Хууль, эрх зүй

Уг эмхэтгэл манай орны Үндсэн хуулийн эрх зүйн судалгаа, шинжилгээний нэгэн үеийн түүх бөгөөд энэхүү түүхийн хэлхээ цаашид ч үргэлжлэн хөгжинө гэдэгт бид өчүүхэн ч эргэлзэхгүй байна.  

55,000 ₮

...Миний ажиглаж судалснаар Монгол Улсын Үндсэн хуулийн ач тусыг нийтээр хүртсэн шигээ түүний үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, утга агуулгыг дээр, дооргүй бүрэн судалж, мэдээгүй байх шиг санагдана. Үүний улмаас Үндсэн хуулийг дээдлэх ёсон буюу түүний ноёрхол, засаглал бүрэн тогтохгүй, шүтлэгийн хоосон субьект болгон хэлбэрдэх явдал гарсаар байна. Үндсэн хуулийг дээдлэхийн утга, мөн чанар нь түүнийг шүтлэгийн обьект болгоход бус, харин сайн мэдэх үндсэн дээр ягштал баримтлан хэрэгжүүлэх, бүхий л  үг, үйлдэл, хууль тогтоомжоо түүнд жинхэнэ ёсоор нийцүүлэх явдал юм.
Проф.Н.Лүндэндорж

139,000 ₮

...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль нь Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах ёсыг бататган бэхжүүлэх эрх зүйн гол эх сурвалж болдог учир уг хууль цаашид Монгол Улсын хөгжил дэвшлийн эхлэх цэг болно. Шинэ хуулийн үзэл санааг цаашид амьдралд Засгийн газар хэрэгжүүлэх, Нутгийн өөрийн удирдлагын байгууллага хэрэглэх, шаардлагатай бол хууль хэрэглээнээс үүдэлтэйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Шүүх эрх мэдлийн байгууллагын зүгээс уг хуулийг нэг мөр хэрэглэхэд хуулийг зүйл нэг бүрээр тайлбарласан нь хуулийн шинэ үзэл санааг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гарын авлага болох буйзаа...
                     Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Лүндээжанцан

45,000 ₮

“Легал дата” ХХК-аас Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын хамт эмхэтгэн хэвлүүлж байна.  
 Энэхүү эмхэтгэлийг гаргахдаа хэрэглэгч Таны хэрэгцээ, шаардлагад аль болох нийцүүлэхийг хичээж зарим зүйлсийг нэмэлтээр хийв. Тодруулбал, утга, агуулгын хүрээнд нэмэлт, өөрчлөлт орсон хэсэг, заалтын уг эх буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн анхны хувилбарыг тухайн хэсэг, заалтын доор нь оруулсан. Ингэснээр тухайн хэсэг, заалтын анхны уг эх ямар байж байгаад хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсон байдлыг мэдэхэд хялбар байна. 
Мөн эмхэтгэлд ороогүй өөр хуулиас иш татсан зүйл, заалтад тухайн иш татагдсан хуулийн зүйл, заалтыг эшлэлээр оруулж, хуудас бүрийн хажууд тэмдэглэл хийх зайг гаргав.  Нэр томьёоны индексийг хүснэгтлэн боловсронгуй шинэлэг болголоо.

30,000 ₮

Энэхүү тайлбар өгч буй хууль бол УИХ-аас 2011 онд батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд 1999 онд батлагдсан Компанийн тухай хуульд суурилж боловсруулагдсан. Тус хууль нь арван дөрөв бүлэг, 100 зүйлээс бүрдэнэ. Үүнээс өмнө компанийн үйл ажиллагааг 1991 оны Аж ахуйн нэгжийн тухай хууль, 1995 оны Нөхөрлөл, компанийн тухай хуулийн хүрээнд зохицуулж байсан.
Үүнээс хойш Аж ахуйн нэгжийн тухай хуулиас 1995 онд Нөхөрлөл, компанийн тухай хуулийг тусгайлан гаргаж, 1999 онд Компанийн тухай хуулийг дангаар нь боловсруулж УИХ-аас батлан гаргасан. Үүний дараа Эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас Компанийн засаглалын шинэ зарчмуудыг гаргасантай холбогдуулан Компанийн тухай хуулийг шинэчлэх шаардлага гарч МУЗГ-аас Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж 2011 онд УИХ батлан гаргасан.
Компанийн үйл ажиллагааг зохицуулж байсан дээр дурдсан хуулиудын хэрэгжилтийг харж байхад аливаа хуулийг боловсруулан гаргах нь нийгмийн тодорхой харилцааг зохицуулах эрх зүйн үндэс бүрдүүлж байгаа сайн талтай, чухал алхам боловч түүнийг амьдралд мөрдөх, бүтээлчээр зөв хэрэгжүүлэх гэдэг нь илүү чухал юм. 

60,000 ₮

...олон өнгө, үзүүр, тайлал бүхий цэцийн шийдвэрүүдээс бид хамгийн их дуулиан дагуулсан, ач холдогдол бүхий 16 шийдвэрийг сонгон авч дүгнэн бичлээ. 
Номыг бүхэлд нь залуучууд, иргэд, сонирхож буй хүмүүст зориулсан билээ.  Тийм учраас үг хэллэг энгүүн энгийн, тайлбар таниулга хуулийн мэргэжлийн хэллэгт бус аль болох ойлгомжтой байдлаар бичигдсэн болно. Иймд мэргэжил нэгт хуульчид маань энэ номыг уншихдаа эгэл энгийн бичилтийг хүлцэн уншихыг хүсэж байна. 
Цэцийн дээрх тэнгэр нь цэлмэг, тунгалаг байх болтугай. 

25,000 ₮

Санхүү Эдийн засгийн Их сургуулийн хамт олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болох эрхэм зорилго өмнөө тавин, дээд боловсролын салбарт тулгарч буй сорилтыг хамтын хүчээр даван туулж, цахим шилжилт, технологид суурилсан сургалт, судалгаа, инновацыг амжилттай нэвтрүүлэн, сайн туршлагаа түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. 
Шинэ үеийн хариуцлагатай бизнес эрхлэгчид бизнесийн үйл ажиллагаагаа эрх зүйн хүрээнд эхлүүлэхэд энэ ном маань тус нэмэр болох эрх зүйн мэдлэгийн анхан шатны хөтөч, ширээний ном байна гэдэгт бид итгэж байна. 

40,000 ₮

Хууль зүйн нэр томьёоны онол, практикийн 3 дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2021 оны 11-р сарын 30-ны өдөр "Монгол Улсын хууль зүйн нэр томьёоны уламжлал, хувьсал" сэдэвтэйгээр ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд болж өндөрлөлөө. 
Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг зөв тодорхойлж, тайлбарлах арга зүй, нэр томьёоны болон нэвтэрхий толийг хэрэглээнд нэвтрүүлэх, хууль зүйн нэр томьёоны хувьсал эрх зүйн хөгжлийн харилцан хамаарал, зүй тогтлын тухай болоод бусад тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын дунд хэлэлцүүлж, хууль зүйн нэр томьёо судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоор МУИС-ийн Хууль зүйн сургуулийн санаачилгаар зохион байгуулагдсаар өдгөө нэгэнт уламжлал болжээ. 

15,000 ₮

Өмгөөллийн "Онч нүүдэл" ХХН үүсгэн байгуулагдсан 10 жилийн ойн хүрээнд захиргааны эрх зүйд түгээмэл хэрэглэгддэг хууль тогтоомжийг түүвэрлэн нэгтгэж, энэхүү эмхэтгэлийг хэвлэн гаргаж байна. 
Эдгээр хуулийг хэрэглэгч танд илүү хэрэгцээтэй байлгах үүднээс бусад хуулиас иш татсан зүйл заалт болон холбогдох журмын талаарх мэдээллийг хуулийн доод хэсэгт оруулж, өгсөн болно. Мөн хууль бүрийн хойно тухайн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дэлгэрэнгүй (2022/11/17-ны өдрийн байдлаар) болон Улсын дээд шүүхийн тогтоолыг хавсарган орууллаа. 

50,000 ₮

Монгол Улсын Иргэний хууль нь эдийн засгийн асуудлыг гол төлөв зохицуулах зорилго бүхий үндсэн кодификаци бөгөөд иргэний болон арилжааны гэрээ хэлцлийн аль алиныг нь агуулдаг. 
Энэхүү хичээлээр худалдааны эрх зүйн үүсэл хөгжил, худалдаачин буюу аж ахуй эрхлэгч этгээд, арилжааны нэр төрөл, төлөөлөл, бүртгэлийн тухай ойлголт, худалдаачны хийх хэлцэл, хэлцэл байгуулсанд тооцох, гэрээний стандарт нөхцөл, арилжааны харилцаан дахь төлөөлөл, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг судална.  
Арга зүйн хувьд иргэний эрх зүйн болон арилжааны эрх зүйн бодлого бодох онцлогийг харуулахыг хичээсэн ба шүүхийн практикийн хувьд МУ-ын болон ЕХ-ны шүүхийн шийдвэрүүдийг жишиг болгов. Арилжааны шүүхийн шийдвэр түүх, эмхэтгэх ажилд гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ын ХЗС-ийн суралцагч Б.Билгүүндээ гүнээ талархья.    

30,000 ₮

“Эрүүгийн эрх зүй: тусгай анги” сурах бичиг нь хуулийн их, дээд сургуулиудад заагддаг “Эрүүгийн эрх зүй: тусгай анги” хичээлийн хөтөлбөрийн агуулгыг бүрэн багтаасан бөгөөд их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, магистрант, докторант, практик байгууллагын ажилтнууд, эрүүгийн эрх зүйг сонирхон судлаач хэн бүхэнд зориулагдсан.

60,000 ₮

Эрхэм эрх зүйч, хуульч, хуулийн их, дээд сургуулийн профессор багш, суралцагч, эрүүгийн эрх зүйг сонирхон судлаач та бүхний гарт Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимийн эрдэмтдийн туурвисан "Эрүүгийн эрх зүй: Ерөнхий анги" сурах бичиг хүрч байна. 

60,000 ₮
Дууссан !

МУИС-ын бакалаврын хөтөлбөрт өөрчлөлт орж, оюутнууд өөр салбараар суралцахын хамт хууль зүйн сургуулийн хичээлийг сонгон судлах боломжтой болсон өнөө үед хууль зүйн салбарын өдөр, орой, эчнээ ангийн болон бусад салбарын оюутнууд уншиж ойлгоход хялбар байлгах үүднээс хувийн эрх зүйн үндэс болсон иргэний эрх зүйн суурь ойлголтуудыг энэ номд багтаалаа. 
Номын төгсгөлд барьцааны эрх зүйг бодлогын жишээгээр тайлбарласан болно. Зохиогч

40,000 ₮

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо буюу ФИДИК-ээс боловсруулсан жишиг гэрээнүүдийг хэрэглэх тохиолдол цөөнгүй болсон билээ. Тухайн жишиг гэрээнүүдийг Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн банкууд өөрсдийн санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байна.

Эдгээр жишиг гэрээнүүдээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг ФИДИК-ийн Мөнгөлөг ном буюу Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний зохицуулалтын практик хэрэглээ, түүнийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудлуудын талаар Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН-ийн хуульч, эрх зүйч нар өөрсдийн бодит туршлагад үндэслэн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” сэдэвт номыг хамтран бүтээлээ.

Тус номоор түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог, гэрээний талуудын эрх, үүрэг болон төслийн зураг төсөл, гэрээний үнэ, төлбөр, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэлт, төслийн эрсдэл зэрэг төслийг хэрэгжүүлэхэд хөндөгдөх чухал сэдвүүдийг авч үзсэнээрээ онцлог юм. 

60,000 ₮

Энэхүү бүтээл нь суралцагчид төдийгүй их, дээд сургуулийн багш, судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг практикийн байгууллагад ажиллаж буй хуульчдад онолын мэдлэгээ бататган дээшлүүлэх, түүний үндсэн дээр хавсарга судалгааны ажилдаа ашиглаж болохуйц та бүхний ажилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. 
"Иргэний эрх зүй" бүтээлд иргэний эрх зүйн судлагдахуун болох 14 бүлэг сэдвийг системчлэн, ойлгоход хялбар хэлбэрээр энгийн схем, жишээ, тохиолдол, мэдлэг шалгах асуулт, өөрийгөө шалгах тестийг оруулан бичсэн.  Зохиогчид

30,000 ₮

Энэхүү номыг их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залууст Эрх зүйн философийн үндсэн ойлголт, нэр томьёо, агуулгыг товч, тодорхой байдлаар ойлгуулах, онолын үүднээс тайлбарлан томьёолох, шалгалтад бэлтгэхэд тус дөхөм болох зорилгоор уг бүтээлийг өргөн барьж байна. Мөн эрх зүйн үнэт зүйлийг танин мэдэхэд чиглэсэн, их сургуулийн хичээлийн хөтөлбөрт нийцэхүйц 11 үндсэн ойлголтыг системчлэн, мэдлэг шалгах асуулт, өөрийгөө шалгах тестийг оруулсан. 

25,000 ₮

Хөдөлмөрийн тухай хууль
Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж гарсан дүрэм, журам, аргачлал
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой журмын төсөл /жишиг/
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой гэрээний төсөл /жишиг/
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад баримт бичгийн төсөл /жишиг/

40,000 ₮

-Эрүүгийн хууль
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
-Салбар хуулийн нэр томьёо
-Улсын дээд шүүхийн тайлбар
-Гэмтлийн зэрэг тогтоох журам

20,000 ₮
Дууссан !

 Иргэний эрх зүйн салбарын нэхэмжлэлийн гол үндэслэлүүд болох шаардах эрхүүд нь тусгай анги болоод өмчийн эрх зүйд тусгагдсан байдаг. Харин үүргийн эрх зүйн ерөнхий ангид хууль тогтоогч хохирол арилгах болон үүргийн зөрчлийн үр дагаврыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн хоёрдогч шаардах эрхүүд, мөн аливаа үүргийг гүйцэтгэх суурь зарчим, арга хэлбэрийг нарийвчлан зохицуулахыг зорьсон бүтээл бөгөөд иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх ёстой тул энэхүү номыг эрхлэн гаргав.

30,000 ₮
Дууссан !

Эрх зүйч мэргэжлээр суралцагсдад захиргааны маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар системтэй мэдлэг олгох, танхимаар олж авсан захиргааны эрх зүйн болон захиргааны процессын эрх зүйн мэдлэгийг бататгах, хууль хэрэглэх практик ур чадвар олгохыг зорьж энэхүү номыг гаргалаа. 

30,000 ₮

Хуульчид бид "нэг зураг мянган үгтэй тэнцэнэ" гэх хуучны үнэнг мэддэг боловч хангалттай анхаарал хандуулдаггүй гэдгийг Дэршовиц онцолж байв. Хуульчид бол үгний хүмүүс. Биднээс үг салгаж авна гэдэг бол биднээс хамгийн чухал багаж хэрэгслийг авч байгаатай адил юм. Мэтгэлцэх, хэл зүйн задлан шинжилгээ хийх, нарийн түвэгтэй хууль зүйн ойлголт, үзэл баримтлалуудыг тайлбарлахад бидэнд үг маш чухал. Гэхдээ  зургийг үл ойшоож болохгүй. Үгээр тайлбарлаж, бодит үр дүнг ойлгуулахад бэрхшээлтэй зүйлийг зургаар ойлгуулахад дөхөм байдаг. 
Энэхүү номыг хуульч болон эрх зүйн нарийн түвэгтэй асуудлыг судлахаар гараагаа эхэлж буй, түүнчлэн 101,000 үгтэй ажиллахыг илүүд үздэггүй хэн бүхэнд зориулав. Вибеке Норгард Мартин

30,000 ₮

Монголын ард түмэн бид:
- улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,
- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,
- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, 
- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна. 
 

