Шашин, философи

Энэхүү ном нь нийт 21 цувралаас бүрдсэн.
 1. Амьдралын хүлээснээс ангижрахуй
 2. Өдөр тутмын ариусал
3. Үлэмжийн чанар 
4. Мял богдын гэгээрсэн түүх 
5. Билгүүн ухааны шастир 
6. Чанадын чанадад 
7. Ухаарал, бясалгал, гэгээрэл 
8. Тантрын дуудлага 
9. Очир огтлогч судар 
10. Өөрөө өөртөө гэрэл бол 
11. Нууцын ном 
12. Зам мөр, жам ёс
13. Нирваан 
14. Ай даа, энэ шүү дээ
 15. Эртний сайхан аялгуу
16. Зүрхэн судар 
17. Үхэлгүйн үүд 
18. Өвс өөрөө ургана 
19. Дусалд ууссан далай 
20. Нил цэцгийн хүрээлэн 
21. Наян дөрвөн шидтэний цадиг 
 Цэцгийг мэдрүүлэхийн тулд өргөс байдаг. 
 Цэнгэлийг амтлуулахын тулд нулимс байдаг. 
 Сэрэхүйг тодруулахын тулд нойр байдаг. 
 Сэтгэлийг тодруулахын тулд нисваанис байдаг. 
 Тиймээс БҮГДЭД ТАЛАРХЬЯ.

210,000 ₮
Дууссан !

Энэхүү ном улс төрийн ямар ч үзэлтэй, ямар ч настай байсан хамаагүй бүх уншигчаа ёс суртахууны эргэцүүллийн харгуйгаар хөтлөнгөө ухаалаг яриа хөөрөө ардчиллын замыг гэрэлтүүлж болохыг харуулжээ. Харвардын Их сургуулийн төрийн удирдлагын профессор, Би Би Си-гийн 2009 оны Рэйт Лектор, мөн “дэлхийн хамгийн алдартай багш” хэмээн Гардиан сонины цоллосон Майкл Сандэл ёс суртахууны тухай улс төрийн философийг тун ч сонирхол татам хэлбэрээр бидэнд танилцуулж байна. Тэрээр эл номдоо тэгш байдал, тэгш бус байдал, өөрийгөө хүслээрээ егүүтгүүлэх явдал, үр хөндөлт, ижил хүйстнүүдийн гэрлэлт зэрэг бидэнтэй өдөр тутам тулгарч буй халуун сэдвүүдийг хөндсөн байна. 

20,000 ₮
Дууссан !

Будда: Тун товчхон танилцуулга ном нь Буддагийн амьдрал, номлолын талаарх ээдрээтэй бөгөөд зөрчилтэй судруудыг шинжилжээ. Буддаг амьд ахуй цагийн Энэтхэг орны нийгмийн байдал ямар байсан бэ? Өнөөдөр шашин болон хувирсан номлолыг Будда хэрхэн анх дэвшүүлсэн бэ? Олон зуун жил өнгөрөөд байхад буддын номлол яагаад усталгүй үлдэв зэрэг асуултад хариулт хайна. Энэтхэгийн хойгт 1500 гаруй жил оршсон энэ номлол XIII зуунаас дэлхий даяар түгэж эхэлсэн бөгөөд ХХ зуун гэхэд Будда дэлхийн хамгийн нөлөөтэй сэтгэгчдийн нэг болжээ.

15,000 ₮

Тун товчхон танилцуулга ном нь өөр өөр ард түмнүүдийн тэмдэглэн үлдээсэн Библийн судруудыг шинжлэн судалжээ. Библи яагаад олон янзаар ойлгогддог вэ? Хэн үүнийг бичсэн бэ, Ариун судар гэж юу вэ, Библи ямар шүүмжлэл дагуулж байсан бэ гэсэн асуудлуудыг ч хөндсөн байна. Улмаар Библи өрнөдийн соёлд хэрхэн асар их нөлөө үзүүлснийг болон үүнийг поп урлагт болон улс төрд хэрхэн ашиглаж буйг ч харуулжээ.

15,000 ₮

Өөрөө сурах бичиг

Философи гэдэг бол амьдралын янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, утгыг ойлгох оролдлого–идэвхит үйл юм.

Философи гэдэг бол амьдралын янз бүрийн юмс үзэгдлийн цаана нь буй ерөнхий зарчим, утгыг ойлгох оролдлого–идэвхит үйл юм. Жишээ нь, улс төрийн философи нь ардчиллын үзэл санаа, зүй ёс, тэгш эрх гэж юу болох, төр-улс хэрхэн зохион байгуулагдах ёстой гэх зэрэг асуудалд анхаарлаа төвлөрүүлдэг. Улс төрийн философи нь өдөр тутмын улс төрийн ярианд хэрэглэгдэж байдаг олон нэр томьёог хэрэглэнэ. Гэхдээ улс төрд өдөр тутмын ярианд хэрэглэж буй нэр томьёонуудаа шалгаж, ердийн нэг улстөрчийн хэрэглээнээс гүнзгийрүүлэн авч үзэж, уг нэр томьёо нь бүхэлдээ яг ямар утгатай болохыг судалж үздэггүй билээ. Тэгвэл улс төрийн философид бид энэ үгийг чухамхүү ямар утгаар хэрэглэж байна? Энэ зүйл үнэн гэдгийг бид яаж мэдэх вэ, үүний далд утга нь чухам юу вэ гэх мэт асуултыг тавьдаг.

19,000 ₮
Дууссан !