Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа: Япон Улс

Г. Мөнхтулга, Г. Мөнхсайхан

25,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
104
Ангилал:
Хууль, эрх зүй
ISBN дугаар:
Хэл:
Монгол
Хэмжээ (мм):
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Япон орны түүх, соёл, эрх зүйг сонирхогч бидний хувьд энэ түүхт ойн жил "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Япон Улс" нэг сэдэвт бүтээлээ та бүхний гар дээр тавьж байгаадаа баяртай бана. 

Эдүгээгээс 130 гаруй жилийн тэртээ Японы Парламентаас Эзэн хааны санаачилсан Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг захиргааны журмаар хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны маргаан таслах хууль батлан, 1890 оноос хүчин төгөлдөр мөрдөх болсноор Японд захиргааны үйл ажиллагааны тавих шүүхийн хяналтын орчин цагийн тогтолцооны үндэс тавигдсан түүхтэй.

Судалгааны ажлын хүрээнд бид, түүхэн хөгжлийнхөө тодорхой үед захиргааны үйл ажиллагаанд тавих шүүхийн хяналтын "дагнасан" болон "ердийн" шүүхийн аль аль загварыг хэрэгжүүлж ирсэн Япон Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг авч үзсэн болно. Мөн 1962 онд батлагдсан эдүгээ хүртэл тодорхой нэмэлт, өөрчлөлт орсон байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Япон Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг монгол хэлнээ хөрвүүлэн нийтийн хүртээл болгохыг зорьлоо. 

Төсөөтэй номууд