10,000 ₮

Үндсэн хуульт ёс /constitutionalism/ соёлт хүн төрөлхтөний амьдралын хэв шинжийг тодорхойлдог өнөөгийн улс төр-эрх зүйн гол концепци болжээ. Нарийвчлан задалвал хүн зоныхоо эрх, эрх чөлөөг үүсэж болох төрийн дур зоргоос яаж хамгаалах, эрх чөлөөг нь хэрхэн хөгжил болгон хувиргах тухай нарийн арга, технологийн тухай номлол юм. 
Зохиогч энэ номд энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын нэртэй судлаачдын гол гол бүтээл, тэдгээрийн талаарх шүүмжүүдийг харьцуулан судалж, тулгамдсан асуудлыг тодруулах замаар эрх зүйт болон үндсэн хуульт ёсны талаар тогтсон академик мэдлэгийн хүрсэн түвшин, хөгжлийн хандлагыг тодорхойлох, түүний институтжих үйл явцыг нэгтгэн дүгнэх, энэ хүрээнд үндсэн хуульт ёсны мэдлэгийн тогтолцоог системчлэх, баяжуулах оролдлого хийсэн нь энэ бүтээлийн нэг онцлог гэж хэлмээр байна. 
Монгол Улсад үндсэн хуульт ёсны үзэл санаа хэзээ, ямар, арга замаар хэрхэн нэвтэрсэн, түүний алдаа, оноо, өдгөө монгол улсад хэрхэн институт болж төлөвшиж байгаа, тулгамдсан асуудал, бэрхшээл, давах арга замын тухай энэхүү нэг сэдэвт бүтээлээс харж болно.  

40,000 ₮
Дууссан !

Энэхүү бүтээлд нэгд, парламентын ардчилалд эрх мэдлийг хэрхэн байршуулсан байдаг вэ, хоёрт, парламентын засагт эрх мэдлийг хуваарилсан ямар зохицуулалт байдаг вэ, гуравт, Монгол улсын төрийн байшуулалт эрх мэдлийг хэрхэн байршуулсан ямар хэлбэрт хамаарах вэ зэрэг асуултад үндсэн хуулийн эрх зүйн онолын үүднээс иж бүрэн хариулт өгөхийг зорьжээ.

30,000 ₮

Хууль эрх зүйг түүний нийгэм, улс төр, ёс суртахуун болон эдийн засгийн хэмжээсийг таньж мэдэхгүйгээр бүрэн гүйцэд ойлгох боломжгүйг дурдах нь чухал ач холбогдолтой. Эрх зүйн онол хэм хэмжээний тухай судалгаа нь хуулийн угийн төвөгтэй бүтэц, эрх зүйн тогтолцоонд үзүүлэх нөлөөлөл зэргийг тайлбарлах зорилгоор илүү гүн ухааны ойлголт, элементийг эрэлхийлдэг. Түүнчлэн нийгмийн дунд бий болсон хууль болон ёс суртахууны хоорондын маргаантай хандлагыг тайлбарлахыг оролдлоо. /Зохиогч/ 

30,000 ₮

Бодлого бодох арга барил нь хийсвэр онолд суралцах замаар бус зөвхөн тохиолдол шинжлэх замаар олж авах боломжтой бөгөөд хуулийн практик хэрэглээг тодорхойлж байдаг. Энд тусгагдсан нийт 45 тохиолдлын /өмнөх хэвлэлийн 19, шинээр 26/ маргаан гарсан нөхцөлд хуулийг ашиглах замаар эцсийн шийдэлд хүрэх ажиллагаанд дасгалжуулах зорилготой. 
Иргэний эрх зүйн бодлогын хураамж номын энэхүү II дэвтэр нь агуулгын хувьд гэрээний эрх зүйн ерөнхий агуулга бүхий хэд хэдэн гэрээний төрлийг хамарсан бөгөөд үүнээс гана хуулиас үүдэх үүргийн /гэм хорын эрх зүй, бусдын үүргийг дуулгаваргүйгээр гүйцэтгэх болон үндэслэлгүй хөрөнгөжих/ эрх зүйд холбогдох нилээн хэдэн жишээг агуулсан болно. Ингээд нийт 45 тохиолдол, бодолтын хамт, мөн ерөнхий ойлголт бүхий 8 бүдүүвчийг энэхүү хэвлэлээрээ Та бүхэнд хүргэж байна.  

20,000 ₮

Энэхүү номд Иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн эрх зй, үүргийн эрх зүйн шийдвэрлэх асуудлуудыг тусгасан. Иргэний эрх зүйн дасгал, хэрэглээний хичээлийн агуулгыг хамарсан 32 тохиолдол, 11 хувилбар бодолтыг хамарсан нийт 43 бодлогыг та бүхэндээ толилуулж байна. Эдгээр жишээний хүрээний тодорхой хэм хэмжээг сонгон авч эрх зүйн субсумци хийх явцад тохиолдож болох бэрхшээлийг харуулахыг хичээсэн боловч эдгээрийг бие даан бодохдоо хүн бүр хэл найруулга зүйн үүднээс өөрийн гэсэн утга, үг хэллэгийн холбоосыг ашиглан шийдвэрлэхийг зөвлөж байна. Түүнчлэн хуулийн хэм хэмжээг хэрэглэх, ангилж ойлгох үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор 13 ерөнхий ойлголт бүхий бүдүүвчийг багтаав. 

20,000 ₮
Дууссан !

МУИС-ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимээс гаргаж буй "Арилжааны эрх зүй" сурах бичгийг та бүхэнд танилцуулж байна. Тус бүтээлд бакалаврын түвшний мэргэжлийн суурь, заавал судлах Арилжааны эрх зүйн хичээлийн хүрээнд үзэх арилжааны эрх зүй дэх үндсэн асуудал, арилжааны гэрээнд холбогдох хэлцлийн нийтлэг үндэслэлийг авч үзсэн. 
Энэ сурах бичиг нь Хууль зүйн их, дээд сургуулийн бакалаврын сургалт, багш, оюутан, магистрант, докторант, арилжааны эрх зүйн талаар мэдлэг хомс байж болох хуульчид, судлаачдад зориулагдсан болно.  

35,000 ₮
Дууссан !

Энэхүү номыг бүтээхдээ Монгол Улсын ардын багш, гавьяат хуульч, профессор Б.Чимидийн “Үндсэн хуулийн мэдлэг” 2008 он, БНМАУ-ын “Захиргааны эрх зүй” 1988 он, док.проф Д.Дашцэдэн “Монгол улсын захиргааны эрх зүй” I, II 2003 он, док.проф Ж.Долгорсүрэн “Монгол Улсын захиргааны эрх зүй”, док. проф П.Одгэрэл “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” 2016 он, док.проф А.П.Алехин, А.А.Кармолицкий “Административное право России” Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн 250 жилийн ойд зориулсан сонгодог сурах бичиг, 2010 он; Denis J.Galligan and Daniel Smilov, “Administrative law in central and eastern Europe” 2001, МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Ханнс-Зайделийн сан”-гийн “Эрх зүйн боловсрол” академи, Монголын хуульчдын холбооны Тамгын газар, Хууль зүйн шинжлэх ухаан, Боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны эрдэмтэн судлаачдын концепци нийлсэн үзэл баримтлал, санал зөвлөмжид үндэслэн бичив. 

