм эдийн засгийн томоохон үр нөлөө бүхий харилцааг зохицуулдгийн хувьд захиргааны гэрээ хэмээх институтэд хамаарах зохицуулалтын хэрэгсэл гэж үзэн мөн чанарыг тодорхойлох нь зүйд нийцэх юм. Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.4 ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн зохицуулалтаас Концессийн гэрээ нь захиргааны гэрээ байх боломжтой бөгөөд түүнээс үүдсэн маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харьяалагдахаар байна. Концессын гэрээнд талууд хэрэв арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхээр заасан тохиолдолд маргааны харьяалал нь талуудын харилцан тохиролцсон уг аргаар л тодорхойлогдоно.Энэхүү зэрэгцээ орших концессын гэрээний маргааны хоёр харьяалал нь зөрчилдөөн үүсгэх үү гэсэн асуулт зүй ёсоор урган гарна.
Түлхүүр үг
Концесс, захиргааны гэрээ, гэрээ, арбитр, захиргааны хэргийн шүүх, шүүхийн харьяалал, концессны гэрээнийн маргааны харьяалал
Бичигдсэн огноо
2016-10-01
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2016-10-24
Товч мэдээлэл үзсэн
9027
Бүрэн эхээр нь үзсэн
708
Эшлэлийн тоо
18
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
Д.Сүнжид
“Захиргааны гэрээ: концессын гэрээ буюу түүнээс үүсэх маргааныг хянан шийдвэрлэх харъяаллын асуудалд” (2016), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/108
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжоор хүүхдийн “эсэн мэнд амьдрах”, “хамгаалуулах” эрх нь төрсөн хүүхдээс гадна “төрөөгүй” хүүхдийн амьдрах эрхэд нэгэн адил хамаарна
2025-04-21
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Жаргалсайхан Энхмаа
2025-04-22 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-21 Судалгааны тайландуудаж байна ! -
Эрдэнэбилэг Баасанбямба
2025-04-21 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна !