Уран зохиол, яруу найраг

Монгол хүн бүрийн унших ёстой 20р зууны шилдэг романуудын нэг болох Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн Манан Будан хэмээх түүхэн романы дэд дэвтэр.
Монгол улс Манж Чин улсад эзлэгдсэн харамсалтай хувь тавилан, Ойрадын Галдан бошигт хааны эх орноо харийн дайсанд эзлүүлэхгүй гэж эхнээсээ эцэс хүртэлх тэмцэл энэ бүхэн МАНАН БУДАН түүхэн романы турш та бүхнийг хөтөлнө. Тухайн үеийн холбоо сүлжээ барьдаг арга өнөөдрөөс тэс ондоо байсныг тодотгоод тэр тусмаа нүүдэлчин ард түмний онцлог нь байнгад газар нутаг сэлгэн явж байсантай холбогдон элч, зараалуудын үүрэг оролцоо ямар их байсныг энд өгүүлнэ.
"Галдан бошигт өөрийн жагсаалдаг өргөөндөө улсын дээгүүр хэргэмтнүүд, шадар зайсангуудаа ирүүлсэн байлаа. Тэрээр найман арсланд хөлтэй өндөрхөн суудал дээрээ сууж, бодлогоширч байсанаа хурсан ноёдынхоо царайг нэгбүрчлэн ажиж харах нь <хэн ямаршуухан сэтгэлтэй байна вэ? Миний санааг дургүйцэн үзэж байгаа хэргэмтэн байна уу? > хэмээн шинжсэн хэрэг байлаа. "

34,900 ₮

Монгол улс Манж Чин улсад эзлэгдсэн харамсалтай хувь тавилан, Ойрадын Галдан бошигт хааны эх орноо харийн дайсанд эзлүүлэхгүй гэж эхнээсээ эцэс хүртэлх тэмцэл энэ бүхэн МАНАН БУДАН түүхэн романы турш та бүхнийг хөтөлнө. Тухайн үеийн холбоо сүлжээ барьдаг арга өнөөдрөөс тэс ондоо байсныг тодотгоод тэр тусмаа нүүдэлчин ард түмний онцлог нь байнгад газар нутаг сэлгэн явж байсантай холбогдон элч, зараалуудын үүрэг оролцоо ямар их байсныг энд өгүүлнэ.
"Галдан бошигт өөрийн жагсаалдаг өргөөндөө улсын дээгүүр хэргэмтнүүд, шадар зайсангуудаа ирүүлсэн байлаа. Тэрээр найман арсланд хөлтэй өндөрхөн суудал дээрээ сууж, бодлогоширч байсанаа хурсан ноёдынхоо царайг нэгбүрчлэн ажиж харах нь <хэн ямаршуухан сэтгэлтэй байна вэ? Миний санааг дургүйцэн үзэж байгаа хэргэмтэн байна уу? > хэмээн шинжсэн хэрэг байлаа.

34,900 ₮

Оросын жүжгийн түүвэр
1. А.С.Грибоедов-“Ухаантайн зовлон” - \орч. Э.Оюун\
2. Н.В.Гоголь-“Амьгүй албат” - \орч.Н.Пүрэвдагва\
3. М.Роковский-“Адууны түүх” - \орч.Н.Пүрэвдагва\
4. Алексей Вампилов-“Нугасны ангуу” - \орч. Л.Мөнхжаргал\
5. Алексей Вампилов-“Хэрээт төгөл” - \орч.М.Цогт\
6. А.Папаян-“Цаг өөр болжээ” -  \орч. Т.Чимид\
7. А.Дударев-“Үдэш" - \орч.С.Баясгалан\
8. А.Галин-“Өглөөний тэнгэрийн одод” - \орч. Б.Зориг\
9. А.Соколова- “Фаратьевийн зөгнөл”  -  \орч.С.Цэрэндорж\ зэрэг бүтээл багтжээ.

40,000 ₮

1. Цо Ю-“Аянгат бороо” 
2. К.Хякүзо-“Гэрээс гарсан хүн ба түүний шавь” - \орч. Кимура Аяако\
3. А.Кобо-“Найзууд” -  \орч. Кимура Аяако\
4. Ф.Дюранматт- “Хөгшин хатагтайн айлчлал” - \орч.Б.Цацрал\
5. М.Байжиев-Сэтгэлд харвасан туяа” - \орч. Х.Нацагдорж\
6. Г.Башкуев-“Чио Чио Саня” - \орч. М.Цогт\
7. Г.Башкуев-“Чимээгүй шүүх хурал болж байна” жүжгүүд багтсан.