40,000 ₮

"Эрх зүйн философи" нь эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үндэс учраас XYIII зууны үеэс өнөөг хүртэл эрх зүйн сургалтын онолын заавал судлах судлагдахуун байсаар байна. "Эрх зүйн философи" нь эрх зүйн асуудлыг философийн аргаар шийдвэрлэх арга зүйн судлагдахууны хүрээнд хөгжихөөс гадна хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг онолын хувьд цогцоор нь ойлгож, практикт үр дүнтэй ашиглах зорилгоор шинжлэх ухааныг үндэслэлтэй судлах тогтолцооны хүрээнд аналитик шинжлэх ухааны үүднээс хөгжиж байна. 
Хууль зүйн ухааны доктор, проф.О.Мөнхсайханы "Эрх зүйн философи"-н сурах бичиг нь агуулга, арга зүйн хувьд орчин үеийн эрх зүйн шинжлэх ухааны онолын судлагдахууны түвшинд бичигдсэнээрээ онцлог, ач холбогдолтой юм. Энэхүү бүтээл нь сургалтанд хэрэглэгдэхээс гадна судалгааны онолын эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна. 
Эрх зүйн шинжлэх ухаан шударга ёсны урлаг болон хөгжиж, эрх зүйч, хуульчид хүний эрхийг дээдэлсэн гэгээлэг ертөнцийн бурхад нь болох ариун үйлсэд шавийн минь оюуны мэлмий тунгалаг, эрдмийн үйлс нь дэлгэрч байх болтугай!
Доктор, профессор Х.Сэлэнгэ

25,000 ₮

Энэхүү эмхэтгэлийн гол тулгуур болсон судалгааны материал, зураг, бүтээлээ нээлттэй эх сурвалжид байршуулсан байгууллага, хувь хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн дэлхийн тэр дундаа ойрх дорнодын эртний хуулиудыг орчин үеийн хэлрүү хөрвүүлэх үнэ цэнэтэй, хүнд хөдөлмөрийг эрхэлж буй археологи, ассирологи, хэл шинжлэл, хууль зүйн болон бусад салбарын эрдэмтэн, судлаачид, тэдгээрийн ажлыг дэмжиж, шинжлэх ухаанд цаг, бусад нөөц, зүрх сэтгэлээ зориулдаг хэн бүхэнд талархал илэрхийлье.                            
Эрх зүйн эх сурвалж судлалд зориулав. 

60,000 ₮

Хуулийн сэтгэл судлалын энэхүү гарын авлага нь эрх зүйн харилцаанд оролцогчид, гэмт хэрэг үйлдэгч, хэргийн гэрч, хохирогч, сэжигтэн болоод мөрдөн байцаах үйл ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, ял эдлүүлэх үйл ажиллагааны сэтгэл зүйн үндсийг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас явуулсан судалгааны тайланд дүн шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэв. 
Энэхүү гарын авлагад орсон агуулгыг мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, ял эдлүүлэх үйл ажиллагааны харилцаа хамаарал, үйл ажиллагааг шалтгаан үр дагавар, динамик үйл явц, тогтолцооны онол үзэл баримтлал, зарчмууд дээр үндэслэн боловсруулсан болно. Нөгөө талаар хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа, шүүх эрх мэдлийн нийгмийн сэтгэл зүйн заслын үүрэг, үр нөлөө талаас авч үзсэн болно. 
Гарын авлагын практик ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор 1-рт, нэр томьёо, ойлголтуудыг өгөх, 2-рт, гэмт хэрэгтний зан байдлыг хэргийн төрлөөр, 3-рт, онол практикийн үндсийг шинж үзэгдэл, хүчин зүйл, харилцааны олон төлт төрлөөр авч үзэх, мөн чанарт суурилан салбар дундын хандлага, чиглэлийн өргөн хүрээнд тайлбарлахыг оролдсон болно.

50,000 ₮

Энэхүү номонд Гэрээний эрх зүйн үндсэн асуудлууд болох гэрээний эрх чөлөө, түүнд тавигдах хязгаарлалт, гэрээний гол нөхцөл, үүрэг дуусгавар болох үндэслэл, зөрчлөөс үүсэх үр дагавар зэрэг гэрээний нийтлэг үндэслэлд хамаарах асуудлуудад илүү анхаарахыг зорилоо. 
Гэрээ нь талуудад хэрхэн тодорхой байдал, итгэлцэл, хамгаалалт, эрсдэлийн хуваарилалт бий болгох, мөн гэрээний эрх зүйд хамаарах хуулийн заалтаас нотлох зэргийн хуваарилалтыг хэрхэн таньж мэдэх арга зүйг өөрийн судалсан, уншсан хэмжээндээ уншигч Танд хүргэж байна. Энгийн иргэний хувьд ч хууль зүйн аливаа эрсдэлээ бууруулах ач холбогдолтой билээ. 

45,000 ₮

"Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал" сэдэвт судалгааны эхний тайланд "төрийн байгууллага" гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү судалгаанд суурилан уг сэдэвтэй шууд холбогдож буй газар "өмчлөл"-ийн асуудлыг "Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: Газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ" гэсэн сэдвээр хоёр дахь цуврал судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмын зэрэгцээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлага хослон хэрэгжих зарчмыг тусгасан. Иймд "төрийн байгууллага"-тай зэрэгцүүлэн "орон нутгийн байгууллага"-ын тухай ойлголтыг өмчтэй холбон "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал" сэдвээр гурав дахь судалгааг хийсэн болно. Сүүлчийн буюу дөрөв дэх судалгаандаа өмнөх сэдэвтэй шууд холбоо бүхий "орон нутгийн чиг үүрэг", "орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалт" зэрэг асуудлыг тухайлан авч үзсэн. 

10,000 ₮
Дууссан !

"Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал" сэдэвт судалгааны эхний тайланд "төрийн байгууллага" гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү судалгаанд суурилан уг сэдэвтэй шууд холбогдож буй газар "өмчлөл"-ийн асуудлыг "Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: Газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ" гэсэн сэдвээр хоёр дахь цуврал судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмын зэрэгцээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлага хослон хэрэгжих зарчмыг тусгасан. Иймд "төрийн байгууллага"-тай зэрэгцүүлэн "орон нутгийн байгууллага"-ын тухай ойлголтыг өмчтэй холбон "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал" сэдвээр гурав дахь судалгааг хийсэн болно. Сүүлчийн буюу дөрөв дэх судалгаандаа өмнөх сэдэвтэй шууд холбоо бүхий "орон нутгийн чиг үүрэг", "орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалт" зэрэг асуудлыг тухайлан авч үзсэн. 

10,000 ₮
Дууссан !

"Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал" сэдэвт судалгааны эхний тайланд "төрийн байгууллага" гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү судалгаанд суурилан уг сэдэвтэй шууд холбогдож буй газар "өмчлөл"-ийн асуудлыг "Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: Газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ" гэсэн сэдвээр хоёр дахь цуврал судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмын зэрэгцээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлага хослон хэрэгжих зарчмыг тусгасан. Иймд "төрийн байгууллага"-тай зэрэгцүүлэн "орон нутгийн байгууллага"-ын тухай ойлголтыг өмчтэй холбон "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал" сэдвээр гурав дахь судалгааг хийсэн болно. Сүүлчийн буюу дөрөв дэх судалгаандаа өмнөх сэдэвтэй шууд холбоо бүхий "орон нутгийн чиг үүрэг", "орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалт" зэрэг асуудлыг тухайлан авч үзсэн. 

10,000 ₮
Дууссан !

