Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ

Өмгөөллийн "Легал линк Си Би Эй" ХХН

60,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
183
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
978-9919-27-879-3
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
240x140 мм
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын тухай

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хэрэгжиж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд Олон Улсын Зөвлөх Инженерүүдийн Холбоо буюу ФИДИК-ээс боловсруулсан жишиг гэрээнүүдийг хэрэглэх тохиолдол цөөнгүй болсон билээ. Тухайн жишиг гэрээнүүдийг Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт хөгжлийн банкууд өөрсдийн санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд ашиглаж байна.

Эдгээр жишиг гэрээнүүдээс хамгийн түгээмэл хэрэглэгддэг ФИДИК-ийн Мөнгөлөг ном буюу Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээний зохицуулалтын практик хэрэглээ, түүнийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, нутагшуулан хэрэглэхэд анхаарах асуудлуудын талаар Өмгөөллийн “Легал линк Си Би Эй” ХХН-ийн хуульч, эрх зүйч нар өөрсдийн бодит туршлагад үндэслэн “Түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний хэрэглээ” сэдэвт номыг хамтран бүтээлээ.

Тус номоор түлхүүр гардуулах нөхцөлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний онцлог, гэрээний талуудын эрх, үүрэг болон төслийн зураг төсөл, гэрээний үнэ, төлбөр, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл, маргаан шийдвэрлэлт, төслийн эрсдэл зэрэг төслийг хэрэгжүүлэхэд хөндөгдөх чухал сэдвүүдийг авч үзсэнээрээ онцлог юм. 

Зураг дээр дарж томруулж үзнэ үү