40,000 ₮

1. Ж.П.Сартр-“Оршуулаагүй үрэгдэгсэд” - \орч. Б.Зориг\
2. Самуэл Беккет-”Краппын сүүлчийн бичлэг” - \орч. Б.Цацрал\
3. Самуэл Беккет - ”Годоог хүлээх зуур” - \орч.Ц.Цэнгэл\ 
4. Эжен Ионеско-”Хирс” - \орч. Б.Цацрал\
5. Эжен Ионеско-”Хоёр хүний дэмийрэл” - \орч.Ц.Цэнгэл\
6. Гириш Карнад-”Цэцэгс”- \орч. Б.Цацрал\
7. Бэцуяку Минору-”100 иенийн тус”,
8. Сара Кэйн-”Сүйрэл” - \орч. Б.Цацрал\ зэрэг жүжиг багтсан.

40,000 ₮

1. “Эхийн сэтгэл ба Кавказын цэрдэн тойрог” /орч. Ч.Чимид/
2. “Галилейн амьдрал” /орч. Б.Зориг/
3. “Кураш эх ба түүний хүүхдүүд” /орч. Ж.Нэргүй/
4. “Гуравхан зоосны дуурь” /орч. Ж.Нэргүй/
5. “Хуримлаж тоглосон нь буюу бэртэгчний хурим” /орч. Н.Пүрэвдагва/ зэрэг жүжгүүдийг багтаасан.

40,000 ₮

“Болор судар” хэвлэлийн газар УДЭТ-ын найруулагч Н.Болдтой хамтран Монголын соёл урлагийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, оюуны хувьслыг хийлээ. Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв болох “Дэлхийн жүжгийн дээжис” цуврал 11 бүтээлийг Монголынхоо уншигчид, сэхээтэн залуучууд, уран бүтээлч ард түмэндээ өргөн барьж байна.  

40,000 ₮

“Болор судар” хэвлэлийн газар УДЭТ-ын найруулагч Н.Болдтой хамтран Монголын соёл урлагийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, оюуны хувьслыг хийлээ. Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв болох “Дэлхийн жүжгийн дээжис” цуврал 11 бүтээлийг Монголынхоо уншигчид, сэхээтэн залуучууд, уран бүтээлч ард түмэндээ өргөн барьж байна.  

40,000 ₮

“Болор судар” хэвлэлийн газар УДЭТ-ын найруулагч Н.Болдтой хамтран Монголын соёл урлагийн салбарт томоохон хөрөнгө оруулалт, оюуны хувьслыг хийлээ. Театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах соёлын үнэт өв болох “Дэлхийн жүжгийн дээжис” цуврал 11 бүтээлийг Монголынхоо уншигчид, сэхээтэн залуучууд, уран бүтээлч, ард түмэндээ өргөн барьж байна.  

40,000 ₮

"Монгол тууж - 2019" уралдааны шилдэг бүтээлүүдийг  2 боть ном болгон уншигч танаа өргөн барьж байна. 1-р ботьд П.Майбаяр Мөнхийн хөсөг, Б.Ойдов Хун шувууны инээмсэглэл, Ч.Монголхүү Аав, би, гэргий, Ж.Бямбасайхан Шургуулга, Ч.Дагмидмаа Хансуры горхины шивнээ туужууд багтсан.

25,000 ₮

1866 оны нэгдүгээр сарын хүйтэн өдөр Скарлетт ажлын өрөөндөө суугаад нагац Питид захидал бичих бөгөөд түүндээ, тэр өөрөө болоод Мелани, Эшли нарын хэн нь ч Атлантад ирж түүнтэй амьдарч болохгүй шалтгааныг арав дахь удаагаа дэлгэрэнгүй бичиж суув. Тэрээр маш түргэн, эрчтэй бичнэ. Учир нь нагац Питти эхлэлийг уншиж амжаагүй байтлаа тэр дороо хариуг бичихээр суухыг мэдэж байв. Түүний хариу захиа "Би ганцаараа амьдрахаас айж байна" гэж өрөвдөлтэй эхэр татсан өнгөөр дуусах болно.