"Монгол Улсын төрийн байгууллагын эрх зүйн байдал" сэдэвт судалгааны эхний тайланд "төрийн байгууллага" гэх ойлголтыг байгууллагын онолын үүднээс тайлбарлахыг зорьсон бөгөөд уг ойлголтыг зарим гадаад орны туршлагатай холбон судалсан. Энэхүү судалгаанд суурилан уг сэдэвтэй шууд холбогдож буй газар "өмчлөл"-ийн асуудлыг "Төрийн ба хувийн өмчийн газар ашиглалтын өнөөгийн байдал: Газрын тухай хуульд хийсэн эдийн баялгийн эрх зүйн шинжилгээ" гэсэн сэдвээр хоёр дахь цуврал судалгааг хийж гүйцэтгэсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуульд төрийн байгууламжийн нэгдмэл байх зарчмын зэрэгцээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжүүдэд нутгийн өөрийн удирдлага болон төрийн удирдлага хослон хэрэгжих зарчмыг тусгасан. Иймд "төрийн байгууллага"-тай зэрэгцүүлэн "орон нутгийн байгууллага"-ын тухай ойлголтыг өмчтэй холбон "Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн байдал, өмчлөгчийн эрхийн асуудал" сэдвээр гурав дахь судалгааг хийсэн болно. Сүүлчийн буюу дөрөв дэх судалгаандаа өмнөх сэдэвтэй шууд холбоо бүхий "орон нутгийн чиг үүрэг", "орон нутгийн өмчийн төрөл, ангилал, зохион байгуулалт" зэрэг асуудлыг тухайлан авч үзсэн. 

15,000 ₮

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний уралдаанд шалгарсан шилдэг илтгэлийн эмхэтгэл.

15,000 ₮
Дууссан !

- Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зохицуу лалт, практик
-Иргэний хууль дахь Барилгын ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт болон 1998, 2008, 2016 оны Барилгын тухай хуулийн онцлог, өөрчлөлт, тэдгээрийн харьцуулалт
-Газар эзэмшиж, ашиглах, өмчлөх харилцаа
-ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ-д барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаарх зохицуулалт, практик
-ФИДИК-ийн гэрээ, ФИДИК-ийн гэрээг хэрхэн сонгож, аль номыг хэрэглэхээ хэрхэн мэдэх ФИДИК-ийн гэрээний заалтууд, зөвлөмж
-УНИДРОУ зарчим 
- Шүүх, арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа
- Ковид-19 цар тахлын нөлөө барилгын гэх мэт өргөн хүрээнд цогц мэдээллийг оруулахыг зорилоо. 

45,000 ₮

Товч бөгөөд тодорхой бичигдсэн "ХУУЛЬ" ном нь мэргэжлийн нэр томьёог ойлгомжтой болгож, эрх зүйн түүхэн дэх хамгийн чухал үеүдийг тодорхой тайлбарласан төдийгүй оновчтой зураглалаар нарийн ээдрээт онолын учрыг тайлж өгөх юм. 
"Хуулийн эцсийн зорилго бол эрх чөлөөг устгах, хязгаарлах биш, харин түүнийг хадгалах, өргөжүүлэх явдал юм."
Жонн Локк

45,000 ₮

Гэрээний эрх зүйг харилцааны шинжээр нь долоог төрөлд ангилан, харилцагч талуудын эрх ашгийг харилцан тэнцвэртэй тусгаж, хуульд заасан хэлбэр шаардлагад нийцүүлэн бэлтгэсэн бизнесийн хаирцаанд өргөн хэрэглэгддэг 48 гэрээний загвар бүхий эмхэтгэлийг иргэдийн эрх зүйн харилцааг соёлжуулж, тогтвортой хамтын ажиллагааг бий болгоход тус болно хэмээн итгэж эмхэтгэн бүтээв. 
Гэрээний эрх зүйг сонирхон судалдаг оюутан судлаач болон завгүй бизнес эрхлэгчдийн ажил үйл хэрэгт өдөр тутмын чухал хэрэглэгдэхүүн болно гэдэгт итгэж байна. 

15,000 ₮

 Энэхүү нэр томьёоны толь бичгийг бүтээхдээ газрын харилцаа, хөрөнгийн эрхийн салбарт түгээмэл хэрэглэгддэг англи нэр томьёоны жагсаалтыг олон эх сурвалж ашиглах замаар гаргаж, улмаар монгол, орос үгийн оноолт болон тайлбарыг оруулсан. 
Толь бичгийг бэлтгэх явцад гадаад хэл дээрх эх сурвалжууд тухайн улс орон ямар эрх зүйн бүл (Ром-Герман, эсхүл Англи-Саксоны эрх зүйн тогтолцоотой)-д хамаарахаас гадна газрын харилцааны салбарын удирдлага, зохион байгуулалт, хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, загвар өөр өөр байдгаас хамааран зарим нэр томьёо харилцан адилгүй хэрэглээ, агуулгатай байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Харьцуулсан судалгааны энэ мэт хүндрэлээс гадна Монгол Улсын газрын харилцаа түүх, соёлын төдийгүй өнөөгийн хууль зүйн зохицуулалтын төлөвшил, хөгжлийн хувьд нэн өвөрмөц (дэлхийд хосгүй гэж хэлж болох байх) онцлог нь ихээхэн хүндрэл үүсгэж байв. Гэсэн хэдий ч эдгээр хүндрэл бэрхшээлийг үл харгалзан газрын харилцаа, хөрөнгийн эрхийн түгээмэл, шинэ нэр томьёог аль болох иж бүрнээр оруулж, энгийн ойлгомжтой тайлбарлахыг ихэд хичээлээ. 
Энэхүү толь бичиг нь газрын харилцаа, хууль зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан, судлаачдаас эхлээд газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн харилцаанд оролцогчид, төрийн бодлого болоьсруулах чиглэлд ажиллаж байгаа хэн бүхэнд тус нэмэр болно гэж бодож байна. Зохиогч 

35,000 ₮

Энэхүү бүтээл нь 2015 оноос хойших 4 дэх удаагийн хэвлэлт бөгөөд газрын харилцаа-хөрөнгийн эрх, газар чөлөөлөлт-гэр хорооллын дахин төлөвлөлт, газрын маргаан-шүүх, улсын бүртгэл-үл хөдлөх хөрөнгийн барьцаа, нэгж талбар-газрын мэдээллийн сан зэрэг сэдвийн хүрээнд хууль зүйн 300 асуултын хариултыг багтаасан юм. 
Тус бүтээл нь иргэд, газрын салбарын анхан шатны нэгжүүдээс хуулийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлэх талаар ирүүлсэн асуулт, иргэдийн амьдралд нийтлэг тулгамддаг асуудал, нөхцөл байдал бүрд нь тохирсон хариулт, арга, шийдэл ямар байхыг зааж тодорхойлж өгснөөрөө онцлогтой.
 Иргэд газар, эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудал өөрт тулгарахад хаана хандахаа тэр бүр мэддэггүй учраас энэхүү ном иргэдэд нэн шаардлагатай, тулгамдсан асуудалд хариулт өгөх, хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр өгч, цаашид газрын харилцааны чиглэлээр бодлого боловсруулахад тус нэмэр болохуйц бүтээл болжээ.
 