30,000 ₮

Монгол улсад төрт ёс тогтоод 808 жил болж байна. Их эзэн Чингис хааны цадиг түүх болсон “Монголын нууц товчоо” бүтээгдээд олон зууныг өртөөлөн бидэнд өвлөгдөн иржээ. Түүх, уран бүтээл хоёр бие биенээсээ “ургадаг”. Төр ёс хийгээд уран зохиолын ийм их баялаг түүхтэй улс орон цөөн буй заа. Бид ч бас их түүхийг бүтээх, түгээн дэлгэрүүлэх, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх учиртай.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1945 оны 2-р сарын 7-ны тогтоолоор маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг бий болгож, 1962 оны 7-р сарын 7-ны Сайд нарын зөвлөлийн 362-р тогтоолоор Төрийн шагнал болгон нэрийг нь өөрчилж байжээ.
Анх 1946 онд эрдэмтэн судлаач, зохиолч Ш.Нацагдоржийн бүтээл “Д.Сүхбаатарын намтар” түүхэн зохиолд Төрийн шагнал олгож байсан бол сүүлд 2013 онд яруу найрагч Ц.Бавуудорж “Монголын их амар амгалан” шүлгээрээ Төрийн шагнал хүртсэн байна.

50,000 ₮

“Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө” гэж бардамнан, Д.Пүрэвдорж найрагчийн “Сэгс цагаан богд”-д айлчилж, Ш.Сүрэнжавын “Ерэн баатарын хөшөө”-нд сэтгэлээ өргөж, С,Эрдэнийн “Малын хөлийн тоос”-той, П.Пүрэвсүрэнгийн “Их тээлийн даваа”-гаар давж, Ус уухын заяандаа баярлаж, Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан”-гийн орондоо энхжин жаргаж суух хувьтай төрсөн ард түмэн билээ.
Ийнхүү Монголын уран зохиолын сор болсон, төр түмэндээ үнэлэгдсэн бүтээлүүд үе үеийн уншигчдын сэтгэл зүрхэнд бадамлан гэрэлтсээр орших болтугай.

50,000 ₮

Достоевский “Албингууд” романаа 1869-1870 онд бичсэн. Энэ бол XIX зууны дунд үеэс Европт дэлгэрсэн социалист үзэл санааг Оросын Европыг шүтэгчид
тусган авч, улс орондоо нэвтрүүлэх гэж будилж байсан эхний үе. Европыг шүтэгчид гэдэг нь язгууртан дээдсийн боловсролтой нэг хэсэг, тэдний үр хүүхэд.
Тэдгээр европчирхох үзэлтнүүд Оросын хаант засаг хийгээд аж төрөх ёс жаягаа муулагчид, улс орныхоо хөгжил дэвшлийг голон чамлагчид. Социалист үзэл
санаанд дулдуйдан ард олныг босгох зорилгын үүднээс алан хядах, галдан шатаах, хууран мэхлэх, үймээн самуун дэгдээхийг урьдал болгосон, чухамдаа
учраа олоогүй “албингууд”. Достоевский тэдний үйл ажиллагаа Оросын нийгэмд ямар хор уршигтай, ямар эмгэнэлтэйг баатруудынхаа бодол санаа, хэрэг явдал, хувь тавилангаар (зарим нь амь насаа алдана, зарим нь амиа хорлоно, зарим нь хилийн чанад руу зугтана, ганц нэг нь энэ эмгэнэлийг ухаарна) тодорхой  харуулна.

40,000 ₮

Хар бодолтон хайрт нөхрийн дүр эсгэж 
Хаан үрийг хорлох нь нэгэн шөнийн хэрэг 
Хасбуу тамга буруу санаатны гарт орж
Хамаг ардыг чирэх зуун жилийн хэрэг 
**********************************************
Хан Хөвгүүддээ захихдаа;
Зоригоо чангалж
Зовхио хуурай байлга 
Хаан эзгүй төр хэврэг 
Төрийн хэрэгт мэргэн бодол хэрэгтэй хэмээн айлдаж, төрийн ёсыг бодон хүлээцтэй хандаж  хоёр жил гаруй Хасбуу тамгийг хамгаалан төрийг түвшин байлгах гэж ахархан биедээ байхгүй хүчийг гаргаж байсан... Ингээд Төрийн их хатан Огуль Хаймыш хоёр жил гаруй төрийн жолоог атгаж, энэ бие нь ганцаардахын эрхэнд аврал ирэн Алтан ургийн ахмад, ачит мэргэн Сорхогтуни  хатанд өөрийн элчийг илгээж захиа дайж байсан түүхтэй билээ.
Алтан ургийн үр удмыг хооронд нь дайтуулахгүй эвтэй байлгах гэж өөрийн чадлаар зүтгэсэн ч эмэгтэй хүн хүчин мөхөсдөж хөвгүүдээ дуудан цаашдаа яах аа ярилцдаг билээ.
Түүх давтагддаг Бага хаадын үе бол Монголын түүхэнд хамгийн хэцүү он жил байсныг түүхэнд нэгэнтээ бичигдсэн байдаг. 