20,000 ₮

Монгол улсын сүүлийн 80 жилийн түүхэнд газрын харилцааг дагнан зохицуулсан 4 хууль (1942, 1971, 1994, 2002)-ийг дагаж мөрдөж байснаас 2002 оны Газрын тухай хууль нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хамтаар зөвхөн газрын харилцаа, газар өмчлөл төдийгүй газрын кадастр, захиргааны хэргийн шүүх, дахин төлөвлөлт (газар шинэчлэн зохион байгуулалт), улсын бүртгэлийн салбарын хөгжил болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний төлөвшил, холбогдох төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа дахь цахим технологийн ололт, амжилт зэрэг нь Монгол Улсын түүхэнд тодоор үлдэх хууль болсон гэж үздэг. 
Энэхүү бүтээл нь газрын харилцаанд оролцогчдын эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль хэрэглээ болон хууль боловсруулахад зохих хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Учир нь энэхүү тайлбарыг газрын харилцааны сүүлийн 20 гаруй жилийн түүх, өөрчлөлт, шинэчлэлт, алдаж оносон туршлага, хөгжлийн хандлага, төлөвийг харилцан уялдаатайгаар харгалзан үзэж, харьцуулан судалж бүтээсэн билээ. 
Эрдэм шинжилгээ, судалгаа, хэрэглээний энэхүү дэлгэрэнгүй тайлбар нь цаашид Газрын тухай хууль (1994, 2002), мөн шинээр батлах "Газрын тухай хуулийн багц хэрэглээнд тулгуурласан "Газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаа ба маргаан, тохиолдол (case) судлал"-ын гарын авлагыг гаргахаар төлөвлөж байгаагаа хуульч, судлаач, шүүмжлэгч, уншигчдадаа мэдэгдэхэд таатай байна. Зохиогч

35,000 ₮

Та бүхэнд танилцуулж байгаа энэхүү бүтээл нь гэр бүлийн хуулийн хэм хэмжээг амьдрал, практиктай хослуулж бусад улс орны, гэр бүлийн хуулийн хэм хэмжээ зохицуулалттай жишин харьцуулж гэр бүлийн эрх зүйн чиглэлээр гаргасан эрдэмтэн, судлаачдын бүтээлийг харьцуулахын зэрэгцээ шинэчлэн найруулсан гэр бүлийн хуулийн зохицуулалт, шүүхээр шийдэгдсэн бодит кейсүүд, хуулиар зохицуулагдаагүй маш олон асуудлуудад боловсруулалт хийж өөрийн санал, үзэл баримтлал, дүгнэлтийг тусган хэрэглэгчдэд хүртээмжтэй, үр нөлөөтэй байдлаар бичихийг хичээсэн болно.   

25,000 ₮

Зохиогч Осман Долу нь Европ, олон улс болон Туркийн үндэсний байгууллагуудад судлаачаар ажилладаг бөгөөд гэмт хэрэг, төрийн бодлого, криминологийн онол, гэмт хэргийн сэтгэл зүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийлэл, хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ зэрэг олон чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн юм. Зохиогч Осман Долу уг бүтээлээ гарын авлага хэлбэрээр гаргасан бөгөөд криминологийн онолын үзэл хандлагуудыг түүхэн цаг үечлэлээр ангилж, бүлэглэсэн төдийгүй бүлэг бүрт тухайн онолын урсгалд хамаарах онолуудыг багцалж, үүсэн хөгжсөн байдал, сул тал, давуу талуудыг гаргаж ирснээр барахгүй тухайн онолоор гэмт хэргээс урьдчилан сэргийлэх стратегийн талаар дүгнэн бичсэн нь уншигчдад ойлгомжтой, сонирхол татахуйц болсон бүтээл юм. 

25,000 ₮

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2021 онд хэвлэгдсэн “Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл гарлаа. 

19,000 ₮

"Үндсэн хуулийн процессын эрх зүй" бүтээлийн Та бүхэнд толилуулж буй хоёр дахь хэвлэлд Үндсэн хуулийн цэцэд холбогдох хуулиудад эдүгээ хүртэл орсон нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь харгалзан тусгаснаас гадна номын агуулгыг Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэсэн сүүлийн үеийн зарим жишээгээр баяжуулсан болно. Ингэхдээ номын анхны хэвлэлд жишээ болгон толилуулсан Цэцийн шийдвэр, баримтын заримыг хэвээр үлдээж энэ талаар уг сурвалж, мэдээллийг шинэ үеийн уншигчдад өвлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үндсэн хуулийн шүүхийн онол, практикийг судлах явцад хүрсэн зарим дүгнэлт, тулгамдсан асуудлыг процессын шинжлэх ухааны суурь ойлголтуудад шингээн бичих зорилго тавьсан нь номын хоёр дахь хэвлэлийн онцлогийг ч мөн тодорхойлж буй юм.

40,000 ₮

Энэхүү бүтээлээ, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэлийн тухай ойлголт, мөн чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйд түүний эзлэх байр суурь, иргэний нэхэмжлэгчийг гэмт хэргийн шууд хохирогчоос ялгах шинж, онцлог, иргэний нэхэмжлэгчид учирсан эдийн болон эдийн бус хохирлыг барагдуулах, хариуцлага хүлээвэл зохих этгээдийг оновчтой тогтоох, дотоодын эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт болон практикийг харьцуулан судалж хэрэгжүүлэх үндсэн арга, механизмыг тодорхойлох, түүнчлэн учирсан хохирлыг нөхөн төлөх эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх боломжит хувилбарыг санал болгож, практикт туришж хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага нэн тулгамдаж байгаа тул хууль зүйн докторын зэрэг горилсон судалгааны ажилдаа түшиглэн эл бүтээлийг судлаачийн хувиар уншигч Танаа өргөв.  

50,000 ₮

Монгол Улсын хувийн эрх зүйн кодификацчиллыг улам боловсронгуй болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээл. Академич С.Нарангэрэл

Хувийн эрх зүйн гол Иргэний хуулийн кодификацийн хамгийн нарийн төвөгтэй асуудлыг гаргаж тавьсан, кодификацийн хөтөлбөртэй байна гэдэг их чухал санаа юм. Профессор доктор О.Жалбалдорж

Кодификацжуулалтын асуудлыг хувийн эрх зүйн салбарын хууль тогтоомжийн хүрээгээр хязгаарлан судалсан нь зөвхөн хувийн эрх зүйн салбар төдийгүй эрх зүйн онол, сэтгэлгээ, хууль тогтоох онол,  хууль зүйн техник, нийтийн эрх зүйн салбарт ч хамаарах, өргөн хүрээтэй болох ач холбогдолтой хэмээн олзуурхахаар байна. Профессор докто (Ph.D) Б.Уранцэцэг

35,000 ₮

Kautelar jurisprudence салбарт ажиллах суралцагсдад зориулан 2016 онд бэлтгэсэн "Гэрээ байгуулах арга техник" сурах бичгийн үргэжлэл болгож, энэхүү хууль зүйн дүгнэлт бичих аргачлалыг жишээ тохиолдлын хамт хүргэж байна.

20,000 ₮
Дууссан !

Гудамжны хууль гэх нэршил нь жирийн иргэд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн хууль эрх зүй, иргэний боловсрол олгох дэлхий даяар түгэн дэлгэрсэн хөтөлбөр юм. Товчхондоо олон нийтэд зориулан хууль таниулах, сурталчлах ойлголт юм. Ингэхдээ ардчиллын зарчим иргэн, эрүү, зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх өмгөөллийн үйл явц болон хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн эрх зүй, гэр бүлийн тухай хууль, хэрэглэгчийн эрхийн талаар мэдлэгийг багтаасан. 

Номоороо дамжуулан нийгмийн зарим асуудалд  хуульчийн эргэцүүлэл хийж, асуудлыг шийдвэрлэх санал, гарцыг дэвшүүлэхийг эрмэлзэв. Хуулийн хатуу үг хэллэгийг иргэд ойлгоход төвөгтэй байдаг тул аль болох энгийн ахуйн түвшинд чирч авчирч тайлбарлан таниулах, нийгмийн ухамсарт хүргэхийг зорилго болгосон. 

20,000 ₮

Энэ сурах бичигт Захиргааны ерөнхий хууль, Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль гэсэн гол дөрвөн хуулиудын хоорондын системчлэл, хэрэглээний нэгдмэл аргачлал болон сургалтын арга зүйг хамруулан татварын эрх зүйг бүхэлд нь цогц байдлаар тусгахыг хичээсэн болно. Зохиогч

50,000 ₮

*Анхааруулга: 
Уг номыг ашигласан бөгөөд бага зэргийн хуучирсан болно.

22,000 ₮

Жижиг дунд бизнес эрхлэгчид болон гэрээний эрх зүйн талаар анхан шатны ойлголт авахыг хүссэн хүн бүрт зориулав.

35,000 ₮

Гэрээ бол иргэний эрх зүйн нэгэн тулгуур сэдэв бөгөөд байнга өөрчлөгдөн хөгжиж буй хамгийн сонирхолтой судлагдахуун.

50,000 ₮

"Америкийг өөрчилсөн түүхэн хэрэг" ном нь АНУ-ын Дээд шүүхээс шийдвэрлэсэн сонирхолтой кейсүүд, АНУ-ын Үндсэн хууль, Үндсэн эрх, Хүний эрхийн талаар гаргасан ном бөгөөд энэхүү номонд АНУ-ын хөгжил, хууль эрхзүй, хүний эрх, хэвлэн нийтлэх, шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх, гэрлэх эрх чөлөөнд онцгой үүргийг гүйцэтгэсэн үндсэн эрхтэй холбогдох асуудлууд орсон бөгөөд үүнийг хуульзүйн үүднээс хэрхэн харж шийдвэрлэснийг илүү тусган бичсэн байна.

Үүнээс шүүхийн хараат бус байдал, үг үзэл бодлоо илэрхийлэх эрх, сонгуулийн санал хураалт, гүйцэтгэх засаглалын эрх, тэгш байдал, Ерөнхийлөгчийн сонгууль, сонгуулийн систем зэрэг асуудалтай Америкчууд хэрхэн тэмцэж, үндсэн эрх болон хүний эрхийн төлөө ямар хувь нэмэр оруулсныг харж болно.

25,000 ₮

Эл бүтээл нь дараах дөрвөн зүйлд түлхүү анхаарал хандуулсан болно.
Нэгдүгээрт, хувьцаат компанийн үүсэл хөгжлөөс эхлээд өнөөг хүртэл онолын үндсэн ойлголтыг системтэйгээр тайлбарлахыг оролдсон болно. Хувьцаат компанийн онолын үндсэн ойлголт, бүтцийг авч үзэхдээ компанийн эрх зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн судлаачид болох Рэйнер Краакман нар "Компанийн эрх зүйн анатом" 2004, Эгашира Кэнжиро "Хувьцаат компанийн эрх зүй" 2007, Ито Ясүши нар "Компанийн эрх зүй" 2019 бүтээлүүдийг түлхүү ашиглав.

Хоёрдугаарт, Монгол улс дахь хувьцаат компанийн эрх зүйн хөгжлийг судлаачдын бүтээл, хуулийн архивын материалд тулгуурлан авч үзсэн. 

Гуравдугаарт, өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй 2011 оны Компанийн тухай хуулийн зохицуулалтын онолын ойлголт, практик хэрэглээнд анхаарал хандуулсан. Улмаар хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг суурь үзэл санааг тайлбарлаж, шүүхийн практикт гарч буй хэрэг маргааныг тусгахыг зорьсон.

Дөрөвдүгээрт, хувьцаат компанийн үндсэн ойлголт нь зөвхөн Компанийн тухай хуулиар хязгаарлагдахгүй бөгөөд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийн хэлхээ холбоон дээр тогтдог тул холбогдох салбарын хууль дахь ойлголтыг судалсан болно.

Зохиогч Г.Давааням

50,000 ₮

Тус ном нь “Иргэний эрх зүйн ойлголт”, “Иргэний эрх зүй салбар эрх зүй болох нь”, “Иргэний эрх зүйн эх сурвалж”, “Иргэний эрх зүйн харилцаа”, “Хэлцэл”, “Иргэний эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах”, “Төлөөлөл”, “Иргэний эрх зүйн хугацаа”, “Эдийн баялгийн эрх”, “Үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт”, “Үүргийн гүйцэтгэл”, “Гэрээний болон гэрээний бус үүргийн нийтлэг зохицуулалтууд” гэсэн 12 бүлэг хэсгээс бүрдсэн.

Зохиогч өмнөх үгэндээ: “…Мэдээлэл технологийн хөгжилтэй зэрэгцэн хуулийн заалтыг унших, энгийн ухамсрын түвшинд тайлбарлах чадвар бараг иргэн бүрд байна. Энэ цаг үед хуульчийн хамгийн гол үүрэг бол хуулийн заалтын цаана агуулагдаж буй эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэлийг зөв тодорхойлох, улмаар эрх зүйн зохицуулалтыг системчлэл, зорилго, үзэл баримтлалын үүднээс тайлбарлан хэрэглэх чадвартай байх явдал юм. Иргэний эрх зүйн зохицуулалтыг хэрэглэхийн тулд түүний суурь зарчмууд, тэдгээрийн утга агуулга, үндсэн хэм хэмжээ, институт, тэдгээрийн гүйцэтгэх чиг үүрэг зэргийг зохих түвшинд ойлгосон байх зайлшгүй шаардлагатай юм. Ийм учраас хүмүүсийн өдөр тутмын болон аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд хамгийн түгээмэл хэрэглэгддэг иргэний эрх зүйн салбарын мэдлэгийг эрх зүйч, хуульчид гүн бат эзэмших нь тухайн хувь хүний мэргэжлийн төдийгүй нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой.” гэжээ.

45,000 ₮

Энэхүү эмхэтгэлээр зохиогчийн судалгаа шинжилгээ эрхлэн явуулсан чиглэлээр мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл, онол-практик, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэл зэрэг бүтээлүүдээ эмхэтгэсэн бөгөөд бүтээл бүрдээ Монгол улс дахь эрх зүйн тогтолцоонд тулгамдсан асуудлыг бичиж түүнийг шийдвэрлэх онол арга зүйн үндэслэлийг дэвшүүлэхийг зорьсон болно. 

15,000 ₮

Энэхүү гарын авлагад гэрээний талаарх ерөнхий ойлголтын талаар бичиж, гэрээг төрөлжүүлэн тайлбарлаж тэдгээрийн онцлог ялгааг гаргаж, суралцагч онолын мэдлэгээ бататган шалгах сорилго, мөн гэрээг хэрхэн байгуулах талаар үлгэрчилсэн загвар багтаасан нь ач холбогдолтой байна. Тус гарын авлага нь хуульчид, судлаач оюутнуудаас гадна шүүгч, прокурор, өмгөөлөгч, бизнес эрхлэгчид ажил албандаа хэрэглэх чухал гарын авлага болсон байна. Академич Ж.Амарсанаа

20,000 ₮

Энэхүү бүтээлийг иргэд, хуульчид болон хууль сахиулах байгууллагын алба хаагч, оюутан суралцагч, судлаачдад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэлийн тухай онол, арга зүйн суурь ойлголт өгөх, практик ажлын гарын авлага болгон ашиглахад зориуллаа. Зохиогч

15,000 ₮

Энэхүү бүтээл нь нэг талаас бодлогын судалгаа хийж байгаа судлаачдад арга зүйн дэмжлэг үзүүлэх, нөгөө талаас хууль зүйн судалгаа хийж байгаа оюутан, судлаач нарт судалгааны тайланг хэрхэн бичих талаарх арга зүйн мэдлэг, зөвлөгөө өгөх давхар ач холбогдолтой. Тус бүтээл нь дөрвөн үндсэн бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр гурваас дөрвөн дэд сэдвээс бүрдэнэ.