20,000 ₮

"Монгол нууц товчоо" бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын нэвтэрхий их толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг юм. XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, эзэн Чингис хаан болоод Их Монгол улсын түүхийг уран зохиолын хэллэгээр бичсэн хосгүй нандин судар юм. 
Эл хувилбар нь бэлэг дурсгалд зориулагдсан хатуу торгон хавтастай билээ.

35,000 ₮

В.Инжаннашийн "Хөх судар" бол Монголын туужсийн зохиолд шинэчлэл хийсэн бүтээл бөгөөд зохиогч түүхэн хэрэг явдлыг ерийн хүүрнэн тоочихын хамт зарим учир шалтгаан үйл явдлыг домог хууч, ерөөл магтаал, шүлэг дуу гэхчлэн уран зохиолын олон төрөл зүйлийн хэлбэрээр илэрхийлж, уран дүрслэл, хэлний элдэв яруу хэрэглүүрийг өргөнөөр ашиглажээ. Зохиогч тус бүтээлээ харь үндэстний бичиг зохиолд монголын түүх заншлыг гуйвуулан тэмдэглэсээр ирснийг няцааж улмаар хойч үеийнхэндээ уламжлан үлдээхийн тулд бичжээ.

30,000 ₮

Тус бүтээл нь тухайн үеийн монгол үндэстнийг мунхаг бядуу хэмээн гадуухан байсамжилж байсан харийнханы доромжлолыг эсэргүүцэж, үндэснийхээ цог сүлдийг мандуулах, монголын ноёд тайж нараас, үндэс язгуураа бодолгүй эд ашгийн боол болж, монгол тоотны дийлэнх үндэстнийхээ түүхийг мэдэхгүй, үндэстнээ голж, жигших үзэл буй болж байсныг шүүмжлэн сэнхрүүлж, үндэстнээ хайрлах сэтгэлийг буй болгох зорилгоор бичигдсэн байна.

30,000 ₮

В.Инжаннашийн “Хөх судар” бол монголын туужисын зохиолд шинэчлэл хийсэн бүтээл юм. “Хөх судар”-т Монголын эртний яруу найргийн зүйл, ерөөл магтаал нэлээд орсноос гадна ардын дууны зүйл ч бий. “Хөх судар”-ын эхний 60 бүлэгт Чингис хааны үеийн хэрэг явдал, сүүлийн 9 бүлэгт Өгөөдэй хаан ор сууснаас хойшх үйл явдлыг гаргажээ. Зохиогчийн “Хөх судар”-ыг бичсэн гол зорилгыг эрдэмтэн мэргэд тайлахдаа:тухайн үеийн монгол үндэстнийг мунхаг бядуу хэмээн гадуухан байсамжилж байсан харийнханы доромжлолыг эсэргүүцэж, үндэснийхээ цог сүлдийг мандуулах, монголын ноёд тайж нараас, үндэс язгуураа бодолгүй эд ашгийн боол болж, монгол тоотны дийлэнх үндэстнийхээ түүхийг мэдэхгүй, үндэстнээ голж, жигших үзэл буй болж байсныг шүүмжлэн сэнхрүүлж, үндэстнээ хайрлах сэтгэлийг буй болгох, харь үндэстний бичиг зохиолд монголын түүх заншлыг гуйвуулан тэмдэглэсээр ирснийг няцааж залруулах, бүх монгол тоотондоо уг түүхийг нь мэдүүлж, улмаар хойч үеийнхэнд уламжлан үлдээхийг зорьсон хэмээжээ.

30,000 ₮

Зохиогч өвөг дээдсийнхээ намтар түүх, өөрийн бага насны дуртгалаараа дамжуулан говь нутгийн хүмүүсийн аж байдал, зан заншил, цагийн ороо бусгаа, хүний чанар, амьдралын үнэнийг элдэв хачиргүй дүрслэн бичсэн байдаг. 
Улс орны түүх бол иргэдийнх нь намтрын нийлбэр  байдаг. Өнгөрсөн үеэ тод томруун санан дурсаж тэмдэглэн үлдээсэн мэргэн ухаант өвөг дээдсийн гэрийн шастир, амьдралын намтрын тод жишээ болсон “Хөсрий нэртийн түүх” бол Монгол үндэстний түүхийг тольдох нэгэн баримт юм.

20,000 ₮