Нэгдүгээр бүлэгт, шинжлэх ухааны судалгаа болон шинжлэх ухааны судалгааны аргын талаарх үндсэн ойлголт, мөн суурь болон хавсарга судалгааны онцлог шинж, хоорондын ялгаатай талыг;

Хоёрдугаар бүлэгт, бодлогын судалгааны үндсэн ойлголт, ач холбогдол, бодлогын судалгааны бүтээгдэхүүнийг;

Гуравдугаар бүлэгт, судалгааны баримт бичиг боловсруулах арга зүй, судалгааны удирдамж, төлөвлөгөө боловсруулах, судалгааны тайланг бичих, тайлан хянах тухай;

Дөрөвдүгээр бүлэгт, шинжлэх ухааны судалгааны зарим аргын тухай, тухайлбал, судалгааны дизайн, чанарын судалгааны арга зүй, математик статистикийн арга зүй, социологийн судалгааны арга зүй гэх мэт судалгааны арга зүйн төрлийн талаар авч үзсэн болно.

20,000 ₮

"Монгол Улсын Үндсэн хуулийн шинэтгэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон илтгэгч нарын илтгэлийг эмхэтгэсэн бөгөөд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг сайжруулах, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байгаа өнөө цагт хууль тогтоогчдод мэдээлэл өгөх зорилготой болно.

12,000 ₮

2022 оны 12-р сард Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталсан.
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Энэхүү нэмэлт өөрчлөлтийг тусгасан “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/”-ийн эмхтгэл болно.

25,000 ₮

2022 оны 11-р сарын 24-ны өдөр баталсан Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан “Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийг багтаасан тус эмхтгэл болно. 

25,000 ₮

“Хуульч” тэр дундаа “Прокурор” мэргэжлийг сонгох шалтгаан, прокурор мэргэжлийн тухайд, өдөр тутамдаа хийдэг ажил, түүний онцлог, ялгаа, ачаалал, хүндрэл бэрхшээл зэргийг энгийн үг хэллэгээр илэрхийлэн, илүү тодорхой болгох үүднээс зарим тохиолдолд бодит хэргийг жишээ болгон өгүүлсэн байна.

22,000 ₮

Гэмт хэрэг ба ялын тухай
1764 онд бичигдсэн уг бүтээл эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн суурийг тавьсан бөгөөд гэмт хэрэг гэж юу болох, ялын зорилго юунд орших хийгээд эдгээрээс салбарлан гарсан олон асуултад нийгмийн гэрээний онол, жам ёсны эрхийн үзэл санаанд тулгуурлан хариулт өгсөн юм. Түүний бүтээлээр орчин үеийн эрүүгийн эрх зүйн тулгуур болсон үзэл санаанууд томьёологдсон юм.

“Гэмт хэрэг ба ялын тухай" зохиолын бас нэг үнэт санаа бол хуулийг тайлбарлах, хуулийн үзэл санааг хэрхэн хамгаалах тухай юм. Беккариа "Эрүүгийн хуулийг үгчлэн дагаж мөрдсөнөөс учрах хохирол нь түүнийг тайлбарласнаас үүдэн гарах хохирлоос хавьгүй бага юм" гээд Эрүүгийн хуулийг тайлбарлах гээд түүний утга санааг гуйвуулан төсөөтэй хэрэглэх явдал гарахаас сэрэмжлүүлсэн байдаг. Хуулийг, тэр дундаа хүний эрхийг хамгаалахын тулд хүний эрхэнд халддаг Эрүүгийн хуулийг тайлбарлах нэрийн доор гуйвуулж болохгүй тухай энэ үзэл санаа орчин үеийн эрүүгийн эрх зүйд "хууль дээдлэх" зарчмаар илэрхийлэгдэж байдаг. Беккариа хуулийг тайлбарлахыг үгүйсгээгүй боловч хууль тайлбарлах нэрийн доор түүнийг төсөөтэй хэрэглэхийг шууд буруутгасан юм. (хэсэгчлэн авав) 

15,000 ₮

Хууль гэж юу вэ? Интерпретив ойлголтууд, хууль цаазны ухааныг эргэн харвал, конвенционализм, прагматизм ба персонификаци, нэгдмэл бүхэллэг чанар, хуулийн бүхэллэг чанар, иргэний хууль, парламентаас баталсан хууль, үндсэн хууль, хуулийн цаадах хууль зэрэг агуулгыг багтаасан болно.

25,000 ₮
Дууссан !

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид багшийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан 2009 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Уг шилдэг илтгэлийн уралдааны 10 дахь жилийн шилдэг илтгэлийн эмхэтгэл болно.

10,000 ₮
Дууссан !

Компанийн эрх зүйн тулгамдсан асуудал (харьцуулсан эрх зүйн зарим сэдэв) илтгэлийн эмхэтгэл

13,000 ₮
Дууссан !

Хууль зүйн зохиолд тавигдах орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэлэг ном зүй, ишлэл зүүлт сайтай, бичилтийн арга барил өвөрмөц эл бүтээл таны номын санд заавал байх ёстой гэдгийг зөвлөмж болгож байна.

Академич С.Нарангэрэл

42,000 ₮
Дууссан !

Энэхүү номын хүрээнд ашиглагдсан шүүхийн шийдвэрүүдийг шүүхийн шийдвэрийн цахим сангаас авсан бөгөөд оролцогчдын нэр, шүүхийн шийдвэрийн огноо зэрэг асуудлыг тодруулж дурдаагүй болно.

15,000 ₮
Дууссан !

Компани арилжааны эрх зүйн тулгамдсан асуудал гэсэн нэг сэдвийн хүрээнд нэгтгэн хэвлүүлсэн, эрдэмтэн, судлаач болон хууль хэрэглэгчдэд зориулсан болно. 

30,000 ₮

Эл бүтээл нь гэм хорын эрх зүйн хамгаалалтын талаарх онолын үндсэн ойлголтыг судалж, улмаар хуулийн этгээдийн эрхийн чадварыг үгүйсгэх онолын суурь ойлголтыг хэрэглэх шаардлагатай байгааг дурджээ. Түүнчлэн хууль эрх зүйн зохицуулалтын арга хэлбэрийн хувьд Компанийн тухай хуулийн зохицуулалтаас гадна Байгал орчны тухай хуулийн зохицуулалтын орхигдуулахгүй авч үзэхийн чухлыг уг бүтээлд авч үзсэн байна. 

Нарийвчилсан эрх зүйн хэм хэмжээний талаар Америк болон Япон улсын хууль эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалсны үндсэн дээр асуудлыг шийдвэрлэх олон төрлин арга хэлбэр байгаа талаар дурдаад, эдгээрийг Монголын хууль тогтоомжид хэрхэн нутагшуулах, авч хэрэглэх шаардлагатай эсэх талаар тодорхой саналыг дэвшүүлсэн байна.

40,000 ₮

Хаммурабийн эртний хуулиас өнөөгийн Олон улсын Эрүүгийн шүүх хүртэлх дэлхий эрх зүйн түүхийн 250 онцлох үйл явдлыг багтаасан Америкийн Нью-Йоркийн хуулийн сургуулийн профессор Майкл Рофферийн “Дэлхийн эрх зүйн түүх” хэмээх номыг  доктор Д.Сугар, эрх зүйч Г.Баясгалан, Д.Одбаяр нар орчуулан НЭПКО хэвлэлийн газраас уншигчдаа хүргэж байна.
Уг бүтээл нь шинжлэх ухааны хялбаршуулсан хэлбэртэй бөгөөд эрх зүйч, мөн түүхийг сонирхогч хэн бүхний сонирхолд нийцэх түүхэн үйл явдлыг баримттай, энгийн хэллэгээр дүрслэн өгүүлж, холбогдох зураг, бичиг баримтаар чимэглэсэн нь зөвхөн хуульчдын төдийгүй мэдлэгээ зузаалж, уншсанаа сэргээх аятай боломжийг олгож, Таны номын сангийн байнгын хэрэглэгдэхүүн болно гэдэгт найдаж байна.

65,000 ₮
Дууссан !